БСШУСЯ, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, “Монголын залуу эрдэмтдийн холбоо” хамтран уламжлал ёсоор “Хүрэлтогоот 2016” залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг /2016.10.21/ зохион байгууллаа. Тус хурлыг нээж БСШУС-ын сайд Ж.Батсуурь үг хэлсэн бөгөөд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ, “Монголын залуу эрдэмтдийн холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Баттогтох нарын холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Эрдэм шинжилгээний бага хурлыг 2004 …
Yearly Archives: 2016
October, 2016
-
22 October
Гэрийн нөхцөлд хамрын ханиад, шуухитнааг эмчлэх энгийн аргууд
Амьсгалын замын үрэвсэл үүсгэгч эмгэг төрөгч нянгууд, бохир, хүйтэн агаар амьсгалын дээд зам, хамрын хөндий, залгиур, цагаан мөгөөрсөн хоолойн салстанд халдварлан үрэвсүүлж, цочироосноос түүнийг цэвэрлэн, салст шүүрэл ялгаруулсны улмаас хамрын ханиад, шуухниа тусдаг. Энэ шинж тэмдгийг арилгахын тулд хамрын хөндий, залгиур, мөгөөрсөн хоолойг цэвэрлэх хэрэгтэй ба 2-3 хоногийн дараагаар биеийн дархлааны эсүүд идэвхжин цагаан, шар өнгийн нус, цэр ялгаран, намждаг. Энэ …
-
22 October
Маргааш зах худалдааны төвүүд амарна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай А/744 дүгээр захирамж гаргалаа. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг идэвхтэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийг 2016 оны 10 …
-
22 October
Нумын ордныхон өнөөдөр урам зоигтой байна
ХОНЬ (3/21-4/19) Урамших өдөр. Энэ өдөр зохиолч болон илтгэгчид үр бүтээлтэй байх нь. өнөөдөр сонирхсон сэдвээрээ судалгаа хийх эсвэл илтгэлд зориулан мэдээлэл цуглуулах зэрэгт сайн. Үл мэдэх, нууцлагдмал байдал таны сэтгэлийг татах бололтой. Та санхүүгийн байдлаа сайжруулах тал дээр ямар нэгэн бодит шийдвэр гаргах хэрэгтэй. Зарим хүмүүс бусдын утга учиргүй санаанаас боломжийг олж харж болох юм. Ном унших дуртай хүмүүсийн …
-
22 October
Хог хаягдлаас эрчим хүч гаргах боломжийг судлана
Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр БНСУ-ын Пусан хотын Байгаль орчны корпорацийн ерөнхийлөгч И.Жунвонтой байгаль орчны мэдээлэл болон технологийн солилцооны хамтын ажиллагааны санамж бичиг гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах, боловсруулах, булах, шатаах, чиглэлээр хоёр тал мэдээлэл солилцон хамтран ажиллах юм. Энэ үеэр Пусан хотын төлөөлөгчид “Улаанбаатар хотын хэмжээнд гарч буй хог хаягдлыг шатаан эрчим хүч гаргах боломж …
-
22 October
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад идээ ундаа элбэг олдоно
Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 22. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 22. Санчир гараг. Өглөгт охин одтой, есөн улаан мэнгэтэй, улаагчин үхэр өдөр. Өглөгт охин одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 25 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ …
-
22 October
10 дугаар сарын 23, 24-ний өдөр архи согтууруулах ундаа худалдахгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дүүргийн иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын ээлжит сонгуулийн нэмэлтсанал хураалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухайА/744 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжийн дагуу сонгуулийн нэмэлт санал хураалт болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо. Мөн замын хөдөлгөөний ачааллыг …
-
22 October
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Малчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байх боловч 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай, хүйтрэхийг анхааруулж байна. 2016 оны 10 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар …
-
21 October
Л.Одончимэд агсны хүү О.Одбаярыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар томиллоо
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр О.Одбаярыг тус компанийн Дэд захирлаар томиллоо. Тэрээр “Эрдэнэс Монгол” компанийн Бизнес хөгжлийн асуудлыг хариуцан ажиллах юм байна. О.Одбаяр нь “Алтай Холдинг” компанийн Дэд ерөнхийлөгч, UB Cinema ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Ард даатгал” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2005-2010 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яаманд 3-р …
-
21 October
Монгол нум
Хүн төрөлхтөн 60 мянган жилийн өмнөөс нум сумыг хэрэглэж ирсэн гэдэг. Гэтэл хүн төрөлхтөний амьдралд эргэлт гаргасан энэ чухал зэвсгийг ямар хүмүүс анх сэдэж хийв. Монгол нумын гарал үүслийн уг эхийг сурвалжлан судалж үзэх аваас хүй нэгдлийн үед холбогдох төдийгүй Монгол нум сумын хөгжил хувьслыг сурвалжлахад таван том үе шатыг дамжин хөгжиж ирсэн нь тодорч харагддаг. Тухайлбал: Балар эртний үе …
-
21 October
Хотын дарга цэрэг татлагын явцтай танилцлаа
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2016 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд явагдаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр цэрэг татлагын явцтай танилцлаа. Чингэлтэй дүүргийн хувьд цэрэг татлагын үйл явц хэвийн үргэлжилж байгаагаас гадна цэрэгт явах хүсэлтэй залуусын тоо ч нэмэгдсэнийг хэлсэн юм. Хотын дарга энэ үеэр “Эмч нартай уулзаж байхад …
-
21 October
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан БНСУ-ын Өргөн нэвтрүүлэг, харилцаа холбоо, радио давтамж хөгжлийн хорооны даргатай уулзав
Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Б.Энх-Амгалан өнөөдөр /2016.10.17/ БНСУ-ын Өргөн нэвтрүүлэг, харилцаа холбоо, радио давтамж хөгжлийн хорооны дарга Ким Мён Рюн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан уулзалтын эхэнд Монгол–Солонгос хоёр улсын найрсаг харилцаа нь хамтын ажиллагааны олон талт хэлбэрээр нийгмийн бүхий л салбарт үр дүнтэй хэрэгжиж буйд …
-
21 October
Цөмийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцов
МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат АНУ-ын АНУ-ын Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлдэг “Олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагаа” төслийн удирдагч Ричард Лусэиро, төслийн ажилтан Шан Лин нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр АНУ-ын Эрчим хүчний яамны “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хэрэгжилт, үр дүн, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцов. Уг төсөл манай улсад 2008 оноос 7 үе шаттай хэрэгжиж, …
-
21 October
Авьяаслаг хүүгийн “Эхлэл” тоглолт тун удахгүй тайзнаа
Монголын Хүүхдийн ордны авьяаслаг сурагч Ц.Цогбадрахын “Эхлэл” нэртэй уран бүтээлийн бие даасан тоглолт аравдугаар сарын 27-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд болох гэж байна. Нийслэлийн Баянгол дүүргийн “Хүрээ-Тулга” бүрэн дунд сургуульд үеийнхнээ манлайлан тун ч амжилттай суралцдаг түүний хувьд урлаг, соёлын арга хэмжээнд идэвхи зүтгэлтэй оролцож, бага наснаасаа маш олон амжилтын эзэн болсон тэргүүний сурагчдын нэг юм. Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл