Люксембург Улсаас Монгол Улсад хавсран суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Рол Рейланд өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт бараалхаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Сайд А.Цогцэцэг Люксембургийн Засгийн газраас манай улсад хэрэгжүүлж буй төслүүд 21 аймаг, нийт дүүргийг хамран үндэсний хэмжээнд зүрх судас, эх нярай, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдлоо өгсөөр …
Yearly Archives: 2016
November, 2016
-
17 November
С.Баяр: Надад ямар нэгэн оффшор данс байхгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарын томилгоог хэлэлцэх үеэр нэр дэвшигч С.Баяр “Надад ямар нэгэн оффшор данс байхгүй” хэмээн мэдэгдэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ, “Улстөрч хүн ямар нэгэн оффшор данстай байхыг буруу гэж боддог. Гэхдээ хувь хүний бодол гэдэг нэг асуудал. Хуулийн зохицуулалт ямар байгаа юм бол. Тэрний дагуу би амьдарч ирсэн. Тэр дагуу би амьдарна. Оффшор данстай холбоотой асуудлаар Монгол Улсын …
-
17 November
ГХ-ын яамны дэд сайд Монгол Улсад суух шинэ элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Парагвай Улсын элчин сайд Иринео Раул Силверо Силваниг хүлээн авч уулзав Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг 11 дүгээр сарын 15-нд Бүгд Найрамдах Парагвай Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Иринео Раул Силверо Силваниг Итгэмжлэх Жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон И.Силверод баяр …
-
17 November
Хотын дарга зургаан дүүргийн засаг дарга нарыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр нар оролцов. Сүүлийн өдрүүдэд нийслэлд их, бага хэмжээний цас ойр ойрхон орсноос нийтийн эзэмшлийн зам, талбайд хальтиргаа гулгаа ихээр үүсч бий болсон. Цаг …
-
17 November
“Антибиотикийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлье” цахим сургалтыг зохион байгуулав
2016 оны 11 сарын 16-ны 15,30 – 17,30 цагийн хооронд ДЭМБ, Эрүүл Мэндийн яам, ЭМХТ хамтран Антибиотикийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх 7 хоногийн аяны хүрээнд цахим сургалт зохион байгуулж 19 аймаг, нийслэлийн 6 дүүргийн нийт 520 аймгийн ЭМГ-ын эмийн мэргэжилтэн, эмч, эм зүйчид хамрагдлаа. Сургалтаар антибиотикийн хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэхэд эмч, мэргэжилтний үүрэг, анхаарах асуудлууд болон элэгний С вирусийн эсрэг эмчилгээний заавар, …
-
17 November
Улаан буудай, төмсний хэрэглээг дотоодоос бүрэн хангана
2016 оны ургац хураалтын урьдчилсан дүнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Мэдээллээс үзвэл 475 мянган тонн үр тариа, үүнээс 460 мянган тонн буудай, 153 мянган тонн төмс, 93 мянган тонн хүнсний ногоо, 20 орчим мянган тонн тосны ургамал, 50 мянган тонн тэжээлийн ургамал хураан авчээ. Ингэснээр манай улс улаан буудай, төмсний хэрэглээг 100 …
-
17 November
Стилистүүдийн өгч буй 6 зөвлөгөө
Ихэнх эмэгтэйчүүд биеийнхээ галбирыг тодруулсан хувцаслалт сонгож чаддаггүйн улмаас хувцаслалтандаа алдаа гаргадаг билээ. Бүсгүйчүүдээ зориулж стилистүүдийн зөвлөж байгаа 6 зөвлөмжийг хүргэж байна. Г.Нараа
-
17 November
Гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр зулын гол болно гэлээ
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр 11 сарын 19-ний өдөр зулын гол болохоо мэдэгдлээ. Учир нь эл өдөр Төрийн ордонд Монголын чөлөөт бөхийн холбооны их хурал болно. Харин тус хуралд нэр бүхий тамирчид, дасгалжуулагчдыг оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. Үүнийг эсэргүүцсэн Ц.Цогтбаяр дасгалжуулагч Төрийн ордоны өмнө өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдлээ. Түүнийг “Рио”-гийн олимпд оролцож тамирчнаа өмөөрч, хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийлсний улмаас …
-
17 November
АНУ-ын Элчин сайдын яамнаас санаачлан сургалт зохион байгуулж байна
АНУ-ын төрийн департмент, Элчин сайдын яамнаас санаачлан Азийн сангаас хамтран Монголын төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа залуусыг хөгжүүлэх, бүс нутгийн манлайлагчдыг орон нутгийн болон олон улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдтэй холбож, мэдээлэл холбооны сүүлийн үеийн технологийн чадварт суралцуулахад чиглэсэн TECHCAMP сургалтыг 2016 оны 11 сарын 17-18-ны өдрүүдэд Тэрэлжийн Red rock жуулчны төвд зохион байгуулж байна. Энэхүү сургалтанд …
-
17 November
С.Баяр, М.Энхсайхан нарыг Элчин сайдаар томиллоо
Өнөөдөр болсон УИХ-ын чуулганы хуралдаанаар зарим томилгоонуудыг хийлээ. Тухайлбал, шинээр томилох 10 Элчин сайдын томилгоо юм. Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан нарын 10 хүнийг Элчин сайдаар томилсон бөгөөд С.Баярын хувьд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Элчин сайдаар, М.Энхсайханы хувьд Шведийн Вант Улсад Элчин сайдаар тус тус томилогдов. Ямартай ч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон МАН-ын тохиролцоогоор Англи дахь …
-
17 November
“Петротрак” ХХК хөдөлгүүр, дугуйны үйлдвэрлэгчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
Дэлхийн автомашин, тээврийн хэрэгслийн хөдөлгүүр, дугуйны тэргүүлэгч брэндүүд WEICHAI, TRIANGLE TYRE Монголын зах зээлд өөрийн байр суурьтай байдаг билээ. Тус брэндүүдийг борлуулах албан ёсны эрхтэй “Петротрак” ХХК нь үйлдвэрлэгч компаниудтай нь хамтын ажиллагаагаа өргөжүүлж хэрэглэгчдэд илүү таатай боломжийг бүрдүүлж байгааг дуулгахад таатай байна. Өөрөөр хэлбэл, WЕICHAI хөдөлгүүрийг худалдан авахад гурван сарын баталгаа олгодог бөгөөд энэ хугацаанд хөдөлгүүрт ямар нэг эвдрэл гарсан …
-
17 November
Далай ламын айлчлалыг цаг үеэ олоогүй гэв
Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай лам энэ сард Монголд айлчилахаар болсонтой холбогдуулан Монголын Бурханы шашины “Шинэ төв”-өөс мэдээлэл хийлээ. Манай улсад Далай лам 2011 оны 11 сард айлчилж байсан билээ. Тэгвэл энэ удаагийн албан ёсны айлчлал маргааш эхлэх юм байна. Далай ламын айлчлал 11-р сарын 18-наас 22-ны хооронд болж айлчлал өндөрлөх болно гэж Монголын Бурханы шашинтны “Шинэ төв”-ийн тэргүүн Их Хүрээ хийдийн …
-
17 November
“Rio Tinto”-гийн Эрчим хүч, Эрдсийн группийн захирлаар Б.Болдыг томилжээ
“Rio Tinto” группийн удирдлагууд Гвиней дэх “Simandou” төмрийн хүдрийн төслийн хүрээнд хийгдэж байсан төлбөртэй холбоотойгоор Эрчим хүч, эрдсийн группийн захирал Алан Дэвисийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, “Rio Tinto” компанийн Зэсийн салбарын олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн захирал Баатарын Болдыг томилоод байна. Учир нь тус компанийн дотоод шалгалтаар Алан Дэвисийг 2011 онд “Simandou” уурхайн асуудалд зөвлөхөөр ажилласан Франсуа де Комбред 10.5 сая ам.доллар …
-
17 November
Ямар ч хоббигүй хүн “архины хамааралтай” болдог аж
Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал Монгол хүнд маш хэцүү байгаа тухай мэдээлэл газар авсаар байна. Иргэдийн дөрвөн хүн тутмын нэг нь ямар нэгэн сэтгэцийн эмгэгтэй байгаа. Үүний томоохон жишээ нь архинд донтох юм. Дэлхий нийтийн судалгаагаар үзэхэд сэтгэц шаналалын хамгийн томоохон эмгэг болох гутралд орсон хүмүүсийн 70-с дээш хувь нь архи, тамхи, мансууруулах бодисонд донтдог байна. Архинд донтсон иргэдийн дунд хийсэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл