Yearly Archives: 2016

August, 2016

  • 8 August

    АТГ-аас Н.Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагаа явуулав

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу Монголын Хуульчдын холбооноос уламжилсан өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийг байлцуулан эрүүгийн 201401000075 дугаартай хэргийн сэжигтэн Намбарын Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг хийж гүйцэтгэв. Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан …

  • 8 August

    “Даншиг наадам -хүрээ цам 2016” өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө

     “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг хоёр дахь жилдээ “Хүй долоон худаг”-т  энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгууллаа. “Даншиг наадам-Хүрээ цам-2016” наадам нь  хоёр өдрийн турш “Хүй долоон худаг”-т үргэлжлэв. Эдгээр өдөр 500 лам сүсэгтэн олонд зориулан ном хурж, Соёмбот туг залах ёслол, …

  • 8 August

    Увсад газар хөдөлжээ

    Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс баруун зүгт 58 км-т өчигдөр/2016.08.07/ 17:41 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, мөн Наранбулаг сумын Засаг дарга нарын тайлбараар иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.

  • 8 August

    Рио-2016: Өнөөдөр манай 5 тамирчин өрсөлдөнө

    Олимпод зодоглож буй манай тамирчдаас өнөөдөр 5 нь өрсөлдөнө. Тухайлбал: Байт харваа 21:00 цагт: Ж.Гантөгс ганцаарчилсан харвааны хасагдах шатанд өрсөлдөнө. Жүдо 22:00 цагт: Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн медалийн эзэд тодорно. Монголын жүдочдоос Г.Одбаяр, Д.Сумьяа нар дээрх жинд өрсөлдөнө. Бокс 23:00 цагт: 49 кг-ийн жинд Г.Ган-Эрдэнэ тулалдана. Мөн үүрийн 05:00 цагт Б.Түвшинбат 69 кг-ийн жинд барилдах …

  • 8 August

    Монголын шатарчид 6 алт, 4 хүрэл медаль хүртлээ

    Зуны XXXI Олимптой зэрэгцээд Зүүн Азийн Өсвөрийн аварга шалгаруулах зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээний үеэр Дэлхийн залуучуудын оюуны спортын наадам 2016 оны 8 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд спортын олон төрлөөр зохион байгуулагдсан. Тус наадамд дэлхийн 17 орноос тамирчид оюун ухаан сорин оролцсон бөгөөд Монгол улсын шатарчид өндөр амжилттай оролцлоо. Үүнд: Шатрын Рапид төрлөөр болсон энэ тэмцээний 23 хүртэлх насны …

  • 8 August

    Монгол хар тамхины хар зах боллоо /3-р хэсэг/

    Энэ мөнгө маш олон ажилд зарцуулагддаг учир яг хар тамхитай тэмцэх чиглэлд 10 сая орчим төгрөг л хуваарилагддаг. 2015 онд Үндэсний хөтөлбөр боловсруулсан. Хар тамхитай тэмцэх хуулийн төсөл боловсруулах шатандаа явж байна. Манайд тусгайлсан хууль байдаггүй учраас хууль эрхзүйн орчин дутмаг байдаг. Хөрөнгө, техник, технологи хангалттай байж энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж чадна. Бид хэдийгээр энэ талаар санал гаргадаг ч …

  • 8 August

    Чингисийн талбайд 420 уран нугараач чууллаа

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран 08 сарын 06 – ны өдөр “Уул усны домог” уран нугараачдын үзүүлбэрийг Чингисийн талбайд зохион байгууллаа. Тус үзүүлбэрт орон нутгаас болон нийслэлээс шалгарсан 420 уран нугараач оролцов. “Уул усны домог” уран нугаралтын үзүүлбэрт нийслэлээс гадна Эрдэнэт, Дархан, Дундговь, Дорноговь аймгийн уран нугараачид оролцлоо. …

  • 8 August

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сайд болохоосоо нэг хоногийн өмнө хувийн эмнэлгээ заржээ

    -Захирал сайд болсон учраас одоогоор Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Мягмаржав түр удирдаж байгаа- Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал асан А.Цогцэцэгийг МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр Эрүүл мэндийн сайдаар өнгөрсөн сарын 28-ны өдөр томилсон. Эл эмэгтэйг тус салбарын сайдаар томилогдоход олон нийт хийгээд салбарынхан нь таатай хүлээж аваагүй ч тэрбээр ар тал томтой гэдгээ батлан харуулж АТГ-аас үйлдэж өгдөг албан бичгийг …

  • 8 August

    Чөлөөт бөхийн эрэгтэй баг Риог зорилоо

    Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд хүч үзэх манай баг өчигдөр алсын замд мордлоо. Ар гэрийнхэн, ахан дүүс, эрэгтэй үндэсний шигшээ багийнхан, хөгжөөн дэмжигчид нь үдэн мордуулж өндөр амжилтыг хүсэн ерөөлөө. 1992 оны олимпийн наадмаас хойш сонгон шалгаруулалтаар тамирчдыг олимпийн наадамд оролцуулдаг болсноос хойш манай эрэгтэй чөлөөт бөхийн баг анх удаа бүтэн багаараа олимпийн наадмыг зорьж байна. Дасгалжуулагчид …

  • 8 August

    Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал

    Хүн зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал хийж байвал хүний бие ч цэвэршиж эрүүл саруул урт удаан наслах нөхцөл бүрддэг. Дасгал 1: Өглөө сэрэнгүүтээ орноосоо босож явалгүй нуруу эгц суугаад 7 удаа гүн амьсгаа авч гаргана. Амьсгаа авахдаа сайн сайхан зүйлийг бодож хамрын баруун нүхээр орж буйгаар, муу муухай бодол сэтгэл, өвчин зовлон хамрын зүүн нүхээр гадагшилж …

  • 8 August

    Г.Отгонцэцэгийг Казахстан Улс 150 сая төгрөг, нэг өрөө байраар шагнана

    23-хан насандаа олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн жүдогийн тамирчин Г.Отгонцэцэгийг Казахстан Улс 75 мянган ам.доллар /150 сая төгрөг/ болон нэг өрөө байраар шагнахаар боллоо. Жүдогийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Монгол Улс М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг гэсэн хоёр шилдэг тамирчинтай бөгөөд олон улсын шинж чанартай тэмцээнд голцуу М.Уранцэцэг явж, хоёроор эрэмбэлэгддэг байсан Г.Отгонцэцэг өнгөрсөн жилээс иргэншлээ сольж, Казахстаны нэр дээр барилдах болсон билээ. Тэгвэл …

  • 8 August

    Б.Түвшинбат ялалт байгууллаа

      Өчигдөр  манай улсын тамирчин Боксын төрлийн 69 кг-ийн жинд  Б.Түвшинбат  эхний тулаанаа хийлээ. Тэрбээр шөвгийн 16-д үлдэхийн төлөө  “Риоцентро” ордонд Аргентиний Алберто Палметтатай тулсан бөгөөд өрсөлдөгчөө гурван үеийн турш илүүрхэн 3:0-ээр ялалт байгууллаа. Ингэснээр манай тамирчин дараагийн шатанд Ирландын Стивен Доннеллитэй 8 сарын 12-нд тулалдах болов.          

  • 8 August

    Нэр хайрлах Монгол ёсон

    “Хүн нэрээ тогос өдөө” хэмээн эртнээс ам дамжсаар ирсэн сургааль бий. Үнэхээр ч тогос өдөө хайрладгийн адил хүн ч гэсэн эцэг эхээс хайрласан нэр төрөө хайрлаж, эрхэмлэдэг. Хүний нэрийн утга учир, нэр залах ёс заншлын талаар энэ удаагийн мэдээллээрээ бэлтгэлээ. “Дуудах нэрийг эцэг эх өгдөг , дуурсах алдрыг өөрөө олдог “ хэмээдэг тул шинэ мэндэлсэн хүүхэддээ нэр өгөх, нэр залах …

  • 8 August

    Р.Пүрэвдагва даншигийн аварга болов

    Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэглин хийд, нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай хамтран “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.  Тус наадмын хүчит бөхийн барилдаанд 256 хүчтэн зодоглосноос  Монгол улсын арслан, даншгийн арслан Р.Пүрэвдагва түрүүллээ. Ийнхүү тэрбээр даншгийн аварга цол хүртэв.  Харин аймгийн заан Б.Түмэндэмбэрэл үзүүрлэн даншгийн заан цолтой боллоо.