Yearly Archives: 2016

March, 2016

  • 21 March

    Монгол туургатны шатрын анхдугаар наадмын шилдгүүд тодорлоо

    Монгол Туургатны шатрын анхдугаар наадам “Чингис” зочид буудалд энэ сарын 13-21-ний хооронд амжилттай болж өндөрлөлөө.  Монгол, Тува, Өвөр Монгол, Монгол, Халимаг, Буриад улсуудын шилдэг шатарчид “Монгол Туургатны шатрын аварга шалгаруулах тэмцээн”-д өрсөлдлөө. Наадамд Тува, Өвөр Монгол, Монгол, Халимаг, Буриадын шилдэг нэг эмэгтэй, нэг эрэгтэй тамирчид, монголын шилдэг 4 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин оролцон нийт 7 өрөг тойргийн журмаар тоглож шилдгээ …

  • 21 March

    Бүсгүйчүүдээ 90х60х90-д ойртох энгийн аргуудыг зөвхөн танд

    XXI зууны тахлын тоонд таргалалт цохиж л явна. Суудлын ажил, хєдєлгєєний хомсдол, євчин эмгэг, буруу хооллолт зэрэг олон шалтгаанаас vvсдэг таргалалт нь хvмvvсийн толгойны євчин болоод байгаа. Vvнтэй зэрэгцээд таргалалтаас ангижрах олон тєрлийн арга гарч ирсэн. Нэг хэсэг нь хоолоо сойж ядаргаанд орж байхад нєгєє хэсэг нь тєрєл бvрийн эм бэлдмэл ууж биедээ євчин нэмж байх юм.  Сайхан харагдахыг хvсэхгvй …

  • 21 March

    Хүн амины хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Түдгэлзүүлсэн хэргийг шийдвэрлэх аяны хүрээнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2008 оны 06 дугаар сарын 29-ний өдөр О гэгч нь иргэн У-г хүчиндэх явцдаа боомилж санаатай алсан гэмт хэрэгт тус аймгийн Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, яллагдагч О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах …

  • 21 March

    П.Цагаан: Дарханчууд хөгжлийн гайхамшгийг бүтээж чадна гэдэгт итгэдэг

    Дарханчууд маань төрөлх хотынхоо хөгжилд хүч өгөхөөр “Дарханы хөгжил” Олон Улсын эдийн засгийн форумыг зохион байгуулахаар ханцуй шамлан ажиллаж байна. Энэ сэдвийн хүрээнд болон Дархан хотын хөгжлийн тухай тус форумын хүндэт зочдын нэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Пунцагийн Цагаантай ярилцлаа.  –  Дархан хотынхоо хөгжлийн тухай тантай уулзаж ярилцах боломж олдсон нь таатай байна.  -Баярлалаа.  – Дархан-Уул аймагт анх …

  • 21 March

    Г.Баярсайхан: Монгол Улсын хөгжлийг тодорхойлох ач холбогдолтой төсөл

    Монгол Улсын Хөдөлмөрийн яам мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хэрэгжиж буй шинэчлэлийг үргэлжлүүлэх, зарим үйл ажиллагааг шинээр хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр  “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн зорилго, үйл ажиллагааг танилцуулах уулзалт сургалтыг өнгөрсөн баасан гаригт “Бишрэлт плаза” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Уг төсөлд хамрагдахаар шалгарсан мэргэжлийн сургалтын 25 байгууллагын удирдлагууд болон …

  • 21 March

    “Монгол туургатан мисс”-ийн тэмцээн эхэллээ

    “Монгол туургатан мисс”-ийн тэмцээн энэ сарын 20-нд буюу өчигдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Миссийн тэмцээнд Монголоос гадна Монгол туургатан Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 20 мисс оролцож байгаа бөгөөд тэд “Фото мисс” номинацид ийнхүү өрсөлдсөн юм. Энэхүү тэмцээний хүрээнд оролцогч бүсгүйчүүд “Сүүн дусал” хүмүүнлэгийн аянд оролцоно. Учир нь дэлхийн миссийн тэмцээнд “Мисс Гүүдвилл” буюу энэрэнгүй тусч номинаци багтдаг бөгөөд Монгол туургатны миссийн …

  • 21 March

    Ирэх бямба гарагт цаг урагшилна

    Өдөр уртсаж байгаатай холбогдуулан нарны гэрлийг ашиглаж ажлаа амжуулах, цахилгааны хэмнэлт гаргах зорилгоор цагийг нэг цагаар урагшлуулдаг. Тодруулбал, Ирэх бямба гарагт Монгол орон даяар цаг урагшлах юм. Цагийн тохиргоог Стандартчилал хэмжил зүйн газрын цаг давтамжийн эталоны лабораториос хийх юм байна. Тэгэхээр бид энэ сарын 26-наас эхлэн урьдынхаасаа нэг цагийн өмнө босож, цагийн өмнө ажилдаа очиж, мөн цагийн өмнө ажлаасаа тарах …

  • 21 March

    Үдийн цайг шүүмжлэгч сурагч уучлал гуйв

    ОХУ-ын Рязань хотын 71 дүгээр сургуулийн сурагч хөвгүүн үдийн цайнд нь өгсөн хоолны зургийг нийгмийн сүлжээнд байршуулсныхаа төлөө банга хүртжээ. Хэдхэн гоймонтой бяцхан котлетны зураг нийгмийн сүлжээнд ихээхэн шуугиан тарьсан байна. Уг сургуулийн сурагчид үдийн цай нь үнэхээр багахан хэмжээтэй “өрөвдмөөр” байдаг тухай баталжээ. Дээрх шуугианыг хотын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүрэн авсны эцэст сургуулийн захиргаа хэргийн эзнийг эцэг, эхийнх нь …

  • 21 March

    Жүжигчин Б.Амарсайхан “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалаа

    “Үргээлэг 2” уран сайхны кино өчигдөр “Хүннү молл”-д нээлтээ хийсэн. Харин тус киноны нээлтийн дараах хүлээн авалт дээр жүжигчин Б.Амарсайхан “Алтангадас” одонгоор энгэрээ мялаасан байна. Түүнийг “Марко Поло” киноны Ариг Бөхийн дүрийг бүтээн, гадаадад Монголоо сурталчилж явааг нь үнэлэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус одонг гардуулжээ.

  • 21 March

    Сүмбэр сумын иргэдэд тусламж хүргэлээ

    Өвөлжилт хүндэрсэн, залгаад мал төллөлт эхэлж буйтай холбогдуулан Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар Улаан загалмайн хороо, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран “Дулаан сэтгэл-дулаан нэмнээ”, “Малчин төлөөр баяжина-төл сүүгээр бойжино” гэсэн хандивын аянуудыг зохион байгуулсан юм. Эдгээр аяны хүрээнд хүрээнд цугларсан тусламжийг хаваржилт хүндрэлтэй байгаа Сүмбэр сумын 4 дүгээр багийн иргэдэд хүлээлгэн өгөх ажлыг хэсэг өнөөдөр орон нутгийг зорилоо.

  • 21 March

    Агуу удирдагч Сталины ач охины цочирдом төрх

    Оросын агуу удирдагч Сталины хамгийн бага ач охин өдгөө 44 настай Светлана Аллилюева нь Польшд амьдардаг. Тэндээ жижиг эртний эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг түүний гайхшрал төрүүлж цочирдом зургуудыг цахим хуудаснаас олжээ. Сталины ач охин нь Буддын шашинтай бөгөөд панк стилийг илүүд үздэг нэгэн аж. Түүний хувьд олон нийтийн сүлжээнд нилээд алдартай нэгэн гэнэ шүү. Б.Нараа

  • 21 March

    Анхаар: Улаанбурхан өвчний үед сахих дэглэм

    Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс Улаанбурхан өвчний үед сахих дэглэмийн зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна. Халууралт – Таны хүүхэд халуурч байвал халуун бууруулах эмийг эмчийн зөвлөсөн тун хэмжээ, хугацаатай өгөх хэрэгтэй. Хэрэв тун хэмжээг хэтрүүлбэл халуун бууруулах эм нь хүүхдийн элгэнд муугаар нөлөөлнө. 16 хүртэлх насны хүүхдэд халуун бууруулах зорилгоор аспирин өгч болохгүй. Тамхи татах – Улаан бурхан өвчнөөр өвчилсөн хүүхдийн хажууд …

  • 21 March

    Зуслангийн газрыг ирэх сард өмчлүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 03-ны өдөр 13 байршилд газрын эрхийн нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулсан. Саналын хайрцгийг нээхэд нэг байршлаас бусад газарт санал ирээгүй бөгөөд тухайн нэг байршилд газрын дуудлага худалдааг зохих журмын дагуу зохион байгуулж ялагчыг тодрууллаа. Дуудлага худалдаа зарласан боловч санал ирээгүй байршлуудад 04 сард багтаан дуудлага худалдааг дахин зарлахаар захирамжийн төсөлд санал авч байна. …

  • 21 March

    Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр

    Жил бүрийн 3 дугаар сарын 21-нд “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. 1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийллийн нэг бөгөөд яруу найраг нь бүтээлч сэтгэлгээний эрч хүчийг агуулж тасралтгүй шинэчлэгдэн хөгждөг хэмээн тодотгосон юм. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2015 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан илгээлтэндээ “Яруу найраг бол эрх …