АСЕМ-ийн өндөр дээд хэмжээний уулзалт ирэх долдугаар сард манай улсад зохион байгуулагдана. Уг уулзалтад зориулж улс орон олон бүтээн байгуулалт өрнүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 70 гаруй хувьтай яваа ажээ. Тэгвэл АСЕМ-ын хурлуудын зохион байгуулалтад гэхэд 1500 орчим сайн дурын ажилтан оролцоно. Тэднийг 50-т, 10-тын системээр 24 багт хуваан сургалтад хамруулж байна. Сайн дурынхны штаб болон сургалт, зохион байгуулалт, …
Yearly Archives: 2016
May, 2016
-
5 May
Зүүн аймгууд руу явах тээврийн хэрэгслүүдийг зогсоолоо
Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос Багануур, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр чиглэлийн замыг хаах шийдвэрийг Онцгой байдлын ерөнхий газар болон Авто тээврийн үндэсний төвөөс гаргаад байгаа. Үүнтэй холбоотойгоор энэ чиглэлийн хот хоорондын тээврийн хэрэгслүүдийг түр зогсоогоод байгаа ажээ. Харин иргэдийн дунд цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг дутуу авснаас болж зам хаасан чиглэлүүдэд зорчихоор авто вокзалуудад ихээр цугларч байгаа …
-
5 May
Гурав хоногийн настай бүлгийн дарга хийгээд МАН, МАХН-ы гомдогсод
Энэ долоо хоногийн улс төр халуун гэхээсээ илүүтэй хөгжилтэй, хоржоонтой өрнөж байна. Хажуунаас нь харагсадын хувьд хөгжилтэй, нэгэндээ гомдож нааш цааш гүйгсэдийн тухайд хоржоонтой гэсэн үг л дээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Дарга болчихлоо” гээд хөл нь газар хүрэхгүй гүйж явсан О.Баасанхүү өчигдөр даргалах бүлэг ч үгүй хоцров. Гурав хоногийн настай бүлгийн дарга гэдгээрээ УИХ-ын “хамгийн, хамгийн”-д бүртгэгдэх учраас түүхэнд …
-
5 May
Унжсан хөх асуудал биш боллоо ЭЭЖҮҮДЭЭ
Эмэгтэй хүн бүр өөрийн амьдралын туршид том хөхтэй зөв хэлбэртэй хөхтэй байхыг хүсдэг. Харамсалтай нь, энэ нь ихэнх тохиолдолд боломжгүй байдаг. Хөхний даруулга болон төрсний дараа насны өөрчлөлтөөс хөх жижигэрч хэлбэрээ алдаж улмаар унждаг. Жирэмслэлт, цэвэршилт болон гэнт их хэмжээгээр турах зэрэг нь хамгийн год шалтгаан болдог. Сүүлийн үеийн судалгаагаар никотин, согтууруулах ундаа, карбонатлаг /хийжүүлсэн/ ундаа хэт их хэрэглэсэнээс болж хөх …
-
5 May
Өвчтөн, эмч нарын дунд ан цав гарахыг үгүсгэх аргагүй
Өөрийн хүлээсэн ажил албандаа хариуцлагатай байх, хариуцлага алдсан бол шийтгэл хүлээх тухай ойлголт ямар ч ажил эрхэлж байгаа хэн бүхэнд бий. Үнэхээр хариуцлага алдаж эд материалын ч бай, хүний амь насанд хохирол учруулсан л бол шийтгэлээ хүлээх нь зүйн хэрэг. Бид үр хүүхэддээ алдаа гаргасан бол алдаагаа зас, хариуцлагаа хүлээ гэж зааж сургадаг. Ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн …
-
5 May
Төрүүлсэн үрээ хаясан ээжид таван жилийн хорих ял оноов
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарт холбогдох эрүүгийн хэргийг энэ сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нь бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих …
-
5 May
Худалдааны сайдын айлчлал эхэллээ
БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөний Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр /2016.05.05/ эхэлж байна. Тэрбээр Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх ухаан, Техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдаанд оролцох . Засгийн газар хоорондын хуралдаан 10:00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно. Харин 12:00 цагт тус хуралдааны протоколд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болох …
-
5 May
Ч.Дашдэлгэр: Эсийн түвшинд хүрч арьсыг найман насаар залуужуулна
Эмэгтэйчүүд тэр дундаа 30-аас дээш насны бүсгүйчүүдийн асуудал болох хөгшрөлтийн эсрэг үр дүнтэйгээр залуужуулах технологийн талаар энэ удаа бид Гранд Спа төвийн арьс гоо заслын эмч Ч.Дашдэлгэртэй уулзаж дэлгэрэнгүй ярилцлаа. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та юуны өмнө өөрийгөө болон байгууллагаа манай уншигчдад товч танилцуулна уу? Сайн байцгаана уу? Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Би арьс гоо …
-
5 May
Сэрэмжлүүлэг: Гуравдугаар ангийн охиныг хүчирхийлсэн этгээдийг баривчилжээ
Урин дулаан цаг ирэхээр бага насны охидыг хүчирхийлэх хэрэг цөөнгүй гардаг билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн 11 хороонд буюу Хонхорт гуравдугаар ангийн охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ. Хэрэг хийсэн этгээд цоо эрүүл бөгөөд өөрөө ч үр хүүхэдтэй нэгэн гэнэ. Үнэхээр гутамшигтай сонсогдож байгаа биз дээ. Айлын ууган охин, цэцэг цэврүү шиг насан дээрээ яваа бяцхан охины сэтгэлд болоод …
-
5 May
Нийтлэлч Б.Цэнддоо “лалар” гэдэг үгийн утгын ингэж тайлбарлав
-лаларист фельетон- Сүүлийн үед “лалар”, “интерлалар”, “монлалар” гэхчлэнгийн хэллэг моодонд орсон билээ. Цаг үеэ соргог мэдэрсэн Шинжлэх ухаантнууд( судлаач гэдэг үг лалартаад шинжлэх ухааны нэршилд тохирохоо байсан, хүмүүс ад үзсэн нэгнээ “Чи муу судлаач” гэхлэн хочлох болсон учраас дээрхи хэллэгийг түр хэрэглэж байгаа) “Лалар тайлбар толь”, “Лалар-монгол толь” зэргийг зохион гүйлгээнд оруулжээ. Уг толийн зарим үгсийг дор ишлэн авлаа. Лалар (лат:lalarum, …
-
5 May
МАХН дотроо цэвэрлэгээ хийж Г.Бямбасүрэн мэтээсээ “салах” хэрэгтэй
МАХН-ын Нийслэл хариуцсан нарийн бичиг гэх Г.Бямбасүрэн гэгчийн тухай элдэвээр “хөөрөлдөх” юм. Ажлаа хийж чаддаггүй, залуу хүнд суудлаа тавьж өгдөггүй, бэлэг тэмдэгийн чанартай гэх мэтээр элдвээр “гоочлон нүд үзүүрлэх” аж. Гэтэл өвгөн “партизан” зүгээр нэг явахгүй нь тодорхой бололтой. Нас өндөр гарч, хэлсэн ярьсанаа мартдаг гэх түүнийг залуу насандаа улс нийгэмд хэрэгтэй бүтээлтэй юу хийсэн тухай судлан үзэхэд танд хэлчихмээр …
-
5 May
Тархины гажигтай бүсгүй ертөнцийг яаж хардаг гээч
30 настай серб бүсгүй Божана Данилович төрснөөсөө аваад орон зайн баримжаа алдах гэсэн нэртэй ховор гажигтай ажээ. Тиймээс гадаад орчин түүний нүдэнд тонгоруугаар харагддаг байна. Ингэснээр бүсгүй компьютерын буруу харуулсан гар болон бусад “ өөрчилсөн ” зүйл бүхий компьютерын тусгайлан тохиргоо хийсэн монитор хэрэглэдэг ажээ. Автобусаар явж байхдаа тэр дээд талыг нь доош харуулсан сонин бариад уншиж байдгаараа бусад зорчигчийн …
-
5 May
Өнөөдөр дуучин Аделийн төрсөн өдөр
Их Британийн алдарт дуучин, хөгжмийн зохиолч Адель буюу Адель Лаури Блү Эдкинс өнөөдөр 28 нас хүрч, төрсөн өдрөө тэмдэглэж байна. Тэрээр “19” хэмээх анхны цомгоороо Английн хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийн гарч ирсэн. Анхны цомог нь түүнийг алдар хүндийн оргилд хүргэж, дөрвөн ч удаа платинум болсон байдаг. Тэрээр эл цомгоороо 51 дэх удаагийн “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг залуу уран бүтээлч”, …
-
5 May
Үдийн цайнд хордсон хүүхдүүдээс дөрөв нь эмнэлэгт хэвтэж байна
“Чингэлтэй дүүргийн 61-р дунд сургуулийн 3г ангийн 14 сурагчид хоолны хордлогот халдварын сэжигтэй тохиолдол илэрлээ” гэсэн мэдээллийн дагуу НМХГ-аас тандалт, хяналт хийж байна. 2016 оны 05 дугаар сарын 03-ний өдөр тус сургуулийн 1-р ээлжинд хичээллэдаг 1-3 дугаар ангийн 6 бүлгийн 202 сурагч “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдсанаас 3г ангийн 14 сурагчид 20-30 минутын дараагаас дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, халуурах шинж тэмдгүүд …
-
5 May
Тэр бумтан найзууд алтан цамцаараа өрсөлдөв
Энэтхэгийн 45 настай бизнесмэн Панкаж Парах гэдэг хүн өөртөө ер бусын бэлэг – алтаар хийсэн цамц бэлэглэсэн байна. Энэ цамц нь бараг 130 мянган фунт стерлингийн үнэтэй ажээ. Цамцыг 20 хүн 3200 цагт “нэхсэн” байна. Бүр хүүхэд байхаасаа ийм ер бусын бэлгийн тухай мөрөөдөж байсан, тэгээд мөрөөдлөө биелүүлж чадсанд баяртай байна гэж Парах хэлжээ. Гэхдээ энд нэг муу тал бий …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл