Monthly Archives: December 2016

December, 2016

  • 28 December

    Гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг 21-06 цагт тэглэнэ

     Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг баталлаа. Тогтоолд: –  Гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг 100 хувиар бууруулах –  Хөнгөлөлтөд хамрагдах хугацааг оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл тооцох –  Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй …

  • 28 December

    Шинэ оны босгон дээр шагналын хур буулаа

    Монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол улс байгуулсны 105 жилийн ой 12 дугаар сарын 29-ны өдөр тохиож байгаа билээ. Тусгаар тогтнолоо сэргээсний энэхүү баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн амжилт гаргасан иргэдэд төрийн одон медаль гардуулан өглөө. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Чингэлтэй дүүргийн ИТХ–ын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг …

  • 28 December

    Ханиад томуу, хоолны хордлого болон осол гэмтлээс хэрхэн сэргийлэх вэ

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараахи зөвлөмжийг хүргүүлж байна. Эдгээр зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх: Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд  анхаарал илүү хандуулах Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх Олон нийтийн газраар аль болох явахгүй байх Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж …

  • 28 December

    Инженер Ц.Бат: Жирийн хүний хууль

      Би 2014 оны зун “Эх орончдод өгөх зөвөлгөө” нийтлэл дээрээ бичсэнчлэн барууны хуулийн сургуульд Juris Doctor програмд сурч байгаа ухаантай юм. Монгол маань шинэ дэлхий орчинд яаж бэдрэн, гэрээ хэлэлцээрүүд дээрээ хэрхэн гэнэдэж, эсвэл зүгээр л жирийн хүн шиг байх тэвчээр, ёс зүй дутсанаас хамтрагчид хөрөнгө оруулагчиддаа гологдож байгааг зүгээр харж, хоосон шүүмжилж тэвчилгүй эх орондоо туслах ганц ч …

  • 28 December

    Цэргийн дээд цол олгов

    Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж өнөөдөр зарим хүнд цэргийн дээд цол олгов. Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал Дуламсүрэнгийн Даваад дэслэгч генерал, ТЕГ-ын тэргүүн дэд дарга хурандаа Буянхүүгийн Доньжчимбууд бригадын генерал, ХХЕГ-ын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн орлогч хурандаа Хожгорын Лхагвасүрэнд бригадын генерал, ХХЕГ-ын Захиргаа, удирдлага эрхэлсэн орлогч хурандаа Жамсрангийн Бямбасүрэнд бригадын генерал, ШШГЕГ-ын дарга хурандаа …

  • 28 December

    Сүхбаатарын талбайн хоёр талын замыг хаана

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 18:00-01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно. Цэнгүүний үеэр иргэдийн тав тухтай, аюулгүй байдлыг хангах үүднээс Сүхбаатарын талбайн баруун, зүүн хоёр талыг бүрэн хааж, ойр орчим байрлах зогсоолууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх болсон тухай Замын цагдаагийн Албанаас мэдээллээ. Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ Хангарьд ордон, …

  • 28 December

    Монгол Улс ОХУ-аас 1.6 тэрбум ам.долларын зээл хүсээд татгалзсан хариу сонсчээ

    Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас 100 тэрбум рубль буюу 1.6 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл хүссэнийг Оросын тал хүлээж аваагүй тухай “Интерфакс” агентлаг өнгөрөгч мягмар гарагт мэдээлжээ. Энэ сарын 13-нд болсон хоёр орны Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссийн XX хуралдааны үеэр дээрх зээлийн асуудал яригдсаныг тус хуралдааны тэмдэглэлээс эш татан мэдээлсэн байна. Гэвч Монголын …

  • 28 December

    НЗДТГ-ын Цэргийн штаб “Тэргүүний цэргийн штаб” боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб энэ жилийн “Тэргүүний цэргийн штаб” боллоо. Тус штабыг улс орныг батлан хамгаалах үйл хэргийн төлөө хүчин чармайлт гаргаж, батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлэн, Батлан хамгаалахын сайдын нийслэлийн Засаг даргатай 2016 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан ажил, үйлчилгээг 92.40 хувьтай гүйцэтгэж, ажил үйлсээрээ манлайлсан тул Батлан хамгаалах яамнаас …

  • 28 December

    “Тэнгэрийн өрх” хөшөө сүндэрлэлээ

    Ази Европийн АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх удаагийн чуулга уулзалтыг энэ жил манай улс амжилттай зохион байгуулсан. Уулзалтын дурсалд зориулж “Тэнгэрийн өрх” хөшөөг байршуулахаар өнгөрсөн аравдугаар сарын 17-ны өдрийн А/32 тогтоолоор шийдвэрлэсэн. “Тэнгэрийн өрх” хөшөөг хотын төвд Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд байршуулж өнөөдөр нээлтийг хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд …

  • 28 December

    Шүүхийн байгууллагад олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан шүүгч, ажилтнуудыг шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар шүүхийн байгууллагад олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг Төрийн дээд одон, медалиар шагналаа. Улсын Дээд шүүхийн шүүгч Батаагийн Батцэрэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дагаагийн Байгалмаа, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лхам-Янжингийн Оюун, Шүүхийн мэргэшлийн хорооны Ажлын албаны референт Чүлтэмийн Жаргалсайхан, Улсын Дээд шүүхийн …

  • 28 December

    Ховдчууд Ногоон элч-2016 ёслолын үйл ажиллагаа зохион байгуулав

    Ховдчууд “Ногоон Элч-2016”-г Ногоон эдийн засаг, Ногоон үйлдвэрлэл, үйлчилгээ, Ногоон ажлын байр, Ногоон боловсрол, Ногоон байгаль гэсэн  таван номинациар шилдгийн шилдгүүдийг шалгаруулав. Ногоон эдийн засаг номинацид Хас банкны Ховд салбар шалгарлаа. Өнөөдрийн байдлаар ХасБанкны Ховд салбар болон өргөжиж 16 ажилтантай 1 салбар 1 өргөтгөл нэгжтэйгээр Ховд аймгийн Жаргалант сум болон Хөшөөт тосгон, Ховд сум, Буянт сумын иргэдэд банк санхүүгийн үйлчилгээг …

  • 28 December

    Баяраар өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цаг хүртэл ажиллана

    Баярын үеэр эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа. Уг тушаалд харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал, ерөнхий эмч нарт дараах үүргийг даалгасан байна. Тухайлбал, Шинэ жилийн амралтын өдрүүдэд байгууллага бүр хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын 320981 дугаарын утсанд 07.00-19.00 цагт шуурхай ирүүлэх, Шинэ жилийн үеэр тусламж …