Аргын тооллын 3 сарын 19, Санчир гараг. Билгийн тооллын 11, Үнэг одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 02 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, …
Yearly Archives: 2016
March, 2016
-
19 March
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
2016 оны гуравдугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүсийн нутгаар 11-16 хэм, бусад нутгаар …
-
18 March
Сонгинохайрхан дүүрэг: Усанд автсан хэсгийн усыг соруулжээ
Цаг агаар дулаарч, цас хайлсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, “Хилчин” хотхоны ард байрлах 300 орчим айл усанд автаад байгаа билээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 15-нд дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар шуурхай хуралдаж усанд автсан хэсгийн усыг соруулж, үерийн даланг иргэдийн оролцоотойгоор засварлан шинэчлэх, ихээхэн хэмжээний ус тогтсон талбайд хайрга, дайрга асгах …
-
18 March
Э.Цэрэнгийн тэмцэл УИХ-ын сонорт хүрлээ
МҮҮНий асуудлыг нийгэмд ил гарган Иргэний зориг гаргасан Э.Цэрэндолгорын ажил үйлс эхнээсээ бүтэмжтэй байна Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Өргөдлийн Байнгын Хороонд гаргасан миний өргөдлийн дагуу Өргөдлийн Байнгын Хорооны дарга, УИХ гишүүн Ж.Батзандан Хууль Зүйн Яамны бодлогын хэрэгжилтыг зохицулах газрын дарга Б.Үнэнбат, УИХын Байнгын хорооны даргын туслах болон Иргэн Цэрэндолгор нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар шашны асуудал эмзэг сэдэв болох тухай …
-
18 March
Цэргийн дээд цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргаж ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Раднаабазарын Сүхбатад хошууч генерал цол хүртээв. Мөн БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Гүрсэдийн Сайханбаяр, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга хурандаа Мягмарсүрэнгийн Эрдэнэдалай нарт бригадын генерал цол тус тус хүртээлээ. Цэргийн дээд цол хүртсэн …
-
18 March
Араб руу “халал” мах экспортлох асуудлыг шийднэ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тинижийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд ноён Абдуллад Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суух анхны Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Өнгөрсөн оны тавдугаар сард Ерөнхий …
-
18 March
Ирэх сарын 1-ээс тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэх дээр бичнэ
Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хамтран 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс тоон гарын үсэг, түүний гэрчилгээг иргэний үнэмлэхэд бичиж олгох ажээ. Төрийн албан хаагчдад 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс тоон гарын үсэг, түүний гэрчилгээг олгож, холбогдох мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах арга хэмжээ авахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаад, тоон …
-
18 March
Дарханд ОХУ-ын 12 объект байдаг
Энэ сарын 16-ны өдөр аймгийн удирдлагууд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын “Хилийн чанадад байгаа, төрийн өмчийг удирдах газар”-ын 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг хүлээн авч уулзав. Тус уулзалтаар Дархан сумын 4, 5 дугаар багт байрлах Шүүхийн байр, 3, 4, 6 дугаар байр, Жигүүр цогцолбор сургуулийн байр зэрэг ОХУ-ын өмчийн 12 объектуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс шилжүүлэн, шинэчлэн бүртгэх, эдгээр объектуудын ашиглалтын газрыг нарийвчлан тогтоох, улмаар 3, 4 …
-
18 March
Хаврын Хөдөлмөрийн яармаг боллоо
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, холбогдох хууль тогтоомжуудыг сурталчлах, иргэдэд мэдээлэл хүргэх, сул чөлөөтэй ажлын байранд ажилгүй иргэдийг бүртгэх зуучлах зорилгоор Хөдөлмөрийн яармаг, үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг жил бүр аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтсээс хамтран зохион байгуулдаг билээ.Хөдөлмөрийн яармагийн тухайд өмнөх жилүүдэд 300 гаруй ажлын байрны захиалга ирдэг байсан бол энэ удаад 70 гаруй ажлын байрны захиалга ирээд байна. Энэ нь улс орны эдийн засаг хямарсан уул уурхай барилгын компаниудын …
-
18 March
Б.Үйзэнмаа: Эмэгтэй хүн өөрөө таашаал авахгүй бол эр хүнийг дур тавих хүртэл жүжиглэх ёсгүй
Найруулагч Б.Үйзэнмаа “Над руу ингэж битгий хар” киногоороо Германы “Бавар”-ийн кино наадмаас шинэ, залуу, шилдэг найруулагчийн шагнал хүртсэн тухай бид өмнө мэдээлсэн. Тэрээр энэ киног найруулсан төдийгүй гол дүрд нь тоглосон билээ. Б.Үйзэнмаа 2004-2006 онд Франкфуртын ойролцоох Майнз хотын их сургуульд франц хэл, түүх судалж, дараагаар нь Германы алдарт Мюнхений “Телевиз, кино урлагийн их сургууль”-д суралцсан байдаг. Өдгөө тэрээр Герман …
-
18 March
Үнэгүйдсэн ИЗНН
Гурван толгойтой гэгддэг ч үнэн хэрэгтээ өнгөлөн далдлалт болгосон энэ нам Ардчилсан намтай нэгдэх туйлын сонирхолтой байсан ч хүсвэл хясна гэгч болсон. Ганц хүний нам гэдэг нэрийг эртнээс зүүснээсээ болоод УИХ-ын гишүүн С.Оюун эмэгтэй хүний хатан ухаан гаргаж, намаа олон ургальч үзлээр асуудалд ханддаг, олон даргатай гэсэн имижээр чимэхийг хичээсэн ч тусыг эс олов. Бахь л байдгаараа. Гишүүд нь огтхон …
-
18 March
Х.Баттулгын туслахыг 14 хоног үргэлжлүүлэн хорихоор болжээ
УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтныг энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тэгвэл өнөө өглөө үүрээр “Түмэн хишигтэн”-гийн захирал Ш.Эрдэнэтуяаг мөн гэрээс нь баривчилжээ. Ш.Эрдэнэтуяа, Г.Түвшинжаргал нар нь хоёулаа нялх хүүхэдтэй бөгөөд тэднийг гэртээ байхад нь хөндлөнгийн гэрчгүйгээр …
-
18 March
Гурван тамирчин зам тээврийн ослоор нас баржээ
Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу өчигдөр шөнө явж байсан авто машинтай тамирчид авто осолд оржээ. Тэд тус аймагт маргааш, нөгөөдөр болох Залуучуудын аварга шалгаруулах волейболын тэмцээнд оролцох зорилготой байжээ. Гэвч зургаан тамирчны гурав нь газар дээрээ амьсгал хурааж, гурав нь одоогоор дээрх аймгийн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ. Уг нь тэд Улаанбаатар хотод энэ сарын 19, 20-нд зохион байгуулагдах “D” зэрэглэлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл