Yearly Archives: 2016

October, 2016

  • 5 October

    Зүүн бүсийн “Спортын бага наадам-2016” амжилттай зохион байгуулагдлаа

    Зүүн бүсийн Прокурорын байгууллагуудын “Спортын бага наадам-2016 ”Хэнтий аймгийн Чингис хотод 2016 оны 9-р сарын 30-наас 10-р сарын 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагджээ. Тэмцээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн прокурорын газрын 50 гаруй тамирчид спортын 8 төрлөөр өрсөлдсөнөөс Сүхбаатар аймгийн прокурорын газар багаараа түрүүлж “Шилжин явах цом”-ын эзэн болсон байна.    

  • 5 October

    ОУ-ын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчдийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Б.Одонгэрэл, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт Э.Өлзийлхам, референт Б.Булганцэцэг болон бусад албаны хүмүүс байлцав. …

  • 5 October

    Баянхонгор аймагт шуургатай байна

    Баруун турууны даваа, Жараннэгийн гарам,  Борнуур, Жаргалант орчим, Өвөрхангайд цас бороо холилдож орж байна. Завхан аймаг Тосонцэнгэл, Дундговь аймаг Сайнцагаан – Хулд сумдад бороо орж мөн Баянхонгор аймагт шуургатай байна. Мөн Архангай, ГовьАлтай аймагт тэнгэр бүрхэг хур тунадас орж болзошгүй байна. Иймд замын гадаргууд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй тул оройн цагаар тээвэрлэлт хийж буй жолооч нар хөдөлгөөний …

  • 5 October

    Хэрхэн урт наслах вэ

    Урт наслах нууцаас “www.brightside.me” сайт нийтэлжээ. Алхам №1     Та өглөөний цайг заавал ууж байгаарай. Мөн тогтмол цагтаа хооллож байгаарай.   Алхам №2     Цэвэр ус байнга уух.   Алхам №3     Стрессдэхгүй байх хэрэгтэй. Стресс таныг бухимдуулахаас гадна хурдан хөгшрүүлэх болно.   Алхам №4     Өглөөний дасгал таны эрч хүчтэй болгохоос гадна хөгшрөлтөөс урьдчилан сэргийлнэ. …

  • 5 October

    ГХ-ны сайд Ц. Мөнх-оргил ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тус яаманд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан үе үеийн ахмадуудаа 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уулзалтанд  230 орчим ахмадууд хүрэлцэн ирсэн бөгөөд Ц.Мөнх-Оргил сайд салбарын бодлого, үйл ажиллагаа, хийж буй ажлынхаа талаар танилцуулж, тэдний санал сэтгэгдлийг сонслоо. Сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ “Дипломат ажлын гараагаа эхэлж байсан цаг мөчөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тусалж, …

  • 5 October

    Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийн ой тохиож байна

    Улаанбаатар хотод орчин цагийн боловсролыг хөгжүүлэх үйлсийг удирдан зохион байгуулдаг “Нийслэлийн Боловсролын газар байгуулагдсаны түүхэн 85 жилийн ой” энэ өдрүүдэд тохиож байна.  Тус газраас ойн баяраа угтаж 85 бүтээлч ажлыг  хэрэгжүүлжээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 618 цэцэрлэгт 100 728 хүүхэд, ерөнхий боловсролын 220 сургуульд 236 973 сурагч суралцаж 25 413 багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагч ажиллаж  байгаа юм …

  • 5 October

    О.Амина охинд “Өдрийн сонин”-ы хамт олон нэг өдрийн цалингаа хандивлалаа

    Манай сонинд бяцхан О.Амина охины талаар сурвалжлага нийтлэгдсэн билээ. Энэхүү нийтлэлийн мөрөөр мянга мянган хүн тусламжийн гараа сунгаж хандив өргөж байна. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы хамт олон О.Амина охины эмчилгээнд зориулж нэг өдрийн цалингаа хандивлалаа. Бяцхан охины өсөлт одоогоор зогсоод буй. Тэрээр дөрвөн настай ч хоёр настай хүүхэд шиг жижигхэн, турьхан биетэй. Учир нь түүнийг хоёр нас дөнгөж хүрээд шувуухай шиг жиргэж …

  • 5 October

    “ОЮУНЫ УНДРАА ГРУПП” мазаалай хамгаалах үйлсэд нэгдлээ

    “Оюуны Ундраа Групп” нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бяцхан үрсдээ зориулан Зайсан Хилл Цогцолборын дэргэдэх танктай хөшөөний талбайд жил бүр “Хүүхдийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд  “Мазаалай миний найз” уриатай өдөрлөгийг зохион байгуулж, мазаалай баавгайн өвлийн идэш тэжээлд бодитоор туслах зорилготойгоор энэхүү хандив өргөх аяныг 2016.06.01-2016.09.01-ний хугацаанд зохион байгуулсан. Тус аяны хүрээнд “Мазаалай Аврах Монголын Алхам” ТББ-д …

  • 5 October

    “Эрдэнэт үйлдвэр” ХХК цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ

    Сүүлийн үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой үнэн эсэх нь эргэлзээтэй мэдээллүүд түгэх болсон билээ. Энэ бүхэнд үйлдвэрийн удирдлагын зүгээс албан ёсны хариу, тайлбар өнөөг хүртэл гаргаагүй юм. Харин өнөөдөр буюу 10 дугаар сарын 5-ны 18:00 цагт “Монголньюс” ХХК-ний Мэдээллийн төвд тус үйлдвэрээс Хэвлэлийн бага хурал хийнэ гэж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ОНХА-аас мэдээлэв. Ugluu.mn

  • 5 October

    Хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нар 290 хүнд 284 сая төгрөгийн нөхөх олговор олгосон

     Дархан-уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ-тэй ярилцлаа. -Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон зарласнаас хойш 18 дахь жилтэйгээ золгож байна. Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос энэ өдрийг …

  • 5 October

    Дархлаа сайжруулах ерөнхий зөвлөмж

    Дархлаажуулалтын 10 хоногийн аян 10-р сарын 3-наас 13 хооронд  явагдана. Тус  аяны хүрээнд0-6 сартай хүүхдүүдийг улаанбурхан өвчний эсрэг вакцины “0” тунгаар дархлаажуулах арга хэмжээг Нийслэл хот, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон аймгуудад зохион байгуулж эхлэсний зэрэгцээ нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон 18-30 насны залуучуудыг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар нөхөн дархлаажуулна. Мөн дархлаагаа сайжруулахын тулд тогтмол спортоор хичээллэх, гараа тогтмол угаах болон гэртээ …

  • 5 October

    Шударгаар өрсөлдөх  УРИАЛГА  гаргалаа

    Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын тэргүүлэгч Э.Бат-Амгалан дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцогч нийт нэр дэвшигчидэд хандан шударгаар өрсөлдөх уриалга гаргажээ. Энэхүү уриалгыг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэе. Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцож байгаа улс төрийн намуудын удирдлагууд болон нэр дэвшигчидээ… Дүүргийнхээ  хөгжлийн бодлогыг  тодорхойлох хариуцлагатай  цаг мөч та бидний өмнө  тулж ирлээ.  Дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа энэ өдрүүдэд …

  • 5 October

    Цахим үйлчилгээний хэрэглэгч 20 мянгаар нэмэгдлээ

    Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас http://my.tog.mn цахим үйлчилгээгээ олон нийтэд сурталчлах, ашиглагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 10 сая төгрөгийн шагналын сан бүхий урамшуулалт аяныг зургадугаар сарын 20-оос есдүгээр сарын 20-ны өдрүүдэд хэрэглэгчдийнхээ дунд зохион явуулсан билээ. Урамшууллын аянд оролцсон цахим үйлчилгээнд бүртгэлтэй хэрэглэгчид нь өөрийн танилуудаа энэхүү үйлчилгээг ашиглахыг урьж, оноо цуглуулсан ба оноондоо тохирсон мөнгөн урамшууллыг аянд хамрах саруудад хүлээн авч байсан …

  • 5 October

    “Мөнхийн нөхөрлөл” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой, Монгол–Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг тохиолдуулан хоёр орны архивын баримт, түүхийн гэрэл зургийн “Мөнхийн нөхөрлөл” үзэсгэлэнг Гадаад харилцааны яам, Монголын гэрэл зурагчдын холбоо хамтран гаргаж байна. Архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт Монгол-Оросын хамтарсан “Мөнхийн нөхөрлөл” тоглолтын …