Баянгол дүүргийн 18-р хороонд өнөөдөр нэгэн шинэ цэцэрлэг үүд хаалгаа нээлээ. Тус цэцэрлэг нь 1962 онд 11-р цэцэрлэг нэртэйгээр, 6 бүлэг 180 хүүхдийн хүчин чадалтай байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогджээ. Тиймээс цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж шинээр барих шийдвэр 2015 онд гарсан байна. Цэцэрлэгийн шинэ барилгыг “Урагшлах” ХХК …
Yearly Archives: 2016
October, 2016
-
12 October
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Ерөнхийлөгчид Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааг танилцуулсан юм. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга болон Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны …
-
12 October
“Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг засгийн газарт хүргүүллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газарт хүргүүллээ. “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль” 1994 онд батлагдсанаас хойшхи 22 жилийн хугацаанд Улаанбаатар хот эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд өргөжин хөгжиж, эерэг, сөрөг олон асуудлууд шинээр үүсэхийн хэрээр уг хууль зохицуулалтын чадвараа алдаж, эрх зүйн хийдэл үүсэх тохиолдол …
-
12 October
Үр ашигтай, аюулгүй, шуурхай тээвэрлэлтийн нөхцөл боломжийг бүрдүүлнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ажлаа хүлээж аваад 100 хоног болж буйтай холбогдуулан зам, тээврийн салбарынхантай уулзаж, тэдний санал бодлыг сонсож байгаа билээ. Тэгвэл өчигдөр авто тээврийн салбарын нийт ажилтан, албан хаагчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, цаашид зам, тээврийн салбарт баримтлах бодлого, шийдвэрлэх асуудлаа танилцууллаа. Автотээврийн салбар Монголын тээврийн бусад төрлүүдээс хамгийн ууган нь бөгөөд үйлчилгээг хэрэглэгчдэд хаалганаас …
-
12 October
Хорт хий, утаанаас хамгаалах багны сургалт зохион байгуулагдана
Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн техник, тоног төхөөрөмж хариуцсан инженер, нярав, багны засварчдын сургалтыг 2016 оны 10 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд бүсчлэн, цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо. Сургалтаар хорт утаанаас хамгаалах багтай холбоотой хичээлийг голлох бөгөөд амьсгалын аппаратны ажиллагаа, ашиглалт, баганд хийх шалгалтууд, багтай ажиллах тооцоо, учирч болох эвдрэл гэмтэл, түүнийг засварлах арга зэрэг сэдвүүдээр сургалт явагдах юм. …
-
12 October
Засгийн газар их мөнгөний үзүүрээс атгасан бололтой
Ойрын өдрүүдэд монголчуудыг “Эрдэнэт”-ийн 49 хувийн дуулианаар дээр доргүй амьсгалж байх хооронд Ж.Эрдэнэбатын Засгийн газар их мөнгөний үзүүрээс атгасан нь нэгэнт тодорхой боллоо. Албан, албан бус эх сурвалжаас авсан мэдээллээс үзэхэд Монгол Улс ойрын хугацаанд урд хөршөөс 3-4 тэрбум ам.долларын зээл авч мэдэх, эс бөгөөс ОУВС-гаас өнөөх алдарт “Стэнд бай” хөтөлбөрийнх нь дагуу 1-1.5 тэрбум ам.долларын зээл авахаар хөөцөлдөж байна. …
-
12 October
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Хүн зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал хийж байвал хүний бие ч цэвэршиж эрүүл саруул урт удаан наслах нөхцөл бүрддэг. Дасгал 1: Өглөө сэрэнгүүтээ орноосоо босож явалгүй нуруу эгц суугаад 7 удаа гүн амьсгаа авч гаргана. Амьсгаа авахдаа сайн сайхан зүйлийг бодож хамрын баруун нүхээр орж буйгаар, муу муухай бодол сэтгэл, өвчин зовлон хамрын зүүн нүхээр гадагшилж …
-
12 October
О.Магнай: МАН шударга ёс тогтоох бол Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт хариуцлага тооцоосой
ШӨХТГ-ын дарга асан О.Магнай өнөөдөр /2016.10.11/ хэвлэлийнхэнд хандав. Тэрээр МАН 100 хоногт гэсэн тайлангийн товхимол гаргажээ. Тайлангаа танилцуулахдаа аль нэг нам улс төрийн хүчинтэй хамааралтай биш иргэн хүний байр сууринаас судалгаа хийж нэгтгэсэн хараат бус тайлан гэв. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа. -МАН-ын томилгооны асуудлыг тайландаа тусгасан байна. Энэ талаар мэдээлэл өгвөл? -Сонгуулийн үеэр мөнгөөр хүмүүсийн саналыг худалдаж авсан …
-
12 October
Нийслэлийн дүүргийг аймагтай ижил статустай болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад хүлээлгэн өгөв. Хууль батлагдсанаар Улаанбаатар хот дэлхийн томоохон хотуудын адил өөрийн тогтвортой үзэл баримтлал бүхий эрүүл, аюулгүй, таатай орчинтой, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, стандартын өндөр шаардлагатай, сайн …
-
12 October
Гэрэл зургийн уралдаан зарлагдлаа
UN-REDD үндэсний хөтөлбөрөөс “Монгол орны ой-2016” нэртэй гэрэл зургийн уралдааныг зарлаж байна. Тус уралдааны ач холбогдол нь Монгол орны ойн экосистемийн онцлог байдал, өнгө төрх, хэв шинж, экологи, эдийн засаг, нийгмийн ач холбогдол , үнэ цэнэ , ойд амьдрах амьтан, ургамал ойгоос хамааралтай иргэдийг олон нийтэд гэрэл зургаар дамжуулан таниулахад уралдааны ач холбогдол оршино. Оролцогчдын материал хүлээн авах хугацаа :2016 …
-
12 October
Чалкогийн өр барагдсан цагт нүүрсний үнийг чөлөөлөх боломж нээгдэнэ
Монгол Улс нүүрсээр баян орны хувьд эдийн засгийн хямралыг нүүрсний экспорт дээрээ дөрөөлөөд зовлонгүйгээр давж гарах боломж бололцоо байгаа юм, уг нь. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өмнөх жилүүдийг бодвол боломжийн хэмжээнд өсч, 200 ам.доллар давчихаад байхад манай коксжсон тонн нүүрсний үнэ ердөө 27 ам.доллар байгаа нь дэндүү харамсмаар зүйл. Монголчууд өртэй дээр нь валютын хомсдолтойн гайгаар австраличууд шиг тонн …
-
12 October
Дахин буцалгасан ус ууж болохгүйн учир
Ус буцалгагчинд 3-с дээш цаг болсон усыг асгаж бай гэсэн яриаг бид олонтаа сонссон боловч яагаад гэдгийг сайн мэддэггүй. Харин яагаад асгах вэ? Учир нь буцалсан усны найрлага өөрчлөгддөг. Эхний удаа буцалгахад: Дэгдэмхий хийнүүд нь уур болон хийсэн хатуулаг нь багасах сайн талтай. Хоёр дахь удаа буцалгахад: Усан дахь ашигт бодисууд өөрчлөгдөн нитрат, кальцийн давс, фтор зэрэг хорт нэгдэл бий болдог. …
-
12 October
АН-ыг үүсгэн байгуулагчид “Фракцгүй нэгдмэл нам” болохыг уриалав
Ардчиллын анхдагчид, ардчилсан хувьсгалын партизанууд, АН-ыг үүсгэн байгуулагчид сүүлийн үед намын шинэчлэлийн асуудлыг түлхүү ярьж, асуудал дэвшүүлж байгаа билээ. Энэ хугацаанд хэд хэдэн удаа цуглаан, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн тэдний зүгээс “Монголын ардчиллыг үүсгэн байгуулагчдын холбоо” хэмээх нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагыг албан ёсоор байгуулжээ. Ардчиллын төлөө ТББ, холбоод хамтран АН-ын ҮЗХ-ны хурал, намын Их хурлын өмнө уриалга гаргасан байна. …
-
12 October
Даатгалтай холбоотой бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтой
“ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧИЛАХ ӨДӨРЛӨГ”-Т ОРОЛЦОЖ НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ДОРООС АВААРАЙ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас “Засгийн газар- 100 хоног” арга хэмжээний хүрээнд Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчлах нэгдсэн өдөрлөгийг 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд 2016 оны 10 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ үеэр иргэд даатгуулагчдад хэрэгтэй мэдээлэл зөвлөгөөг хүргэж, …
-
12 October
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр Ази номхон далайн бүсийн эрүүл мэнд, байгаль орчны сайд нарын IV форумд оролцлоо
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр болон Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нар Филлипин Улсын Манила хотноо энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан аж буй Ази Номхон Далайн Бүсийн Эрүүл Мэнд, Байгаль Орчны Сайд нарын Форумд оролцоод ирлээ. Тогтвортой хөгжлийн зорилт, уур амьсгалын өөрчлөлтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, төр хувийн хэвшлийн оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагаа харилцан ойлголцлыг идэвхжүүлэх, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл