Өнөөдөр Азийн цомын шатрын аварга шалгаруулах тэмцээн Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо эхлэж байна. Монголоос эрэгтэй багт: Их мастер Б.Гүндаваа, Их мастер Ц.Батчулуун, Олон Улсын Мастер Г.Мөнхгал, ОУШатрын Холбооны Мастер С.Билгүүн, П.Даваадэмбэрэл. Эмэгтэй багт: Их мастер Д.Номин-Эрдэнэ, МУГТ Б.Мөнгөнтуул, МУГТ Т.Батчимэг, Их мастер А.Энхтуул, залуу шатарчин Б.Амина нар оролцож байна. Энэ тэмцээнд эрэгтэй 22 баг 9 өрөг Швейцарь …
Yearly Archives: 2016
March, 2016
-
29 March
Элэгний B вирусын эсрэг таван эмийг хөнгөлөлттэй авах болжээ
“Монголын медиа корпораци”, “Нэг Монгол” ТББ, Монголын зөвлөлдөх ардчиллын хүрээлэнтэй хамтран орон даяар “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг өрнүүлж өнгөрсөн долоо хоногт “Элэг бүтэн Монгол” хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлэг дараа 450 орчим иргэд дараах нийт гурван шаардлагын дор нэгджээ. Тодруулбал, Элэгний вирүсийн эсрэг эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 80 хувь хөнгөлье, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2016 оны …
-
29 March
Канад улсад мэргэжил дээшлүүлнэ
Канад улсад төвтэй laurel foundation /Лаурел сан/-ийн олон улс, эрүүл мэнд хариуцсан захирал доктор Нью Парсонсийг ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хүлээн авч уулзлаа. Тус сан нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн төвтэй өнгөрсөн оноос эхлэн багаж тоног төхөөрөмжөөр туслах, мэс заслын өрөөнд сургалт хийх, толгой хүзүү, цээжний хөндий болон нүдэнд шилэнцэр суулгах чиглэлд хамтарч …
-
29 March
Нунтагтай холбогдуулан иргэдийг шүүх гэж байна
Цөмийн аюулгүй ажиллгааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орохтой холбогдсон багц хуулийн төслүүдийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсон. Тэгвэл үүнийг эсэргүүцэж зарим иргэний хөдөлгөөний байгууллагын төлөөлөл өнөөдөр төрийн ордны баруун жигүүрт жагсаж үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ үеээр шар нунтаг зүйл цацсан гэх үйл явдал болсон бөгөөд үүнийг цагдаагийн байгууллагаас “уран байж болзошгүй” гэж үзэн тухайн бүсийг хамгаалалтад авч, жагсаж байсан …
-
29 March
Робот роман бичжээ
Японы инженерүүдийн зохион бүтээсэн хиймэл оюун ухаант роботын бичсэн роман уралдаанд түрүүлсэн байна. Японы зөгнөлт зохиолч Синити Хошийн нэрэмжит уралдаанд хиймэл оюун ухааны бичсэн роман оролцжээ. Шүүгчид шалгаруулалтын явцад уг зохиолыг робот бичсэнийг мэдээгүй аж. Энэхүү зохиолч роботыг Хокайдогийн “Мирай” их сургуулийн программист Хитоши Мацубара зохион бүтээжээ. Роботын санах ойд япон хэлний толь бичигт багсан үгсийг суулгасан ба зохиолын гол …
-
29 March
Талибаны тэргүүнтэй уулзах санал гаргав
Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф төв телевизээрээ дамжуулан алан хядах Талибан бүлэглэлийн тэргүүнтэй уулзах санал гаргасан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Ерөнхий сайд “Тантай уулзахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Дайсагнасан харилцаагаа өнөөдрөөр дуусгавар болгомоор байна” гэж мэдэгджээ. Тэрбээр “Жамаат-аль Ахрара” бүлэглэлийг дахин халдлага үйлдвэл хариуг нь бархаа сануулсан байна. Тус бүлэглэл өчигдөр Лахор хотын хүүхдийн парк болон цэцэрлэгт хүрээлэнд халдлага үйлдэж, 72 …
-
29 March
Архангай аймгийн зарим сумдад 101 сая төгрөгийн тусламж үзүүллээ
Японы хүүхдийг ивээх сангаас хаваржилт хүндэрсэн аймгуудад хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд өнөөдөр Архангай аймгийн удирдлагуудтай харилцан ойлголцлын санамж бичиг үйлдэж, тусламжийн цувааг тус аймгийн Тариат, Хангай, Цахир сумдын зүг хөдөлгөлөө. Хүүхдийг ивээх сангийн олон улсын шинжээчдээс бүрдсэн баг өнгөрсөн нэгдүгээр сард өвөлжилт хүндэрсэн сумдад нөхцөл байдлын түргэвчилсэн үнэлгээ хийж улмаар зорилтот сумдыг тодорхойлон ийнхүү хүмүүнлэгийн туслалцаа …
-
29 March
Амь алдсан дугуйчин гурван ч хүнийг аврах нь
Бельгийн дугуйны “Ванти-Гоберт” багийн дугуйчин Антуан Демуати өнгөрсөн даваа гарагт “Гент-Вевельгем” нэг өдрийн уралдааны үеэр дугуйнаасаа унаж, дагалдаж явсан мотоциклтой мөргөлдөн амиа алдсан байна. Ослын дараа 26 настай дугуйныг францын Лилль дэх эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй гэнэ. Харин дугуйчин Антуан Демуати амьсгал хураахынхаа өмнө өөрийнх нь эрхтнийг донорын зориулалтаар ашиглахыг зөвшөөрч байгаагаа хэлжээ. Ийм байдлаар тэр гурван …
-
29 March
Цагаан ордонд буун дуу гарчээ
АНУ-ын нийслэл Вашигтон хотноо байрлах Цагаан ордонд өчигдөр 20.00 цагийн орчимд буун дуун гарсан талаар мужийн цагдаагийн газраас мэдээллээ. Хар малгайтай этгээд цагдаагийн ажилтанг бууджээ. Буудуулсан цагдаагийн ажилтны биеийн байдал хэвийн байгаа хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна. Буудалцааны дараа ордны ойр орчмыг цагдаагийнхан хяналтадаа авчээ. Гал нээсэн этгээдийг хэрхэн ордонд нэвтэрснийг тогтоохоор ажиллаж байна. Цагдаагийнхан гэмт этгээдийг баривчилсан болохоо сэтгүүлчдэд …
-
29 March
“АУМ алт” ХХК Ц.Мөнхбаярыг гүтгэсний төлбөрт 80 сая төгрөг өгнө
Өчигдөр /2016.03.28/ “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяртай холбоотой нэгэн шүүх хурал боллоо. Уг шүүх хуралд Ц.Мөнхбаяр нэхэмжлэгчээр оролцсон бол хариуцагчаар “АУМ алт” ХХК-ийн захирал Ш.Мягмардорж татагдсан байна. Ц.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн 177.2, 149.3, 185.2-т зааснаар буруутгаж, цагдан хорихоос өмнө нь “АУМ алт” ХХК-ийн захирал Ш.Мягмардорж “орон нутагт алт олборлодог компаниудад дарамт шахалт үзүүлж, мөнгө нэхэмжижл авдаг байсан” гэх мэдээллийг олон нийтэд …
-
29 March
ХҮН-ын даргаар Т.Ганболдыг томилжээ
Хэдэн сар холион бантан болсон Хөдөлмөрийн Үндэсний Нам /ХҮН/ өчигдөр Төв хороогоо хуралдуулж, шинэ даргатай болжээ. Хурлын үеэр УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатар өөрийн хүсэлтээр намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, тус нам ийнхүү шинэ даргаа сонгожээ. Дотроо хоёр хуваагдаад байсан ХҮН нам С.Ганбаатар, Г.Найдалаа гэсэн хоёр даргатай болоод байсан бөгөөд хэн нь жинхэнэ дарга болохоо шүүхээр шийдүүлсэн. Хэдийгээр шүүхээс С.Ганбаатарын талд …
-
29 March
350 нугараач Төв талбайг чимнэ
Монголын уран нугаралт бол тэр чигтээ гайхамшиг. Асар их тэвчээр, хатуужил, удаан хугацааны бэлтгэлийн үр дүнд үегүй мэт нугарах уян бүсгүйчүүдийн бүтээл бий болдог. Байгалиас заяасан уян биеийг багшийн ур ухаанаар төгөлдөржүүлж, дэлхийн түмнийг гайхашруулж байна. “Нарны цирк”, алдартай олон шоугаар Монголыг алдаршуулсан уран нугараач байдаг ч тэднийг нэг дор хамт нугаруулсан нь үгүй. Тэгвэл “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ …
-
29 March
Уул уурхайн яам Канадын МЕРИТ төсөлтэй хамтран ажиллана
Монгол Улсын Уул уурхайн яам болон Эрдэс баялгийн менежментийг институцийн өөрчлөлт хийх замаар сайжруулах санаачлага Канадын консорциумийн хооронд төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулав. Санамж бичигт Уул уурхан яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг болон Канадын МЕРИТ төслийн удирдагч Синди Фэйр нар гарын үсэг зурав. Эрдэс баялгийн менежментийг институцийн …
-
29 March
АСЕМ-ын зочдод үйлчлэх 43 автобусыг Солонгосоос авна
Зам тээврийн сайд М.Зоригтаар ахлуулсан баг өнгөрсөн долоо хоногт БНСУ-д ажиллаад ирсэн. Тус баг БНСУ-ын “Хьюндай” компанид очиж, уулзалт хийн, АСЕМ-ын үеэр зочид төлөөлөгчдөд үйлчлэх автобусны техникийн нөхцөлийг ярилцаж, гэрээ хийхэд бэлэн болжээ. АСЕМ-ын зочдод үйлчлэх автобусуудыг “Экзим” банкнаас авч байгаа 5.5 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр авах юм. Анх 50 автобус авахаар ярилцаж байсан ч 5.5 сая ам.доллароор 43 автобус авах үнийн тооцоо гараад буй аж. Туулах чадвар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл