Yearly Archives: 2016

May, 2016

  • 27 May

    Маргааш Чингисийн талбайн баруун талын замыг хэсэгчлэн хаана

    Энэ сарын 28 буюу Бямба гарагт Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүнийг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан 11:00-14:00, 21:00-23:00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун талын замыг хаах юм. Чингисийн талбайн урд талын авто машины зогсоолыг 08:00-23:00 цаг хүртэл хааж, Амарын гудамж, Хангарди ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн …

  • 27 May

    Илүүдэл жинтэй зорчигчдод нэмэгдэл үнэ төлөх шаардлага тавигдаж эхэлжээ

    Илүүдэл жинтэй зорчигчид нислэгийн аюулгүй байдалд хүндрэл учруулдаг нь судалгаагаар тогтоогджээ. Европын орнуудын нислэгийн аюулгүй байдлыг хариуцдаг байгууллагууд 10 жилийн өмнөөс зорчигчдын дундаж жинг тодорхойлж, эр хүйсийн нэг зорчигчийн дундаж жин өмссөн хувцас, гар тээшийн хамт 88 кг байх журам гаргаж байжээ. Харин эмэгтэй хүний дундаж жин 70 кг байх аж. Хэрвээ зорчигчдын дундаж жин заасан хэмжээнээс хэтэрвэл нисэх онгоцны …

  • 27 May

    36 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ял эдэлж байна

    Эмнэлгийн салбарт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд алдаа дутагдал гаргахгүй ажиллана гэж огт байхгүй. Ажлын байран дээрээ санаатай, эсвэл санамсаргүй байдлаар алдаа гаргасан эмч нарт хатуу хариуцлага тооцдог байх ёстой. Түүнээс гадна шүүхээр хэргийг нь шийдэж ял оноодог байх хэрэгтэй гэдэг. Гэхдээ сүүлийн үед санаатай ч бай санамсаргүй ч бай алдаа гаргасан эмч нарт хариуцлага тооцохгүй өнгөрүүлж байна. Эмч нарын буруугаас …

  • 27 May

    Хүүхдийн баярт зориулсан үзвэрийн хуваарь

    Олон улсын хүүхдийн баярын өдрөөр хүүхдээ  хэрхэн баярлуулах төлөвлөгөөгөө хараахан гаргаж амжаагүй байна уу? Хэрэв тийм бол танд баярын тоглолтын хуваарийг санал болгож байна. -Улсын драмын эрдмийн театрт С.Михалков “Бардам туулай” мюзикл инээдмийн жүжиг 5 дугаар сарын 30-ны 11:00 цагт Т.Габбе “Үнсгэлжин” инээдмийн жүжиг 5 дугаар сарын 31-ний 11:00 цагт Д.Содномдорж “Норовын намтар” мюзикл инээдмийн жүжиг 6 дугаар сарын 1-ний …

  • 27 May

    Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 06 сарын 20 хүртэл зохион байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах тухай” А/399 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд үхсэн мал, амьтны сэг зэмийг цуглуулан устгах, мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг  газрууд  сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан авдаг цэгүүд боловсруулах үйлдвэр, цех, өлөн гэдэс, яс боловсруулах үйлдвэр, мах, хүнсний ногоо хадгалах зоорь, мал нядалгааны …

  • 27 May

    Oфшор буюу эргийн гаднах улс төрчид

    Цахим орчинд идэвхитэй жиргээчид болон фэйсбүүкчдийн хэлэлцүүлгийн гол сэдэв оффшор данс нээлттэй ил тод хэлэлцүүлгийн бүсэд хаалттай дансны тухай тэдний хэн болохыг түмэн олон тэдний хэн болохыг түмэн олон цахим сүлжээгээр байрь сууриа илэрхийлж байна.

  • 27 May

    Нэр дэвшигчид цахим хэлбэрээр сурталчилгаагаа  “хязгааргүй”  явуулах боломжтой  

    Удахгүй болох  УИХ-ын болон Аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбогдуулан өнгөрсөн  оны 12 сард УИХ-аас сонгуулийн тухай хуулийг яаран сандран батласан байдаг. Эл хуулиар хэвлэл мэдээллийн байгууллагуудыг  харьцангуй  цензурдсан, шинэ нэр дэвшигчдийг  нэлээд “боомилсон” шинжтэй болсныг ажиглагчид хэлдэг. Ялангуяа сонгуульд  шинээр нэр дэвшиж байгаа  кандидатуудад зөвхөн сонгуулийн сурталчилгааны 18 хоногт л багтааж өөрийгөө таниулах боломжийг Сонгуулийн хуулиар олгосон бөгөөд тэднийг  сонгуулийн …

  • 27 May

    Улаанбаатар хотод өдөртөө 21-23 хэм дулаан

    Говийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи говь, зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж …

  • 27 May

    Шарагчин тахиа өдөр

    Аргын тооллын 5 сарын 27-ны баасан гараг, билгийн тооллын  зуны тэргүүн харагчин могой сарын шинийн 21-ны сугар гараг, 4 ногоон мэнгэтэй, шидийн барилдлагатай, шороон суудалтай, булаагч одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 5:12 цагт  мандан, 20:34 цагт  жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. …

  • 26 May

    Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар өлсгөлөнд оролцоно гэв үү

    Улс төр нэр хүнд, боловсон хүчингүй болж урлаг соёл, спортынхноор хүрээгээ тэлж эхлээд байгаа билээ. Үүний нэг нь олноо Цагааны Цэгмидийн хүү гэгддэг Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар болоод байна. Тэрбээр МАХН-д элссэн бөгөөд энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж магадгүй хэмээн яригдаж байсан. Тэгвэл тэрбээр маргааш болох МАХН-ын өлсгөлөнд оролцохоо мэдэгджээ. Харин нэрт жүжигчин маань зүгээр дэмжихээр ирэх үү, эсвэл өлсөх …

  • 26 May

    “ICT EXPO-2016” үзэсгэлэнд нийслэлийн Мэдээллийн технологийн газар оролцов

    Харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, “Цахилгаан холбоо, Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 05 сарын 18-22-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд “ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриан дор “ICT-EXPO-2016” үзэсгэлэнг 10 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү үзэсгэлэнд Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар оролцож нийт 1000 гаруй танилцуулга товхимолыг иргэдэд тарааж, тус газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр болон шинээр нэвтрүүлсэн …

  • 26 May

    Ё.Лхагвасүрэн: Л.Мөнхбаясгаланг 88.4 сая төгрөгийн залилангийн хэрэгт сэжигтнээр татсан

    “Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжлага” зэрэг нэвтрүүлэг бэлтгэн гаргадаг сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд эрүүгийн хэрэг үүсгэж, хилээр гарахыг нь хориглоод байгаа билээ. Тодруулбал, тэрбээр Монголын оффшор дансны асуудлыг эрэн сурвалжлахаар АНУ-ыын Вашингтон хотыг зорих гэж байсан ч өчигдөр түүнийг ЭЦГ-аас дуудаж, хил гарах эрхийг нь хааж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Түүнийг оффшор дансны асуудлаар бус залилангийн хэргээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл …

  • 26 May

    Олон зуун дүрвэгсэд завьтайгаа хөмөрчээ

    Ливийн 500 гаруй дүрвэгсэд Италийн эргийн дэргэдэх Сицилийн тохойд живэх дөхжээ. Тэд дөхөн ирж буй цэргийн хөлөг онгоцноос өөрсөд рүү нь буудах гэж байна хэмээн айснаас эмх замбараагүй бужигналдан завиа хөмрүүлэхэд хүрсэн аж. Үүний уршгаар таван хүн живж амь үрэгдэн, үлдсэнийг нь аварч чаджээ. Тэднийг ундалж хооллон, дулаан бүтээлэг тарааж өгч, Италийн усан боомтуудад тараан байршуулсан байна. Сүүлийн найман сарын …

  • 26 May

    Төлөөлөгчдөд үйлчлэх жолооч, авто машинуудыг даатгалд хамруулна

    АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 28 дугаар хуралдаанаар төлөөлөгчдийн цуваанд явах тээврийн хэрэгсэл, түүний даатгал, зочид төлөөлөгчдөд өгөх бэлэг дурсгал зэрэг асуудал хэлэлцлээ. Дээд түвшний уулзалтанд оролцохоор ирэх төлөөлөгчдийн ёслол, хамгаалалтад ашиглагдах 250 автомашин, тэдгээрийг жолоодох 293 жолоочийг Авто тээврийн хэрэгслийн болон Жолоочийн хариуцлагын даатгалд хамруулах нь зүйтэй гэж Үндэсний зөвлөлөөс шийдлээ. …

  • 26 May

    Хархорин захад махны үнэ хамгийн хямд байна

    Махны дундаж үнэ Нийслэлийн Статистикийн газраас тавдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Энэ долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6745 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8490 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр өсчээ. Энэ 7 хоногийн …