C.Баярыг ерөнхий сайд байх үед Эрдэнэт үйлдвэрийн Монголын төрийн эзэмшдэг 51 хувийг нэгэн бизнесмэний гадны банкаас авсан зээлийн барьцаанд тавьсан байдаг. Тодруулбал “Жаст” групын ерөнхийлөгч Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан 109 сая амдолларын зээлийн батлан даалтыг гаргаж, нэг ёсондоо Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн өөрийн эзэмшдэг хувиа дэнчин болгож өгсөн байв. Тухайн үеийн захирал Ч.Ганзориг болон Төрийн өмчийн хорооны дарга …
Yearly Archives: 2016
November, 2016
-
17 November
Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанд зориулсан нээлттэй өдөрлөг болно
Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт нээлттэй явуулах гэж байна. Дуудлага худалдаатай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад өгөх зорилгоор нээлттэй танилцуулах өдөрлөгийг Нийслэлийн Газрын албанаас зохион байгуулах гэж байна. Нээлттэй өдөрлөг 2016 оны 11.23-ны өдрийн 8.30-17.30 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Дүнжингарав” салбар дээр зохион байгуулах …
-
17 November
Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2016.11.17/ Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлж буй Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийн тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Монгол Улсын хилийн тухай хууль 1993 онд батлагдсанаас …
-
17 November
Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо
Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын дарга М.Энхболд энэ талаар танилцуулав. Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дуусгавар болж буйтай холбогдуулан Доржийн Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа УИХ-ын дарга танилцуулсан юм. Нэр дэвшигч Д.Одбаяр нь хууль зүйн өндөр …
-
17 November
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг томилов
Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг томилох тухай асуудал хэлэлцэж, энэ талаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав. Тус байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр УИХ-аас Жамсрангийн Бямбадоржийг улируулан томилуулах саналыг хэлэлцээд дэмжсэн байна. Нэр дэвшигч Ж.Бямбадорж нь Москва хотын улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн, …
-
17 November
Enrique Iglesias -ийн Bailamos дууг эргэн санацгаая
Нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан дуу бол яахын аргагүй Enrique Iglesias -ийн Bailamos хэмээх дуу юм. дууны дүрсэнд мисс хүүхнүүд тоглуулсанаараа онцлог болж байсан гэх энэхүү дууг эргэн санацгаая
-
17 November
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний аварга шалгаруулах тэмцээн болно
Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахааар болжээ. Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “УИХ-ын дарга М.Энхболд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэхэд ач холбогдол өгдөг, оюуны энэ спортыг дэмждэг, өөрөө сонирхдог, тоглодог хүн. УИХ-ын дарга энэ тэмцээнийг ивээлдээ авч, зохион байгуулж байгаад Шатрын холбооны …
-
17 November
Үндсэн хуулийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны бэлтгэлийг хангасан байна
Улсын Их Хурлын Тамгын газраас өнөөдөр /2016.11.17/ хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэлийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Монголын шатрын холбооны гүйцэтгэх …
-
17 November
Хан-Уул, Сүхбаатар дүүргийн засаг дарга нарыг батламжиллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Х.Болормаа нарыг батламжиллаа. Хуулиараа дүүргийн Засаг даргыг томилохдоо Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг. Мөн Авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ өгч, хуулийнхан судалж, хариулт ирүүлдэг заалттай. Энэ дагуу НЗДТГ судалж үзээд, өнөөдөр …
-
17 November
Ухаалаг технологи, гайхамшигт хэрэглээг танилцуулая
Өдрөөс өдөрт хурдацтай хөгжиж байгаа смарт технологуудыг нэг, бидний хэрэглээнд хамгийн ойр байх “гайхамшгийг” танилцуулая Wireless буюу утасгүй цэнэглэх технологи гэж юу вэ? Утасгүй цахилгаан дамжуулах (Wireless) технологи нь цахилгаан соронзон ороны үйлчлэлийг ашиглаж нэг ороомгоос нөгөө ороомогт ойрын зайд ямар нэг утас холбогчын тусламжгүй цахилгаан дамжуулах технологи юм. Өнөөдөр дэлхий нийтээр өөрсдийн утсаа Wireless ашиглан маш хурдан цэнэглэх болсон. …
-
17 November
“Нийслэлийн иргэдийн аюулгүй байдал” зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа
Улаанбаатар хотын цагдаагийн газраас байгууллагын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн иргэдийн аюулыг байдлыг хангах чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, цаашид хамтран хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хэлбэр, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Нийслэлийн иргэдийн Аюулгүй байдал” зөвлөгөөнийг санаачлан 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Хангарьд” ордонд амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд …
-
17 November
Хотын дарга Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Польш Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михал Лабэндатай уулзлаа. Тэрээр Польш Улсын Элчин сайдын яам Улаанбаатар хотод байгуулагдах гэж байгаад баяртай байгаагаа хэлээд Польш Улсын тусгаар тогтнолын өдрийн баярын мэндийг хүргэлээ. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Польш, Монгол Улсын харилцаа олон жилийн …
-
17 November
Таны ”Үтрээ” эрүүл үү
Эрvvл эмэгтэй бvрийн үтрээнд олон тооны бичил биет амьдарч байдаг бөгөөд тэдгээр нь микрофлор буюу амьдралын бичил орчныг үүсгэдэг. Эдгээр бичил биетүүд хоорондын тэнцвэр алдагдаагүй үед ямар ч аюулгүй.Харин тэнцвэрт байдал алдагдангуут буюу дисбактериоз үүсэнгүүт зарим нэгэн бактер хэвийн хэмжээнээс ихсэх юмуу, эсвэл багасч эмэгтэй хvний бэлэг эрхтэнд өвчин vvсэх бөгөөд үүнийг үтрээний бактержил буюу гарднереллёз гэнэ.Харин эмэгтэй та энэ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл