Yearly Archives: 2016

June, 2016

  • 15 June

    Монголчуудын өв соёл- монгол нум 3000 жил” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монгол нум сумны хүч чадал, алсын цэцтэй тусгалын нууцыг эрдэмтэн судалсаар ирсэн байна. Ялангуяа, Монголоос нээн илрүүлсэн дундад зууны агуйн оршуулгад дагалдуулсан нум сум, эдлэл хэрэгслэлүүд гайхамшигтай сайн хадгалагдаж үлдсэн байдаг нь түүний технологийн нууцыг тайлахад онцгой ач холбогдолтой юм. Монгол нум олон мянган жилийн турш хөгжиж, хүнд бэрх шалгуурыг даван туулсаар өнөөг хүрчээ. Монголчууд их байлдан дагууллын үедээ сумны үзүүрт гал …

  • 15 June

    Монгол уран нугараачид геннист бүртгүүлнэ

    Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ зун буюу наймдугаар сарын 6-нд Чингисийн талбайд 350 уран нугараач зэрэг нугарч, “Гиннес”-ийн номонд бүртгүүлэхээр зэхэж байгаа аж. Одоогийн байдлаар Улаанбаатар болон орон нутагт байдаг уран нугаралтын студи, дугуйлангийн сурагчид дунд шалгаруулалт явуулж байгаа бөгөөд тэд нэгдсэн бэлтгэлдээ ороод байгаа юм байна.

  • 15 June

    Халдварт өвчний тохиолдлын 80 гаруй хувийг улаан бурхан эзэлж байна

    Сүүлийн жилүүдэд халдварт өвчины тархалт эрс ихссэж байна. Харин  халдварт өвчин дундаа  улаан бурхан дэгдэлт хот болон хөдөө орон нутагт их дэлгэрч байна. Тэр тусмаа Архангай аймгийн Эрдэнэбулган 226, Жаргалант 325 зэрэг  сумдуудад  дунджаас дээгүүр байна.  Өвчлөгсдийн 82,4 хувь нь улаан бурханаар, 5,9 хувь нь бэлгийн замын халварт өвчнөөр, 2,2 хувь нь сүрьеэгээр, 1,5 хувь нь салхин цэцэгээр өвчилж, халдварт …

  • 15 June

    Ард иргэдээ “яс горьдсон нохой” гэж бодоогүй биз дээ

    Ажиллах хүчний судалгаанд 2016 оны нэгдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 143.5 мянган хүн ажилгүй хэмээн бүртгэгджээ. Тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд байна. Мөн ажилгүй байгаа иргэдийн 59 хувийг 18-34 насны залуучууд эзэлж байна гэсэн судалгааны дүн гарчээ. Судалгааг харахад уул уурхай болон мал аж ахуй, газар тариалан гээд хүний хүч хөдөлмөр шаардсан баялаг ихтэй Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Дундговь, Дорнод, …

  • 15 June

    Су.Батболд: Зарим аймгийн сонгуулийн хороод илт хууль зөрчиж байна

    УИХ-ын гишүүн Су.Батболд, МАН-ын Хууль эрх зүйн бодлогын газрын дарга Д.Мөрөн нар сонгуулийн тодорхой хууль тогтоомжийг зөрчиж байгаа талаар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал зарлалаа. Су.Батболд гишүүн хэлэхдээ” Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийг бүртгэхгүй байна гэх гомдол санал ирж байна. СЕХ болон аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод шаардлага хүргүүлж байна. Тодруулбал, Өмнөговь,Дархан-Уул, Говь-Алтай аймгийн нэр дэвшигчдийг сонгуулийн хороо …

  • 15 June

    Хүүхдийн хатгаа өвчний вакцин “хүндрэл” ихтэй байна

    Учир нь нярай хүүхдүүдэд энэ сараас эхлэн хатгаа өвчний вакцинийг хийж байгаа гэнэ. Энэхүү вакцин нь олон эмэнд дасамтгай хатгаа өвчнөөс сэргийлэх зорилготойгоор хийгдэж байгаа ч вакцин хийсэн даруйдаа халуурах, бөөлжих, суулгах байдал ихээр илэрч хүүхдийн биеийг тавгүйтүүлдэг байна. Вакцинийг хийх нь хүүхдийн өвчлөлийг бууруулах болохоор эцэг эхчүүд сонгож байгаа хэрэг.Хүүхдийн эмнэлгүүд нярайн тасагт вакцинаасаа болж хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд …

  • 15 June

    Сэрэмжлүүлэг: Хүүхдээ машиндаа мартаснаас болж нас барах нь ихэсчээ /бичлэг/

    Халуун машинд хүүхдээ 10-с дээш минут орхих нь амь насанд нь аюултай. Тиймээс эцэг эхчүүд өдөр тутмын ажилдаа түүртэн эсвэл утсаар ярьж байхдаа хүүхдээ мартан буудгийг болиулах арга хэмжээ авч байгаа юм. Ийм тохиолдлоор жилд 300 000 хүүхэд нас бардаг гэсэн судалгаа байдаг байна. Халуун дулаан цаг айлчлан ирж байгаатай холбоотойгоор хүүхдээ машиндаа байгааг ямагт анзаарч байгаарай.

  • 15 June

    “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-аас мэдэгдэл гаргав

    Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-с 2016 оны Нийгэм эдийн засгийн зорилтод тусгасан төлөвлөгөөний дагуу 06-р сарын 12-с эхлэн Баянгол дүүргийн гэр хороолол дундах 32742 м шороон замыг хусч тэгшлэн иргэдийг ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй зорчих нөхцлийг хангахаар зорин ажиллаж байна. Гэвч зарим нэг нам эвслээс нэр дэвшигчид бидний хийсэн дээрх ажлыг өөрсдөө хийсэн мэтээр иргэдэд ташаа мэдээлэл түгээж буйд Баянгол шинэ өргөө …

  • 15 June

    Налайх дүүрэг 2018 онд жишиг эмнэлэгтэй болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Испани улсын “Болскан Монгол” ХХК-тай Налайх дүүрэгт эрүүл мэндийн жишиг төв барих концессын гэрээнд гарын үсэг зурлаа. Концесс эзэмшигч нь өөрийн хөрөнгөөр Налайх дүүргийн 2-р хороонд хуучин Эрүүл мэндийн нэгдлийн хашаанд эмнэлгийн барилгыг барьж нийслэлийн өмчид шилжүүлэх юм. Эмнэлгийн барилгын төлөвлөж буй төсөвт өртөг нь 43 тэрум 567 сая гаруй төгрөг бөгөөд …

  • 15 June

    Баггүй Бат-Үүл багадана (ганц Бат-Үүл ганцдана)

    Нэг. Гитлер хүүгийн явдал Ийм яриа явж байна гэнэ. Явах ч юу байхав, явуулж байгаа юм байна. “Бат-үүлийгээ сонгож хотын дарга болгочихоод бусдыг МАН-даа өгье” гэж. За тэгээд өнөө нэг үлгэр шиг юм болох нь л дээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед фронтод бэлэг цуглуулж байхад болсон явдал гэж байгаа. Нэгэн хүдэх эр хоёр морь хөтөлж хэдэн хонь тууж ирээд “Ялж …

  • 15 June

    Оргилын Ж.Ганбаатар өнгөтэй байна

    2016 оны УИХ болон НИТХ-д нэр дэвшигчдийн иргэдтэй хийх уулзалт нийслэл хотноо үргэлжилсээр байна. Уулзалтанд хүрэлцэн ирж байгаа хүмүүсийн тоо нь тухайн нэр дэвшигчийн рейтингийг илэрхийлж байх шиг. УИХ-ын 68-р тойрогт  /Баянгол дүүргийн 5, 6, 7, 9, 21-р хороонд/  МАН-аас нэр дэвшигч “Оргил” худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ж.Ганбаатар сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш Баянгол дүүргийн 5, 6, 7, 9-р хороонд иргэд, …

  • 15 June

    Л.Эрдэнэчимэг гишүүн уучлал гуйлаа (Бичлэг)

    Өчигдөр сэтгүүлч Б.Алтаншагай,  “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаж буй бичлэгийг олон нийтэд дэлгэсэн. Энэ асуудлаар Л.Эрдэнэчимэг гишүүн албан ёсны тайлбар өглөө.

  • 15 June

    Т.Алтаншагай: Г.Уянга утсаа алдаагүй, Н.Учралд зарсан гэх баттай бус мэдээлэл байгаа

    УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Т.Алтаншагай УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд архидан, согтуурхаж байгаа бичлэгийг олон нийтэд хүргэснээр олон нийтийн дургүйцлийг хүргэх болов. Хэрвээ Т.Алтаншагай биш байсан бол өөр хэн нэгэн Л.Эрдэнэчимэгийн бичлэгийг тараах л байсан. Сонгууль, улс төр гэдэг ийм л хатуу тоглоомтой. Харин ч энэ бичлэг тараагдсанаар Л.Эрдэнэчимэг ямар хүн бэ гэдэг нь танигдаж …

  • 15 June

    Шарын гол сум Монгол улсад ухаалаг цахилгаан түгээх сүлжээ бүхий анхны сум болжээ

    “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК нь техникийн шинэчлэл хийж шинэ технологи нэвтрүүлэх, эрчим хүчний борлуулалтын үйл ажиллагааг шинэ түвшинд хүргэх, хэрэглэгчтэй зайлшгүй шаардлагын дор дэлхийн шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, техникийн шинэчлэл хийх ажлуудыг бүгдийг нэгэн зэрэг хийх хөрөнгийн боломж хомс учир шат дараатайгаар хэрэгжүүлэх зорилго тавьсан байна. Энэ ажлын хүрээнд өөрийн хөрөнгөөр 2012-2015 онуудад дараах чиглэлээр шат дараатайгаар хэрэгжүүлж …