Yearly Archives: 2016
March, 2016
-
9 March
Энэ сард 3, 8 тоогоор төгссөн тээвийн хэрэгсэл албан татварт хамрагдана
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд төвийн 6 дүүрэгт тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах 15 цэг уртасгасан цагаар ажиллаж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 …
-
9 March
АНУ-д галт тэрэг гол руу унажээ
BuzzFeed-ын сэтгүүлч Жон Пассантино Калифорнийн (АНУ-ын) -д голд галт тэрэг унасан газрын зургийг өөрийн Twitter-т байрлуулсан байна. Тэрхүү галт тэрэг унасан нь харахад аймаар ч, хамгийн азтай нь хэн ч хохироогүй явдал юм гэжээ.
-
9 March
АНУ-ЫН филаделвфийн симпони найрал хөгжмийнхөн ирэх онд Монголд тоглолтоо хийнэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт Элчин сайд Б.Алтангэрэл, тус чуулгын Ерөнхийлөгч Аллисон Вулгамор нар 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Конгрессын ордонд гарын үсэг зурлаа. Энэхүү Санамж бичгийн дагуу АНУ-д төдийгүй дэлхийд нэртэй Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга 2017 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод зочлон бүрэн …
-
9 March
Цасан шуурганаар 9 айлын гэр нуржээ
Энэ сарын 4-ний өдрийн байгалийн онцгой үзэгдлийн үеэр Дундговь аймгийн төвд 9 гэр нурж, 5 аж ахуйн нэгж байгууллагын дээвэр хуурчээ. Үүнээс гадна хэд хэдэн малчны хоттой мал цасанд дарагдсан талаар мөн мэдээлж байна. Тиймээс хүн хүчний туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа тул малчдад хүн хүч, эд материалын туслалцаа үзүүлэхийг ААН, байгууллага, иргэдэд аймгийн Засаг дарга уриалжээ. Мөн МСҮТ, ЕБС-ийн оюутан, …
-
9 March
Өмнөговийн НАМЗХ буюу “Нэн” шинэ цагийн залуус
Өмнөговь аймгийн НАМЗХ буюу МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ээлжит бус VI-р чуулган 3-р сарын 6-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо боллоо. Уг чуулганд 10 сумдын 50-н төлөөлөгч оролцож, холбооныхоо ажил үйлсээ дүгнэн хэлэлцэж, шинэ удирдлагуудаа сонголоо. Чуулганаар аймгийн НАМЗХ-ны 15-н тэргүүлэгчийг шинээр сонгож, холбооны тэргүүнээр Чинзоригийн Сугархүүг чуулганд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин томилсон юм. Чуулганы уур …
-
9 March
Үзэгчид жүжигчидтэй уулзана
Жил бүрийн гуравдугаар сарын 27-ийг олон улсын театрын өдөр болгон тэмдэглэдэг. Тиймээс энэ жил УДЭТ-ын хамт олон “Сонгодог жүжгийн өдрүүд”-ийг зарлажээ. Тодруулбал энэ сарын 10, 11-нд М.Сервантесийн “Кихот ноён”, 12, 13-нд Софоклийн “Эдип хаан”, 16, 17-нд Г.Ибсений “Нора”, 25, 26, 27-нд У.Шекспирийн “Гамлет” жүжгийг тус тус тоглоно. Дээрх жүжгийн дараа уран бүтээлчид “Тоглолтын дараа” сэдэвт уулзалтыг зохион байгуулах гэнэ. Тиймээс …
-
9 March
Улсын хэмжээнд 39850 алба хаагч орлогоо мэдүүлсэн байна
Авлигатай тэмцэх газраас ХОМ-ын албан ёсны дүнг нэгтгэн гаргалаа. Улсын хэмжээнд 39853 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 39850 мэдүүлэг гаргагч буюу 99,9 хувь нь бүртгүүлсэн. Үүнээс заасан хугацаандаа 39848 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол 2 мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулж, 3 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна. Тухайлбал, Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуулын албаны дарга Ж.Самбалхүндэв, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дэчингалсан, Нийслэлийн Сүхбаатар …
-
9 March
Г.Батзаяа: “Түрээсийн үнээр өөрийн гэсэн оффистой болох боломж нийгмийн хэрэгцээ байжээ”
“Master Properties” компаниас “Түрээсийн үнээр оффистой болох боломж” байгаа талаар хүмүүст мэдээлэл түгээснийг хүмүүс ихэд талархан хүлээн авч байна. Түрээсэнд өгдөг мөнгөөрөө оффисын барилгаа худалдаад авч байна гэж бодоход хүртэл сайхан байна гэж бидэнд хандсан хүмүүс бий. Уншигчдын хүсэлтээр “Pro ONE” төслийг гүйцэтгэгч “Master Properties” компанийн Реалтор Г.Батзаяагаас дараахь ярилцлагыг авлаа. -Танай компани өөрийн борлуулж байгаа “Pro one” оффисын барилгаа …
-
9 March
Хотын даргыг огцрохыг шаардаж, жагсав
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг огцрохыг шаардан өнөөдөр хэлмэгдэгсдийн хөшөөний урд иргэд жагсаал хийлээ. Тэд Нийслэлийн Засаг даргын орлогч хэт олон байгаа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.2-г зөрчиж байна гэж үзжээ. Тиймээс энэ сарын 9-ний дотор зургаан орлогчоо ажлаас нь чөлөөлөхийг шаардан иргэдийн гарын үсгийг цуглуулж, суулт хийж байгаа аж. Дээрх дурдсан заалтад аймгийн Засаг …
-
9 March
Татвараа төлөөгүй жолоочийн бичиг баримтыг хурааж байна
Нийслэлийн захирагч Э.Бат-Үүлийн гаргасан захирамжид ИТХ-ын 28 дугаар тогтоолд үндэслэн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэний тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь тооцож татварт хамруулна гэж заасан байдаг. Тиймээс өнгөрсөн хоёрдугаар сард хоёр болон долоогоор төгссөн жолооч нар албан татвараа төлсөн. Харин энэ сард гурав болон наймаар төгссөн тээврийн хэрэгсэлтэй жолооч нар татвараа төлөх учиртай. Хэрэв тухайн …
-
9 March
Дэлхийн цирк Монгол тоглоно
“Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд 2016” олон улсын циркдийн хамтарсан тоглолт гурав дахь удаагаа болох гэж байна. Тус тоглолтод Монгол, БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 12 орны 60 гаруй А зэрэглэлийн шилдэг жүжигчид оролцох юм байна. Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ардчилсан Солонгосын агаарын нисэлтийн үзүүлбэр, …
-
9 March
Одоог хүртэл нууц нь тайлагдаагүй байгаа 10 нууц / Бичлэг /
Дэлхий дээр нууцлаг зүйлүүд олон байдаг. Тэдгээр нуулаг зүйлүүдийг аль нь үнэн эсвэл аль нь худал болох нь эргэлзээтэй асуудал. Гэхдээ цахим орчинд үнэн байх магадлал өндөртэй топ 10 бичлэгийг түүвэрлэн бэлтгэжээ. Ингээд цахим орчинд шуугиан дэгдээгээд амжсан 10 нууцыг үзэцгээе. Эх сурвалж: etop.mn
-
9 March
Интерполоор дахин хоёр монгол иргэнийг эрэн сурвалжилж эхэллээ
Интерполоор Монгол Улсын 11 иргэнийг эрэн сурвалжилж байсан. Тэгвэл дахин хоёр иргэнийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Тодруулбал, Булган Отгон овогт Элбэгжаргалыг эрэн сурвалжилж эхэлжээ. 1991 онд төрсөн өдгөө 24 настай Элбэгжаргал нь хулгайн хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа бол Улаанбаатар хотын уугуул 1976 онд төрсөн өдгөө 39 настай Балаасүрэн овогтой Нарантуяаг мөн Интерполоор хайж эхэлжээ. Ийнхүү Монгол Улсын 13 иргэн Интерполоор …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл