Франц улсад амьдарч буй дуучин Б.Мягмарсүрэн 2 хүүхдийнхээ хамт Монгол улсынхаа хүн амын эрүүл мэндийн төлөө сайн үйлсэд зориулж 2 сая төгрөгийн мөнгөн хандив илгээжээ. Дуучны маань нэг ангийн найз н.Нарангэрэл болон орчуулагч Ц.Ганцэцэг, дуучин Б.Мягмарсүрэнгийн аав Батбаяр, ээж Пүрэвээ нар түүний хандивийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн захирал Нямхүү, инженер техникийн албаны дарга Болдбаатар нарт хүлээлгэн өгч найзынхаа хүсэлтийг биелүүлжээ. Энэхүү хүлээлгэн өгсөн 2 …
Yearly Archives: 2016
June, 2016
-
17 June
Сангийн сайд Б.Болор: Иргэдэд 300 мянган төгрөг олгох журамд өөрчлөлт оруулна
Сангийн сайд Б.Болор “Сайдын цаг”-т оролцлоо. Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болсон. Хуралдаанаар “Сайн хувьцаа” хөтөлбөрийн талаар хэлэлцэн, 1072 ширхэг хувьцаагаа эзэмшиж буй иргэдийн 300 ширхэг хувьцааг худалдан авах тухай журамд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ. Гэхдээ тэрээр чухам ямар өөрчлөлт гэдгийг тодруулсангүй. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улсын төсөвт дарамт үүсэхгүй, хууль зөрчсөн үйлдэл ч болохгүй гэв. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр улсын …
-
17 June
Баруун 5 аймгийн 150 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдлаа
Ховд аймгийн 100, Увс аймгийн 7 Завхан аймгийн 17, Говь-Алтай аймгийн 18 Баян-Өлгий аймгийн 18 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж ийнхүү цэргийн эрдэмд суралцахаар цэргийн бэлтгэл сургуульдаа гарч байна. Их сургуульд суралцах 4 жилийн хугацаандаа цэргийн эрдэмд суралцаж алба хаана гэдэг тэдний хувьд төгсөөд төрийн албаны шалгалтанд орох, төрд орж ажиллахад чухал болж байгаа юм. khovdnews.mn
-
17 June
Иргэдийн хүсэн хүлээсэн уулзалт Баянзүрх дүүргийн 26-р хороонд боллоо
2016 оны 06 сарын 15 өдрийн оройн 19 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт УИХ-ын 50-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ж.Энхбаяр болон Э.Бат-Амгалан нар уулзалт зохион байгууллаа. Иргэдийн амьдралд тулгамдаад байгаа асуудлуудыг сонсон цаашид гарах гарцыг эрэлхийсэн уулзалт болсон юм. Ахмад настан болон залуу үеийн төлөөлөл тэдэнд итгэж байгаагаа илэрхийлээд энэ төрд байх ёстой хэмээн …
-
17 June
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ
Нийслэлийн Засаг дарга “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний тухай” А/490 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллах байгууллагуудтай холбогдох хууль журмын дагуу гэрээ байгуулж, үйл ажиллагааг хэрэгжүүлж, үр дүнг тооцож сар бүрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газарт үүрэг болгов. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зардал болох …
-
17 June
Д.Эрдэнэбаатар: Дээд боловсролтой иргэд цагдаагийн офицер болох боломжтой
Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургууль 2016-2017 оны хичээлийн жилд 1+(1)+1 шинэ хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаагаа эхлэхээр төлөвлөжээ. Шинээр хэрэгжих хөтөлбөрт хамрагдахыг хүссэн элсэгчдийг зургадугаар сарын 6-наас 30-ны хооронд бүртгэнэ. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр дээд боловсролтой иргэд богино хугацаанд суралцан цагдаагийн офицер болох боломж нээгдэх юм. Энэ талаар Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, дэд комиссар Д.Эрдэнэбаатараас тодрууллаа. -Хууль сахиулагчдыг …
-
17 June
Усчин-аврагчид мэргэжлийн үнэмлэхээ гардаж авлаа
Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/131 дугаар тушаалын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн усчин-аврагч, шумбагчдыг бэлтгэх сургалт “Усан спорт сургалтын төв”-д амжилттай явагдаж дууслаа. Усчин аврагчдын үүрэг гүйцэтгэлийн чадамжийг нэмэгдүүлэх зорилготой тус сургалтад 20 аймгийн 81 аврагч хамрагдсан юм. Эдгээр аврагчид маань өнөөдөр нээлттэй хичээл хийж, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудад юу сурч, мэдсэнээ тайлагнаж, мэргэжлийн үнэмлэхээ …
-
17 June
Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон байруудыг буулгаж, шинээр барихаар болов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/491 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны 26, 27, 28, 29, 30, …
-
17 June
1072 ширхэг хувьцааны 70 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гаргалаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 6 дугаар сарын 16-нд болж, “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эзэмшиж байгаа “Сайн хувьцаа” арга хэмжээний дагуу хувьцаагаа худалдах эрхтэй 1 сая 650 мянган иргэнээс өнөөдрийн байдлаар 650 мянган иргэн хувьцааныхаа 30 хувь буюу 322 хувьцааг Засгийн газарт худалдах санал гаргаад байна. Хувьцаагаа худалдах …
-
17 June
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
Өнөөдөр нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн зүүн хагаст дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. …
-
17 June
Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр
Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 17. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 12. Сугар гараг. Хонгорцог одтой, нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр. Өдрийн барилдлага:Түлэх. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ …
-
16 June
П.И.Чайковскийн “Времена года” цуврал концерт тоглогдоно
Улсын Филармонийн “Монголын сайхан орон ”төслийн хүрээнд хэрэгжүүлж буй СимФони найрал хөгжмийн “П.И.Чайковский Симфони №6” болон “Жилийн дөрвөн улирал ” төгөлдөр хуурт зориулсан цуврал концерт тун удахгүй тоглогдох гэж байна. Оросын хөгжмийн алдарт зохиолч П.И.Чайковскийн гайхамшигтай сайхан бүтээлүүдийг Монголын ард түмэнд танил болоод олон жил өнгөрчээ. Ялангуяа түүний ‘Хунт нуур’ , ‘Нойрсож буй гоо бүсгүй’ , ‘Шелкунчик буюу ‘Цөмөөхэй’ зэрэг …
-
16 June
Хайр сэтгэл таргалуулдаг
Их Британийн эрдэмтэд дотно харилцаа хүмүүсийг таргалуулах юм уу эс бөгөөс илүүдэл жинтэй болгодог гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тус улсын 1000 орчим хосын дунд явуулсан судалгаа илүүдэл жингийн хэмжээ дунджаар хоёр килограмм байдаг гэдгийг харуулав. Судлаачдын үзэж байгаагаар энэ нь нэгэн зэрэг хоёр хүчин зүйлтэй холбоотой гэнэ. Нэгд, хүмүүс өөртөө анхаарал тавихаа больдог, хоёрт, тэдний амьдралын хэв маяг болон хоолны …
-
16 June
10 орны 30 гаруй иргэнд виз олгов
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын Сүхбаатар, Алтанбулаг боомт дахь тасгууд 06 дугаар сарын 01-15-ны өдрүүдэд хилийн боомт дээр виз авах хүсэлт гаргасан Франц, Япон, Беларус, Болгар, БНХАУ, БНСУ, Польш, ОХУ зэрэг 10 орны 30 гаруй иргэнд зохих ангилал, зориулалтын визийг олгов. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилтын хүрээнд …
-
16 June
“Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
Ардын жүжигчин, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын төрсөн өдөр өнөөдөр тохиолоо. Хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав 1927 оны зургаадугаар сарын 15-ны өдөр мэндэлжээ. Энэ жил түүний 89 жилийн ойд зориулан Улсын Филармонийн үе, үеийн уран бүтээлчид, түүний гэр бүлийн гишүүд XX зууны манлай дуу “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраагийн шүлгээр Ардын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл