Yearly Archives: 2016

March, 2016

  • 1 March

    Монголын сэтгүүл зүйн 103 жилийн ой соёлын төв өргөөнд болно

      Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 103 жилийн ойг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран 3 сарын 4-ны өдөр Соёлын төв өргөөнөө тэмдэглэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс энэ өдрийг тодорхой сэдвийн дор тэмдэглэн, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, хамтарсан тунхаг бичиг гаргадаг бөгөөд энэ удаад мэдээллийн ил тод байдал, нээлттэй засаглалын тухай ярилцах юм. …

  • 1 March

    “Монголиа Опен-2016” энэ амралтын өдрүүдэд болно

    Чөлөөт бөхийн уламжлалт “Mongolia Open-2016” олон улсын тэмцээн Ү дахь удаагаа 2016 оны гуравдугаар сарын 5-6-ны өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. МЧБХ-ноос Биеийн тамир, спортын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж байгаа уламжлалт олон улсын тэмцээнд БНСУ, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, Индонези, Киргиз, ОХУ-ын Буриад, Тува, Якут улсын бөхчүүд оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.  Эх сурвалж: mnb.mn

  • 1 March

    Өмнөговь аймагт 60 орчим цоохор ирвэс нутагшиж байна

    Дэлхийн хэмжээнд 4300 орчим тоо толгой байгаа цоохор ирвэсийн 60 нь Өмнөговь аймагт байгааг дүрс бичлэгийн тооллогын тусламжтай тогтоосон байна. Тухайлбал, Гурвантэс сумын Тостын нуруунд 26 бие гүйцсэн ирвэс, зургаан зулзага буюу гүем нийт 32-34 ирвэс, Сэврэй сумын Сэврэй ууланд нас бие гүйцсэн 17 ирвэс байгаагаас нэг эм ирвэс, хоёр зулзагатай, Ноён сумын Хүрэн ханын хэцэд зургаан бие гүйцсэн ирвэс, дөрвөн зулзага байгаа нь тогтоогджээ. Ирвэсэнд камер зүүх …

  • 1 March

    У.Доржханд: Би лист зараагүй, надад тийм эрх нь ч байхгүй

      ХҮН–ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Доржхандтай ярилцлаа. –Танай нам доторх хагарал, хуйвалдаан болон тантай холбоотой гэхасуудлуудад Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд албан ёсны тайлбархийвэл…? -Эхлээд ХҮН-ын тухай болон энэ нам ямар учраас байгуулагдсан юм, энд би яагаад явж байгаа юм гэдэгт хувь хүний зүгээс өөрийн ойлголтыг өгөх нь зөв байх. Цаасан дээр байсан намыг бид ярьж байгаад “Энэ нам …

  • 1 March

    Өнөөдөр болох үйл явдал

    11.00 цагт: АСЕМ-ын хэвлэл мэдээллийн төвийн нээлтийн үйл ажиллагаа МОНЦАМЭ агентлагийн байранд болно. “АСЕМ-ын өдөр”-ийг тохиолдуулан нээж буй тус мэдээллийн төв нь АСЕМ-ын үйл ажиллагаа, ач холбогдол, цаашдын зорилго болон Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын талаарх мэдээлэл авахыг хүссэн дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынханд нээлттэй ажиллах юм. Утас: 88080619, 89010515 11.30 цагт: Хангайн бүсийн хурдан морины уралдааны талаар “Арвагар хээр”холбооноос …

  • 1 March

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна

    Малчид, тээвэрчид, ард иргэдэдийн анхааралд: Гуравдугаар сарын 2-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна. 2016 оны гуравдугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи …

  • 1 March

    Өдрийн зурхай

      Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 01. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын 22. Ангараг гараг.  Онгоц одтой, 1 цагаан мэнгэтэй хар морь өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 18 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ …

February, 2016

  • 29 February

    Хүүхдийн нэрийг бүтэн заяатай яваг гэж бүтнээр нь дууд

    Ахмадууд бидэнд хүүхдийнхээ нэрийг, өөрийнхөө нэрийг ч бүтэн дуудаж бай хэмээн сануулдаг. Ийн сануулах, шаардахын учир нь хүний нэрийг хагасласнаас нэрийн бэлэгшээлт утга нь гажих, уг хүний заяа тавилан нь хагасрах, хазайх, ажил үйлс нь дутуу дулимаг байх, буян хишиг нь дундрах, бүр цаашилбал нас нь богиносох зэрэг таагүй муу ёроос цээрлэж буй чин санааны хэрэг. Бидний эцэг эхчүүд хүүхдээ өхөөрдөн нэрийн …

  • 29 February

    Г.Баярсайхан: Ур чадвартай үндэсний боловсон хүчин улс орны хөгжлийг нуруундаа үүрч явдаг

    УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай ярилцлаа.  -Хүн нийгмийн харилцаанд байнга орж, ажиллаж хөдөлмөрлөдөг болохоор Хөдөлмөрийн яам хүн бүртэй л холбоотой. Таны хувьд сайдаар томилогдоод ямархуу ажлуудын ард гарсан бэ?  -Өнөөдөр Монголд хүндрэл авчирч буй бүхий л асуудлууд дэлхий нийтэд тулгамдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа уул уурхай дээр түшиглэсэн эдийн засагтай улсуудын өнгө төрх ижил буюу эдийн засгийн өсөлт саарах …

  • 29 February

    Кэмбрижийн ИС-ийн багш Урадын Э.Булагийн Бээжингийн ИС-д уншсан лекц

    Булаг багшийн нэгэн яриаг хүргэж байна. Уг яриандаа голлон тайлбарлаж буй. Монгол дахь үндэсний үзэл, эрлийзжил бүтээл нь 1998 онд Оксфорд их сургуулиас эрхлэн хэвлүүлсэн ном юм. Өнөө amazon дээр ч олдохгүй болчихоод буй ховор ном. Энэ холбоосоор орж номын тухай харж болно. Зургийн тайлбар: Булаг багш 2015 оны 12 сарын 09-нд Кэмбрижийн Их сургууль дээр “Талын зам: Евроазитай Монгол холбогдохуй” хурлын …

  • 29 February

    Турк улсад тэтгэлгээр суралцахын тулд дараахь шаардлагыг биелүүлсэн байна

    Өнөөдөр Бүгд найрамдах Турк Улсын Элчин Сайдын Яам, Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс Турк улсад баклавар, магистр, докторын зэрэг хамгаалах тэтгэлэгт хөтөлбөрийн талаар хийх хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр Туркэд төсгөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч С. Анхсайхан, Туркийн ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Г.Од-Эрдэнэ, Туркийн ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга Хилал Изжи нар Турк Улсын Засгийн газрын тэтгэлэг, …

  • 29 February

    Манай улс их өрийн үлдэгдэл болох 3.8 сая ам.долларыг ОХУ-д бүрэн төллөө

    Өнгөрөгч нэгдүгээр сард ОХУ-ын Төрийн дум “Орос, Монголын Засгийн газар хоорондын санхүүгийн харилцааг зохицуулах тухай хуулийн төсөл”-ийг дэмжиж баталснаар манай улсаас  ОХУ-д төлөх ёстой нийт өрийн 97 хувь буюу 174.2 сая ам.долларыг тэглэхээр болж байгаа талаар бид мэдээлсэн. Ингэснээр манай улс ОХУ-д төлөх ёстой 3.8 сая ам.доллар буюу нийт өрийн гурван хувийг энэ сард багтааж төлөх болзол хүлээсэн. Харин манай …

  • 29 February

    “Атганд үлдсэн эрдэнэ” кино холливудын стандартаар бүтээгджээ

    “Хувьсал” продакшны дэлгэцийн 4 дэх уран бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” УСК-ны хэвлэлийн бага хурал сэтгүүлч болон үзэгчдийн дунд нээлттэй болж өндөрлөлөө. Тус хэвлэлийн бага хуралд хамтран ажилласан нийт уран бүтээлчид болон Америкийн кино зураглаачдын холбооны ASC тойргийн дарга Saul Molina, “616 Music Lab” студийн дууны найруулагч Recardo Mejia нар хүрэлцэн ирж сэтгүүлчдийн сонирхсон асуултанд дэлгэрэнгүй хариулт өглөө. “Атганд үлдсэн эрдэнэ” …

  • 29 February

    “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдлаас гарч буй нунтаг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэв

    УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдээс уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал шавраас цагаан нунтаг салхинд босч иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар гомдол ирүүлсэн байна. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн дарга Л.Сангирагчаа “Цагаан тоосны тухайд “Эрдэнэт” үйлдвэр дээр 2016 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний …

  • 29 February

    Фулбрайтын тэтгэлэгийн талаар сонсоорой

    Фулбрайтын тэтгэлэгийн талаар АНУ-ын Мизүри мужийн Сэйнт Луйс дэх Вашингтоны Их сургуулийг нийгмийн ажилтны магистрийн зэрэгтэйгээр дүүргэсэн Б.Нандинцэцэг лекц уншина. Тэрбээр Фулбрайтын тэтгэлэгээр Америкт нийгмийн ажлын магистрийн зэрэгт сурах болон Вашингтоны Их Сургуулийн талаар мэдээлэл өгөх юм. Лекц Д.Нацагдоржийн төв номын сангийн “Америкийн Корнер” зааланд ирэх сарын 4-нд болно. Эх сурвалж: MNB.mn