Сүүлийн үед техник технологи, нийгмийн харилцаа, улс төр зэрэг бүхий л зүйлсийн хөгжлийг Америкийн туршлагаар харьцуулан ярьдаг болжээ. Эрх чөлөөний улс аргагүй л энэ үеийн жишиг орон гэлтэй. АНУ-д Монголчуудыг зорчиход виз шаарддаг. Хүмүүс зарим тохиолдолд мэдээлэлгүйн улмаас татгалзсан хариу авдаг. Хэрхэн зөвшөөрсөн хариу авах вэ? Одоо энд өгүүлье:
Сандрах ямар ч шаардлага байхгүй. Таниас шалгалт авч байгаа хүн чинь харгис хэрцгий дарангуйлагч биш харин уян зөөлөн сэтгэлтэй, таньтай л адилхан хүн гэдгийг битгий март. Амжилттай бэлдэж мөн өөртөө маш итгэлтэй ярих хэрэгтэй. Тухайн хүнийхээ нүд рүү эгцэлж хараарай, эс тэгвэл нүдээ ийш тийшээ хөдөлгөхийг тэд худлаа ярьж буйн дохио гэж үздэг. Олон хүмүүс юм ярихдаа зүгээр л нүдээ дээшээ, эсвэл доошоо чиглүүлдэг зуршилтайгаасаа болоод хар тамга даруулдаг.
Ерөнхий бэлтгэл гэж чухам юу вэ? Виз гэж яг юу болох, ямар үйл явцтай гэдгийг сайтар олж мэдэх хэрэгтэй. Түгээмэл асуудаг асуултанд ямар ч хүндрэлгүйгээр хариулахад бэлтгэх, нэг минут ч хоцрохгүй очих, англиар ярьж чадахгүй бол орчуулагчаас бага зэргийн тусламж авахад л болно.
Одоо харин бүрдүүлэх бичиг баримтын тухайд:
1. Өргөдлийн маягтыг баллаж сохлохгүй, хүн уншихаар гаргацтай бөглөх
2. Зөвхөн үнэн зөв мэдээлэл өгөх. Хэрвээ мэдээлэл чинь таарахгүй бол виз олгохгүй
3. Таны төрсөн он сар өдөр, нэр, овог тань паспорт дээрх мэдээлэлтэй таарч байх
4. Бичиг баримтаа дэс дараалалтай байлгах хэрэгтэй.
Гадаад үзэмжиндээ ч бас анхаарахад илүүдэхгүй. Ярилцлага авах багийнхны нүдэнд “дулаахан” харагдахын тулд эгэмнийхээ яснаас доош 4 хуруу хүртэлх зайтай энгэр бүхий хувцас сонгож, хөлөө ачиж суух, хумсаа тод өнгөөр будах, тод өнгийн гутал өмсөх зэрэг түгээмэл алдаанаас зайлсхийгээрэй.
Асуултанд оновчтой, товч хариул. Хамаагүй эсвэл огт өөр зүйлийн талаар ярих хэрэггүй. Хэрвээ таны санал бодол тухайн хүнийхтэй таарахгүй бол маргалдаж, үг сөрж болохгүй. Шаардлагүй юм асууж бүдүүлэг зан гаргахаас сэргийлээрэй. Аль болохоор эелдэг бай.
Консулын ажилтан таныг үнэн зөв ярьж байгаа эсэх болон буцаад эх орондоо баталгаатай ирэхийг хэд хэдэн арга замаар асуудаг. Эргэж ирэх баталгаа гэдэг нь гэр бүлийн холбоо, ажил амьдралын байдал ордог. Залуу хүнийг гэр бүл, эцэг эхээ хайрлаж хүндэтгэдэг, эх орондоо хэр зэрэг хүндлэгддэг гэх мэтийг шалгаж дүгнэдэг.
Америкийн визэнд түгээмэл ирдэг асуултууд:
• Та монголоор ярих уу, англиар ярих уу?
• Та ямар хэлээр ярих вэ?
• Таны очих газар хаана вэ?
• АНУ-руу ямар учраас явах гэж байна вэ?
• Та яагаад энэ сургуулийг сонгосон бэ?
• Та юу сурахаар явах гэж байна?
• АНУ-д хэр удаан суралцах гэж байна?
• АНУ-д таны хамаатан садан амьдардаг уу?
• Та сургалтандаа хэдэн төгрөг зарцуулах гэж байна?
• Таны АНУ-д байх жилийн зардал ойрлцоогоор хэд вэ?
• Таны зардлыг хэн төлөх вэ?
• Ямар хүн, байгууллага таныг ивээн тэтгэх вэ?
• Та тэр компанитай ямар холбоотой вэ?v • Таны эцэг эх юу хийдэг вэ?
• Таны сарын цалин хэд вэ?
• Урьд өмнө өөр улсад зорчиж байсан уу?
• Та өөрийгөө танилцуулна уу?
• Та өмнө нь виз хүсч байсан уу?
• Та яагаад Америк явахыг хүссэн бэ?
• Таныг хэн ивээн тэтгэж байгаа вэ?
• Та ямар ажил эрхэлдэг вэ?
• Таны жилийн орлогын хэмжээ хэд вэ?
• Таны нэрийн хуудсыг үзэж болох уу?
• Таны эзгүйд (бизнесмен бол) бизнесийг чинь хэн эрхлэх вэ?
• Танд кредит карт байдаг уу?
• Та хэдэн хүүхэдтэй вэ. Тэд хаана амьдардаг, юу хийдэг вэ?
• АНУ-д таны хэн байдаг вэ?
• АНУ-д хэр удаан байх вэ?
• Тэнд ажиллах уу?
• Эргэж ирэх үү?
• Эргэж ирэхээ яаж батлах вэ?
• Таны хүү, охин (хүргэн, бэр) юу хийдэг вэ?
• Америкийн компанид та ямар ажил үүрэг гүйцэтгэдэг вэ?
• Америкийн компани чинь хэдэн ажиллагсадтай вэ?
• Америкийн компанийн жилийн хөрөнгийн эргэлт ямар хэмжээтэй вэ?
• Америкт хаана ажиллах вэ?
• Та компьютерт ямар хэл мэддэг вэ? (Ихэнхдээ мэдээллийн технологийн ажилтнуудад тавигдана)
• Та одоогийн байгууллагадаа хэр удаан ажиллаж байна вэ?
• Таны одоогийн цалин хэд вэ?
• Ажилгүй болж үзсэн үү?
• Одоогийн компанид таны ажлын үүрэг юу вэ?
• АНУ-ын аль нэг их сургуульд сурч байсан уу? (Америкийн боловсролын зэрэгтэй бол)
• Таны зэрэг цол юу вэ?
• Америкт хаана байх вэ?
• АНУ-д хэр удаан байхаар төлөвлөж байгаа вэ?
• АНУ-ын ямар мужид байх вэ. Тэр мужийн талаар юу гэж боддог вэ?
Та эдгээр цөөн асуултанд тохирсон бэлэн “халаасны” хариултууд цээжилчихээрэй. Хэт дипломат ярих гээд хэрэггүй, тэгвэл өөрийнхөө үгэнд ороогдож мэднэ.
Эх сурвалжыг goolingoo.mn
Түлхүүр үгсургалт
Санал болгох мэдээ
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив
Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …