Yearly Archives: 2016

March, 2016

  • 21 March

    НӨАТ-ын сугалааны 400 сая төгрөгийн супер азтан тодорлоо

    Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай баримтыг албан байгууллагууд хэвлэдэг болоод буй. Ингээд эхнээсээ 20 мянган төгрөгөөс 20 сая төгрөг хүртэлх азтанууд тодроод байгаа юм. Тэгвэл өнөөдөр НӨАТ-ын энэхүү сугалааны супер шагналын сангаас 400 сая төгрөгийн азтан тодорчээ. Дашрамд, Та төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандахад хэрвээ …

  • 21 March

    Гэдсээрээ турахад тань туслах йогийн 5 хөнгөн дасгал

    1. Могой байрлал (Бхужангасана) Унжсан гэдэснээс салгахаас гадна нуруу нугасны булчинг суллахад тус болно. Энэ дасгалыг хийснээр таны нуруу илүү уян хатан болж булчингууд нь хүчтэй болно. Гүйцэтгэх техник: Нүүрээрээ доош харж хэвтэнэ, хөлийн улыг нийлүүлнэ, хөлийн хурууг татна. Гарын алгаа мөрөн дор байрлахаар тавина. Амьсгалаа аваад их биеэ дээш өргөнө, гэхдээ гар дээрээ бүх хүчийг төвлөрүүлэхгүй (гар зөвхөн дээш …

  • 21 March

    Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг пүрэв гарагт зохион байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулах тухай” А/220 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу 2016 оны 03 дугаар сарын …

  • 21 March

    Түрээсийн орон сууцанд орох иргэдийг өнөөдрөөс эхлэн бүртгэнэ

    Төрийн орон сууцны корпорациас Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа иргэдийг өнөөдрөөс эхлэн бүртгэж, материалыг нь хүлээж авна. Тус байгууллагаас өнгөрсөн хугацаанд түрээсийн орон сууцанд хамрагдах нарийвчилсан журмыг боловсруулж, бэлэн болгосон учраас иргэдийн бүртгэл гуравдугаар сарын 21-нээс буюу өнөөдрөөс эхэлнэ. Ингэхдээ хөдөө орон нутаг болон нийслэлд бүртгэлийн хугацаа ялгаатай байх аж. Тухайлбал, Дархан-Уул аймагт энэ сарын 14-18-ны өдрүүдэд бүртгэсэн бол …

  • 21 March

    Хот тохижилтын ажилд төрийн бус байгууллагууд хяналт тавина

    Нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэлт, тохижилт, ногоон байгууламж, нохой устгал, төвлөрсөн хогийн цэгийн ажилд хяналт тавих байгууллагуудтай Хотын ерөнхий менежер Б.Бадрал хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг сайжруулах, орчны эрүүл ахуйг дээшлүүлэх, хяналт тавихад эдгээр байгууллагуудтай хамтран ажиллах юм.  Ингэснээр иргэдийн ая тухтай эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ …

  • 21 March

    Өглөөний гүйлтээр үр дүнтэй турах долоон зөвлөгөө

    1. Гүйлтийн зайгаа уртасга. Их калори шатаахыг хүсч байвал урт зам туулах хэрэгтэй. Ямартай ч үргэлж шинэ зүйлийг туршина гэдэг гайхалтай биш гэж үү? Хэрэв та ихэвчлэн богино зайд гүйдэг бол замаа уртасгаарай. Жин хасах гэж байгаа бол фитнессийн шинэ зорилго тавьж байгаарай. 2. Давтамжтай гүйцэтгэ. Жигд хурдаар гүйснээр бодисын солилцоог идэвхжиж, илүү их калори шатдаг. Эхлээд дээд хурдаараа 5-6 …

  • 21 March

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: Гадаад хэргийн яам, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-тэй хамтран зохион байгуулах “Ази дахь ардчилсан шилжилт” сэдэвт олон улсын семинар Гадаад хэргийн яаманд болно.  Утас: 88080619, 89010515 09.00 цагт: Жижиг, дунд уул уурхайн компаниуд, орон нутгийн захиргааны байгууллагууд зориулсан “Хариуцлагатай уул уурхай” сургалтын модулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг  болно. Монгол Улсын Засгийн газар, Британийн Элчин Сайдын …

  • 21 March

    Улаанбаатарт 13 хэм дулаан байна

    2016 оны гуравдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүсийн  нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: …

  • 21 March

    Хар бич өдөр

    Аргын тооллын 3 сарын 21-ны даваа гараг, билгийн тооллын  хаврын дунд цагаагчин туулай сарын шинийн 13-ны сумьяа гараг, 8 цагаан мэнгэтэй, үхэх барилдлагатай, мод суудалтай, бага морь одтой, хар бар өдөр. Өдрийн наран 6:59 цагт  мандан, 18:57 цагт  жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус …

  • 19 March

    Амралтын өдрийн хоолны жор: Хонины махтай байцааны ороомог

    Орц: /4 хүнийх/ ·         Байцаа 1,5 кг ·         Хонины татсан мах 600 гр ·         Улаан лооль 300 гр ·         Нунтаг хар, улаан перец ·         Яншуй ·         Давс ·         Сонгино 60 гр Хийх арга: Цэвэрлэсэн байцаагаа навч навчаар нь салгаад буцалж буй халуун усанд 10-15 минут чанана. Дараа нь  хүйтэн усанд сойгоод зузаан хэсгийг нь хэрчиж авна. Татсан махаа  сонгино, жижиглэж …

  • 19 March

    Үсний хагнаас ангижрах шилдэг арга

     Юуны өмнө үс хагтах нь дан ганц шампуниа солих, эсвэл шампунь таарахгүй байх зэргээс шалтгааолдаггүй аж. Хаг үүсэх шалтгаан нь үсэнд витамин дутагдах, бага зэрэг ядрах бас өөх, тос, бодисын солилцооны өөрчлөлтөөс үүсдэг байна. Мөн ходоод гэдэсний хямрал, дотоод шүүрлийн булчирхайн үрэвсэл,  наранд хэт халснаас гэх мэт маш олон шалтгааны улмаас үүсч болдог аж. Өө рөөр хэлбэл энэ нь үсний нэгэн …

  • 19 March

    Төсөв таналт төрийн албан хаагчдын цалинд нөлөөлсөн гэнэ

    УИХ-ын гишүүн Н.Энхболд чуулганы завсарлагааны энэ хугацаанд Төв, Булган аймагт ажиллаж УИХ-ын 2015 оны намрын чуулганаар хэлэлцэж батлагдсан хууль, тогтоомжуудын талаар иргэдэд мэдээлэл өгөх, хууль сурталчилах ажил хийж байна.  Одоогийн байдлаар Төв аймгийн Эрдэнэсант, Дэлгэрхаан, Бүрэн, Булган аймгийн Рашаант зэрэг сумдад ажиллаж орон нутгийн иргэдтэй уулзан, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Өнгөрсөн намрын чуулганаар Төсвийн тухай хууль, Хамтын тэтгэврийн тухай, …

  • 19 March

    А.Ганчимэг: Нөхрөөсөө салсан тухайгаа ярих дургүй

    Хувьсал продакшны дэлгэцийн шинэ уран бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран кино үзэгчдийг байлдан дагуулаад байгаа билээ. Энэхүү киноны гол дүр болох Тайван хэмээх хүүгийн дүрд жүжигчин А.Ганчимэг тоглосон. Тэрбээр энэхүү киноны нээлтийн үеэр “Би чинь өөрөө эмэгтэй хүн учраас эрэгтэй хүний дүрд тоглоно гэдэг нь асар их чадвар шаардсан ажил байлаа. Ганчимэг гэдэг хүн өөрийнхөө хэмжээнд, байдаг тэр бяцхан авьяасаа …

  • 19 March

    Ноён долларын ханш 2052 төгрөг байна

    Долларын ханш нэг төгрөгөөр буураад байсан ч өчигдөр хоёр төгрөгөөр нэмэгджээ.  Арилжааны банкууд нэг ам долларыг 2042 төгрөгөөр авч, 2052 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” дээр нэг ам.долларыг 2049-2051 төгрөгөөр зарж байна.  Улсын төсөвт нэг ам. долларыг 2030 төгрөгөөр тооцож суулгасан бий. Монголбанк (Өчигдөр) Ам.доллар/USD/ 2,041.62 Eepo/EUR/ 2,263.65 Иен/JPY/ 17.99 Фунт/GBP/ 2,878.99 Рубль/RUB/ 28.73 Юань/CNY/ 313.08 Вон/KRW/ 1.71   …

  • 19 March

    Кобегийн өмсгөл 100 мянгаар зарагдав

    Сагсан бөмбөгийн “Лос-Анжелес Лэйкерс” багийн домогт хамгаалагч Кобе Брайантын Торонто хотод болсон Бүх оддын тоглолтод оролцохдоо өмссөн өмсгөл дуудлага худалдаагаар 100 мянга 40 долларын үнэ хүрч, шинэ эзэнтэй болжээ. Энэ худалдаа 2006 онд нээлтээ хийсэн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны дуудлага худалдааны сайтаар борлуулагдсан хамгийн өндөр үнэтэй эд зүйл болсон юм. Өмнө нь 2014 онд “Кливлэнд” багт эргэж очихдоо Леброн Жэймсын …