Monthly Archives: December 2016

December, 2016

  • 28 December

    Нийслэлийн Засаг дарга “Хөгжлийн банк”-тай хамтарч ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх, ногоон хөгжил, шинэ техник технологийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор уг санамж бичгийг байгуулж байна. Улаанбаатар хотод жижиг, дунд …

  • 28 December

    Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.28/ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Улсын Их Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Үйлдвэржүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын хүрээнд” барилгын материалын …

  • 28 December

    Тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр 3-5 хоног асрахад цалинтай чөлөө олгоно

    Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоол баталж, холбогдох сайд нар, бүх шатны Засаг дарга нарт даалгалаа. Энэ дагуу: –  Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 2017 оны нэгдүгээр сарын 02-ноос 2017 оны гуравдугаар сарын 01 хүртэл бямба гариг бүр ажиллах –  Дээрх хугацаанд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны …

  • 28 December

    Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллага бэлэн байдалд ажиллана

    Шинэ жилийн баярын өдрүүдээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн үзлэгийн кабинет болон хүүхдийн түргэн тусламжийн утасны жагсаалтыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас та бүхэнд хүргэж байна. Энэ сарын 29-нөөс ирэх оны нэгдүгээр сарын 02-ны хооронд  дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Шүд эрүү нүүрний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цагийн хооронд ажиллана. Хүүхдийн …

  • 28 December

    Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

    Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд гэмт хэрэгтэй, тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн амар тайван байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 400 гаруй чиглэлд 1500 гаруй алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 400 гаруй сонсогч хөдөлгөөнт …

  • 28 December

    Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тус тус тохиолдуулан аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, зам барилга, төр захиргаа, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан …

  • 28 December

    Богд хааны ордон музейд тууль хайлна

    Богд хааны ордон музейн “Хаан туульсийн өргөө”-нд ардын язгуур урлагийг өвлөгч Жилкерийн ес дэх удмын туульч А.Балдандорж 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 11:40 цагаас Их хөлгөн тууль болон “Бүжин Даваа хаан” туулийг бүрэн эхээр нь хайлна. Уламжлалт тууль хайлах зан үйлийг нарийн баримтлах бөгөөд туулийн эхэнд “Арван гурван Алтайн магтаал”-ыг бүтэн хайлж туулийн завсарлагаар ардын язгуур урлагийн төрөлүүд …

  • 28 December

    Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

    Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргаас ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн …

  • 28 December

    2016 оны ОНЦЛОХ АМЖИЛТУУД

    2016оны ажлын сүүлийн өдрийн мэнд хүргэе. Таны хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил болж өнгөрсөн гэж найдаж байна. Тэгвэл 2016 оноо Монгол Улс ямар амжилтаар үдэж байна вэ. Улс төрийн хүрээнд өрнөл, адал явдал ихтэй жил байлаа. Алдаа, оноо бүгд давхцаж, гуниг харуусал, уур бухимдал ч байсан биз. Спорт, соёл урлагийн салбарт амжилтаар арвин байв. Гурван ч сонгуулийг амжилттай зохион байгууллаа …

  • 28 December

    Б.Чойжилсүрэн: Хөгжлийн банкнаас авсан хувийн хэвшлийнхний зээлийг хаахгүй

    УИХ-ын чуулганы хуралдаанаар “Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Хэлэлцүүлгийн шатанд Засгийн газар, Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүссэн өр авлагын тооцоог энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр эцэслэх тухай асуудал дээр хуралдаанд оролцсон гишүүдийн ихэнх байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг …

  • 28 December

    Хүүхдийн дуучин МУГЖ М.Долгорт орон сууцны түлхүүр гардууллаа

    Монголын ард түмэн “Хүүхдийн дууны Долгор” хэмээн нэрийдсэн МУГЖ, дуучин М.Долгор монголын урлагт 70 жил зүтгэхдээ 60 жилд нь зөвхөн хүүхдийн дуу дуулжээ. “Маамуу нааш ир” дуунаас эхлээд хүүхэд бүрийн дуулах дуртай дуунуудыг хүүхдийн хоолой, хүүхдийн сэтгэлгээгээр одоо ч дуулсаар яваа түүнд өнөөдөр хотын дарга С.Батболд орон сууцны түлхүүр гардуулан өглөө. Дүн өвлийн хүйтнээр тохилог сайхан байртай болсондоо баяртай байгаагаа …

  • 28 December

    Төрийн дээд одон медалиар 153 хүнийг шагналаа

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан ажил хөдөлмөрөөрөө салбартаа тэргүүлж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа. Шагналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар гардуулан өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор …

  • 28 December

    Шинэ он, шинэ жилийн мэнд хүргэе

    MNBC Агаарын олон сувагт тоон телевизээс харилцагч, хэрэглэгч, нийт Монголчууддаа шинэ он, шинэ жилийн мэнд хүргэж байна. 

  • 28 December

    МХЕГ-ын албан хаагчид төрийн дээд одон, медалиар шагнууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МХЕГ-ын ажилтан, албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр гардуулан өглөө. МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Алтангэрэл, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ч.Энхбат нар шагналыг гардуулж, баяр хүргэж амжилт хүсэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор МХЕГ-ын ахмад ажилтан Ч.Баатар, Н.Жанцан, Дэд …