Yearly Archives: 2016

February, 2016

  • 5 February

    Сармисны анагаах хүч

    -Ууц нуруугаар нь өвддөг хvмvvс 3-4 хумс сармисыг vрvvлээр vрж жижиглэн самбай даавуунд боогоод сармисны шvvсэнд норсон уг даавуугаараа орой унтахын өмнө ууцаа үрж арчина. Нэг удаагийн курс эмчилгээ 10 хоног бөгөөд биеийн байдлаас хамааран 10 хоног эмчилж болно. -Нэг хумс сармисыг вазелин буюу ургамлын тосонд хийж лаа маягтай болгоод орой унтахын өмнө шулуун гэдсээрээ шургуулж хэрэглэхэд шамбарам өвчнийг анагаах …

  • 5 February

    Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэлнэ.

    Хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийг ялгаваргүй олгох тогтоолыг УИХ-аас нэгдүгээр сарын 22-нд баталсан. Гэхдээ өнгөрсөн нэгдүгээр сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг олгоогүй энэ сарын мөнгөтэй хамтатган олгох талаар албаныхан хэлж байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн банкууд эхний сарын хүүхдийн мөнгийг олгож эхэллээ. Тодруулбал, Төрийн банкинд хүүхдийн мөнгөний санхүүжилт орж эхэлсэн учраас өнөөдрөөс эхлэн өнгөрсөн нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг бэлнээр авах иргэдэд олгож байгаа …

  • 5 February

    Импортын эрчим хүчийг татвараас чөлөөлнө

     “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хөрш орнуудаас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлүүлэх шаардлагатай байна гэж үзсэнийг УИХ хуралдаанаараа эцэслэн баталлаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 78.3 хувийн саналаар дэмжин баталсан. “Баруун бүсийн эрчим …

  • 5 February

    Цэргийн алба хаагчдын 300 айл орон сууцанд орно

    Батлан хамгаалах салбарын удирдлагууд өнгөрсөн онд алба хаагчдын орон сууц, анги салбарын байрыг шинэчлэхэд анхаарч ажиллав. Нийслэлд цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц, албан тушаалын 63 айлын орон сууц, Баян-Өлгий аймагт 40 айлын, Завхан аймагт 24 айлын орон сууцыг ашиглалтад оруулаа. Тэмүүжин-Өрлөг сургуулийн хичээлийн шинэ байр, Ховд аймагт Сургалтын төв, Зэвсэгт хүчний Энхийг дэмжих Сургалтын нэгдсэн төвд 400 цэргийн …

  • 5 February

    Сар шинийн баяраар зарим хилийн боомт ажиллахгүй

    Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монголын уламжлалт Цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд хилийн зарим боомт амарна. Тодруулбал, Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 7-11, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 9-11-ний өдрүүдэд амарна. Харин агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомт олон улсын нислэг, галт тэрэгний цагийн …

  • 5 February

    Стандартын вакум цонх авахыг зөвлөж байна

    Айл өрх, иргэд орон байраа засварлах, тохижуулах зорилгоор барилгын материал худалдан авахдаа стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаанд хамрагдаж гэрчилгээ авсан эсэхийг нь шалгаж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” зөвлөж байна. Вакум цонх, хаалганы хуванцар хүрээ нь 3-4 тасалгаатай, шилэн багцны /вакум/ шил хоорондын зай 166 мм-ээс бага бол барилгын норм, дүрэм, стандартын шаардлага хангахгүй гэсэн үг. Иймээс …

  • 5 February

    Зава Дамдин ринбүчи сүсэгтэн олонд ном үнэгүй айлдана

    Бурханы үнэнч шавь, хувраг хүний дэг ёсыг жинхэнээр нь баримтлагч  Монгол хувилгаан Зава Дамдин ринбүчи жил бүр сүсэгтэн олонд үнэгүй ном айлдаж дээдийн буян үйлддэг уламжлалтай. Энэ удаад тэрбээр Бурханы шашныг дээдлэгч сүсэгтнүүдэд Зэндмэнэ Эрдэнийн Ногоон Дарь Эхийн авшиг соёрхохоор болжээ. Номын гэгээн хишиг түгээх энэхүү үйл ажиллагаа гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 6 буюу европ тооллоор 2016 …

  • 5 February

    Компаниуд Хятад руу мах экспортлохоор боллоо

    БНХАУ руу мах экспортлох эрхтэй болсон Монгол компаниудад өнөөдөр /2016.02.04/ Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас батламж гардууллаа. ХХААЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын шинжээчид хамтран 2015 оны сүүлээр баруун болон төвийн бүсийн шүлхий өвчний хоригийг цуцлах хянан магадлагаа хийж Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор аймгийг малын шүлхий өвчингүй, эрүүл бүс гэж зарласан. Эдгээр …

  • 5 February

    НИТХ-ын тэргүүлэгчид 2016.02.08-ны даваа гарагт хуралдана

    НИТХ-ын  Тэргүүлэгчидийн элжит хуралдаан 2016 оны 2 дугаар сарын 8-нд болно. Хуралдаанаар гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн талбар батлах тухай, соёл урлагийн сургалт цэнгээнт үйлчилгээний журам батлах тухай, гэр хороололд ахуйн үйлчилгээний төв барих концесс олгох, гэрээ байгуулах, зөвшөөрөл хүсэх тухай,  УБ хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төр хувийн хэвшлийн түншлэл, концессын хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах тухай зэрэг …

  • 5 February

    Визээ сунгуулах материалаа интернэтээр бүртгүүлэх боломжтой боллоо

    Солонгост оршин сууж буй иргэд визний хугацаа сунгуулах, ангилал солих, мөн ажлын , амьдрах газар солигдсон гэх мэт олон зүйлд зайлшгүй цагаачлалын албанд очих шаардлагатай байдаг. Гэвч энэ бүрд цагаачлалын албанд очиж цаг болон хүч уураа барах шаадлагагүй болжээ. 2016 оны 2 сарын 1-нээс эхлэн дор дурдсан зүйлсийг онлайнаар хийх боломжтой болжээ. 1. Гадаад иргэний үнэмлэхтэй хүмүүс виза сунгуулах 2. …

  • 5 February

    Шинийн нэгний өглөө зүг мөр гаргахын учир

    Эрт дээр цагаас эхлэн Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлагч мөрөө гаргах зан үйлийг гүйцэтгэсээр ирсэн. Өрхийн тэргүүлэгч нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морио унан цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд, тэнгэр сүлдэнд мөргөж, буян хишгийн зүгээсээ гэр …

  • 5 February

    Зика вируст халдвараас сэргийлэх арга зам

    Зика вирүст халдварын тандалт, сэргийлэх арга хэмжээний зөвлөмж Нэг. Зика вирүст халдварын өнөөгийн байдал     Зика вирүсийг анх 1947 онд Уганд улсад бичнээс илрүүлсэн. Зика вирүст халдвар нь 2014 онд Чили улсад, 2015 оны 5 дугаар сараас эхлэн Бразил болондэлхийн 27 улсад нярайн тархи жижигрэх өвчин, мэдрэлийн эмгэг (Guillain-Barrésyndrome) эрчимтэй тархаж байна.      Уг халдвар нь жирэмсэн эхээс …

  • 5 February

    ДЭМБ-аас осол гэмтлийн тасаг байгуулах саналыг тавив

    Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Доктор Сү Нюунт-У-г өнөөдөр хүлээн авч уулзаж ярилцлаа. Уулзалтын эхэнд ТНБД С.Ламаа хэлэхдээ “ДЭМБ-тай олон жил салшгүй хамтарч ажилласаар ирсэн. 2008-2012 онуудад салбарын  сайдаар ажиллаж байх хугацаандаа бүх талаар дэмжиж, олон үйл ажиллагаанд биечлэн оролцож байсан.  Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-ын хооронд 2008-2015 оны хооронд  хамтран …

  • 5 February

    Уул уурхайн компаниуд усыг зохистой хэрэглэх бодлогыг дэмжин, нэгдлээ

    Дэлхийн банк” группын гишүүн Олон улсын санхүүгийн корпораци Өмнийн говийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудад усыг зохистой хэрэглэх менежментийг бий болгоход дэмжлэг үзүүлэх “Үйл ажиллагааны сайн дурын кодекс”-ыг танилцууллаа. Энэхүү кодекс нь өмнийн говьд усны нөөцийг хамгаалах, үр ашигтай, ил тод хэрэглээг дэмжих зорилготой юм. Говийн бүс нутагт уул уурхайн хөгжил эрчимтэй явж байгаа энэ үед …

  • 5 February

    Асем-д 20 тэрбумыг тусгалаа

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Энэ зуны долдугаар сард Монголд болох АСЕМ-ын хуралд ашиглах авто машин болон техник хэрэгслийг татвараас чөлөөлөхтэй холбоотойгоор дээрх асуудлуудыг оруулж ирсэн юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Г.Уянга АСЕМ-ыг …