Yearly Archives: 2016

March, 2016

  • 19 March

    УИХ-ын дарга Баянхонгор аймагт

     Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын орон нутгийн томилолт өнөөдөр /2016.03.19/ Баянхонгор аймагт үргэлжилж байна. Улсын Их Хурлын даргыг аймгийн удирдлагууд угтан авч, Засаг даргын Тамгын газарт ажиллан цаг үеийн мэдээлэлтэй танилцав. Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан хэлэхдээ, Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс нь аймгийн хэмжээний төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэх нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын зөвлөгөө, дэмжлэгээр …

  • 19 March

    Шар тайлах хамгийн сайн аргыг нээжээ

    Хятадын Гуанжоу хотын “Сунь Ят-Сен”-ий их сургуулийн эрдэмтэд хэд хэдэн цуврал судалгаа хийсний эцэст шарталтын синдромыг тайлах хамгийн шилдэг бэлдмэл бол нимбэг, лайм агуулсан ундаа гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Үүний тулд Хятадын эрдэмтэд ургамлын цайнаас авахуулаад хийжүүлсэн ундаа хүртэл нийт 57 ундаанд судалгаа хийсэн аж. Ингээд эцэст нь найрлагадаа нимбэг, лаймын шүүс агуулсан ундаа шарталт тайлахад хамгийн ач тустай болохыг …

  • 19 March

    Бүсгүйчүүд амралтаа хэрхэн өнгөрөөх вэ

    Бүсгүйчүүдээ амралтын өдрөө хэрхэн өнгрөөж байна даа? Оюутан байхад зуны амралтыг хүлээдэг байсан бол одоо хагас бүтэнсайныг тэсэн ядан хүлээдэг болж. Гэхдээ сүүлд анзаарснаар бол амралтын өдрүүдээр төдийлөн хийгээд байх зүйл байдаггүй юм шиг санагдсан. Улаанбаатарт ёстой хийх ч юм олдохгүй гэдэг үгийг тоотой хэдэн удаа хажуугаар зөрөх хүмүүс, найз нөхдөөсөө сонсож байсан ч, тэр үедээ найдлага тавиад байсан ч …

  • 19 March

    ХӨСҮТ-өөр үйлчлүүлэгсдийн эм тарианы зардлыг шийдэхэд анхаарна

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Сарангэрэл, Б.Бат-Эрдэнэ нар Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д өнөөдөр ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Улаанбурхан өвчний дэгдэлт ихэссэний улмаас тус эмнэлгээр үйлчлүүлэгсэд, хэвтэн эмчлүүлэгсдийн тоо сүүлийн үед огцом нэмэгдэж, эмч сувилагч нар ачаалалтай ажиллаж байна. 2011 оноос улсын хэмжээнд энэ өвчин нэг ч бүртгэгдээгүй бөгөөд хоёр жилийн өмнө Монгол Улс улаан бурхан өвчнийг таслан зогсоосон хэмээн ДЭМБ-аас …

  • 19 March

    Хүүхэд халуурах үед яах вэ?

    Хүүхэд халуурах шалтгаан өвдөхөөс гадна айсан үед бас халуурч болно. Өндөр халуурах нь маш аюултай учраас халуурч байгааг мэдмэгцээ яаралтай арга хэмжээ аваарай. Түргэн дуудаад ирэхийг хүлээж болохгүй шүү. Ихэвчлэн өндөр халуурах шалтгаан хоолой өвдөх, ханиад хүрч эхлэх, ам гэмтэх мөн вакцины 2 3 4 сартайд халуурдаг. Хүүхэд чинь халуураад эхэлвэл хамгийн түрүүнд хоолой амыг нь шалгахад гэмгүй. Доорх арга …

  • 19 March

    Залуу хүний заавал дагах албагүй санхүүгийн зөвөлгөө

    Тусдаа гар: Их сургуулиа төгсмөгц хүмүүс чамайг тусдаа гарах тухай сануулдаг. Гэхдээ нэг хоёр жилийн хугацаанд эцэг эхтэйгээ хамт амьдрах нь амьдралын гараагаа сайн эхлүүлэх боломж олгодог гэжээ. Судалгааны явцад эцэг эхтэйгээ хамт амьдарсан 21 сая хүн хангалттай мөнгө хуримтлуулсан байна. Хадгал, хадгал, хадгал: Та ирээдүйдээ зориулж эртнээс мөнгө хадгалах нь чухал. Гэхдээ өөртөө цаг гаргаж, залуу насандаа хийх ёстой …

  • 19 March

    Маргааш ”Сансарын нэг өдөр”-тэй

    Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойд зориулсан “Сансарын нэг өдөр” шинжлэх ухаан танин мэдэхүйн нээлттэй өдөрлөг маргааш Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Тус өдөрлөгийн нээлт 11.00 цагт болно. Харин 12.00 цагт сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн хурал болох бөгөөд ЗХУ, Монгол Улсын Баатар, сансарын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, сансарын нисэгч М.Ганзориг, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн …

  • 19 March

    Хээрийн түймэрт 40 бог мал өртжээ

    Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн Лагийн хоолой гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 17-нд аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу ОБ-ын 12 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 40 ажилтан, Хилийн цэргийн дугаар ангийн отрядуудаас 36 алба хаагч гарч нийт 108 хүн ажиллан 18-ны 06:00 цагийн үед түймрийг цурманд оруулсан …

  • 19 March

    Өнөөдөр “Эх дэлхийн цаг” тохионо

    Өнөөдөр буюу гуравдугаар сарын 19-ний 20.30-21.30 цагийн хооронд гэрэл, цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалдаг “Эх дэлхийн цаг” тохионо.  “Эх дэлхийн цаг” нь эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй  тэмцэхэд хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулж байна гэсэн утгыг илэрхийлдэг хөдөлгөөн юм.  Анх 2008 онд Австралид өрнөсөн “Эх дэлхийн цаг” аянд зургаан тивийн 36 сая …

  • 19 March

    Машины захууд ирэх сард нүүнэ

    Авто машины захын худалдаа эрхчлэгчдийг 22 товчооны ойр байгуулагдаж буй шинэ захад нүүлгэх ажил үргэлжилж байна. Харин машины худалдаачид үүнд эсрэг байр суурьтай хэвээр л байгаа. Тэгвэл дөрөвдүгээр сарын 1 гэхэд машины захыг бүрэн нүүлгэхээр болсон байна. Хэрвээ нүүхгүй хэмээн эсэргүүцэл үзүүлбэл газар эзэмших эрхийнх нь хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байгаа аж. Авто худалдааны цогцолборын эхний ээлж өнгөрөгч аравдугаар сард …

  • 19 March

    Эдийн засгийн зөвлөл хуралдлаа

    Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хуралдаж, татвартай холбоотой хоёр асуудлыг хэлэлцлээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийн талаар Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Э.Алтанзул танилцуулсан юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу татварын хоёр дахь шатны шинэчлэлийг хийх ажлын хүрээнд Засгийн газар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын …

  • 19 March

    “Монос витаминжуулалтын аян 2016” хоёр сарын турш…

    Монгол Эр Цэргийн баяраар бид Витаминжуулалтын аяныг эхлүүлж байгаатай холбоотойгоор салбар бүрийн шилдэг мэргэжилтэн бяцхан үрсийнхээ аав гэргийн хань гэрийн түшиг болсон эрхэмүүдийг бид сонгон гэнэтийн бэлэг барисан юм.  Монголын эрүүл мэнд, гоо сайхны үйлдвэр, үйлчилгээний салбарт тэргүүлэгч Монос  Групп  нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр уламжлал болгон  зохион байгуулдаг “Витаминжуулалтын аян” энэ сарын 18-нд эхэллээ.   Өдгөө 7 дахь жилдээ зохион …

  • 19 March

    Ц.Элбэгдорж: Казах иргэд маань Наурызын баяраа өргөн дэлгэр тэмдэглэх үүд хаалга нээгдэж байна

     Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцэх өдрөөр казах түмэн Наурызын баяр, хаврын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Наурызын баярт зориулсан “Домборын эгшиг-2016” урлагийн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урлагийн тоглолтод хүрэлцэн ирэгсэд болон казах түмэнд хандаж хэлсэн үгэндээ “Сайн байцгаана уу. Ассалейм алейкум.Та бүхэндээ хаврын баяр, Наурызын …

  • 19 March

    Үйл явдал

    11.00 цагт: “Нийслэлийн төр захиргааны албан хаагчдын дунд зохион байгуулагдах спорт наадам 2016”  арга хэмжээ “Алдар” Спорт хорооны зааланд эхэлнэ.  Утас: 99810808 11.00 цагт: Тусгай олимпийн хорооноос зохион байгуулж буй Бөмбөгтэй хоккейн нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн зааланд болно. Утас: 98888589, 89979999 15.00 цагт: Сэтгүүлчдийг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, манлайлагчдаас суралцах зорилготой “Сэтгүүл-Хөгжил-Шийдэл” лекц Сүхбаатар дүүргийн 1 …