Yearly Archives: 2016

February, 2016

  • 5 February

    Ардчилсан нам Иргэний зориг ногоон намтай нэгдлээ

    Дөнгөж сая Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон намууд нэгдэж, Төрийн ордны “Чингис хаан танхим”-д гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд АН-ын дарга З.Энхболд, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон УИХ-ын гишүүд, ИЗНН-ын дарга С.Оюун, ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян болон намын гишүүд нь оролцлоо.   АН-ын дарга З.Энхболд “Ардчилсан намаас ИЗНН-д нэгдэж ажиллах тухай саналыг …

  • 5 February

    “Дуучин” Л.Гүндалайн уран бүтээлийн дээжээс… /хошин видео/

    УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай саяхан “Монголоороо байгаасай” дууг дуулан сошл орчинд шууд “хит” болсон. Тэгвэл үнэн хэрэг дээрээ энэ дуу түүний анхны  “уран бүтээл” биш ажээ. Тэрбээр 2006-2011 онуудад хэд хэдэн дууг дуулж, сонгогч олон түмэндээ зориулан ая дууны мэндчилгээ удаа дараа хүргэж байсан юм байна. Түүний “уран бүтээл”-ээс дээжээс хүргэе Ugluu.mn

  • 5 February

    Амралтын болон баярын өдрүүдэд ажиллаж, албан тушаалтнуудын мэдүүлгийг хүлээн авна

    Авлигатай тэмцэх газрын нэр бүхий ажилтан, албан хаагчид сар шинийн өдрүүдэд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээж авах ажлыг гүйцэтгэнэ. Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар улсын хэмжээнд 2 дугаар сарын 15-ныг хүртэл зохион …

  • 5 February

    Агаарын бохирдлоос өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ

    Агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэндээ хамгаалахын тулд иргэд ямар дадлыг хэвшүүлэх нь зүйтэй вэ? Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс сэргийлэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал учраас дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд: Агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаал Хүүхдээ тэвэрч явах. Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1,5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах …

  • 5 February

    Америкийн визэнд хэрхэн зөвшөөрсөн тамга даруулах вэ?

    Сүүлийн үед техник технологи, нийгмийн харилцаа, улс төр зэрэг бүхий л зүйлсийн хөгжлийг Америкийн туршлагаар харьцуулан ярьдаг болжээ. Эрх чөлөөний улс аргагүй л энэ үеийн жишиг орон гэлтэй. АНУ-д Монголчуудыг зорчиход виз шаарддаг. Хүмүүс зарим тохиолдолд мэдээлэлгүйн улмаас татгалзсан хариу авдаг. Хэрхэн зөвшөөрсөн хариу авах вэ? Одоо энд өгүүлье: Сандрах ямар ч шаардлага байхгүй. Таниас шалгалт авч байгаа хүн чинь …

  • 5 February

    Маргааш тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

    Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь хязгаарлан замын хөдлөгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу маргааш буюу 2016 оны 02 дугаар сарын 06-ны Бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин 2 дугаар …

  • 5 February

    Дархан-Уул: Нийгмийн үйлчилгээг – Танд аян үргэлжилсээр…

    Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилсан Нийгмийн үйлчилгээг – Танд аян тус аймагт хоёр сарын хугацаанд амжилттай зохион байгуулагдсан. Тэгвэл тус аян ААН, Боловсролын байгууллагууд, Төрийн бус байгууллагуудаар үргэлжилж байна. Тухайлбал энэ сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн ОБГ, ЭМГ, Улаан Загалмайн хорооны хамт олон Орхон сумын зорилтот бүлгийн иргэдэд хүнс, хувцас хэрэглэлийн тусламж үзүүлэхээс гадна эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношлогоо хийлээ. Нийгмийн үйлчилгээг – …

  • 5 February

    НӨАТ-ын сугалааны хонжвороос ямар ч татвар авахгүй

    Нэгдүгээр сарын 31-ний өдөр явагдсан НӨАТ-ын урамшууллын сугалаанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэн Ц.Болдын гэр бүл 20 сая төгрөг хожжээ.20 сая төгрөг хожсон гэр бүлийн эзэгтэй А.Урангуа өчигдөр гурван хүүхдийн хамт НӨАТУС төслийн нэгжийн байранд ирж 20 сая төгрөгийн эрхийн бичгээ гардан авсан байна. Хорин саятөгрөг хожсон баримт бол охиндоо юм авсан баримт байсан гэнэ.Тухайн баримтыг бүртгүүлчихээрэй гээд нөхөртөө өгсөн  гэнэ. …

  • 5 February

    Дархан-Уул: Аймгийн удирдлагууд Орон сумын өвөлжилтийн байдалтай танилцлаа

    Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд болон Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газрын удирдлагууд Орхон суманд энэ сарын 3-нд ажиллалаа. Тэд Орхон сумын малчдын өвөлжилтийн цаг үеийн байдалтай танилцаж, улсын нөөцийн өвсийг малчдад тараан, иргэдтэй уулзалт хийлээ. Орхон сум энэ жил 37 мянга мал тоолуулсан ба мал бүхий 380 өрхөд улсын нөөцийн 3260 боодол өвсийг тараалаа. Одоогийн байдлаар сумын хэмжээнд 17 …

  • 5 February

    Дархан-Уул аймагт Улсын нөөцийн 322 тн өвс тараагдаж байна

    Монгол улсын Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолын дагуу Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбараас 2011-2013 онд бүрдүүлсэн 572тн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр малчин иргэдэд хуваарилан олгохоор шийдвэрлэсэн. Дээрхи өвснөөс манай аймагт 322 тн, Сэлэнгэ аймагт 250 тн өвсийг тухайн аймгийн Засаг даргын захирамжаар баталсан хуваарийн дагуу малчин иргэдэд буцалтгүй тусламжаар тарааж эхэллээ. Манай аймагт энэ сарын 03-аас эхлэн …

  • 5 February

    Сэлэнгэ аймгийн Засаг даргад хилийн оочер хамаардаггүй

    Нэг нэсэгтээ өмнөд хөршийн Эрээн хот руу чиглэж байсан Монгол наймаачдын цуваа  өдгөө ОХУ –руу чиглэв үү гэлтэй. Энэ нь ОХУ-ын рублын ханш бууж,  монголчуудын хувьд бараа бүтээгдэхүүн худалдан авах боломж нэмэгдсэнтэй холбоотой болов уу. Ямартай ч  Монголд хамгийн ойр гэдэг утгаар ОХ-ны Буриад улсын нийслэл Улаан-Үд хот руу чиглсэн Монголчуудын “цуваа” үргэлжилсээр байна. Үүнээс үүдэн Алтанбулагийн хилийн боомт дээр …

  • 5 February

    Хог хаягдлын эх үүсвэрт жишиг төсөл хэрэгжүүлнэ

    Нэгдсэн Үндэсний байгууллагын Аж үйлдвэрийн байгууллагатай хамтран “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенцид хамаарах ил шаталтын үйл ажиллагаанд Хамгийн боломжит арга технологи ба Хамгийн боломжит байгаль орчинд ээлтэй практик (БАТ/БЕП) нэвтрүүлэх” бүсийн төслийг хэрэгжүүлж эхэлж байна. Өнөөдөр уг төслийн эхлэлийн семинар болж БОНХАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга бөгөөд ерөнхий менежер Б.Бадрал нар …