Monthly Archives: January 2017

January, 2017

  • 30 January

    “Насны хишиг” авах ахмадууд хоёрдугаар сарын 1-ний өдрөөс бүртгүүлнэ

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ” гэж тусгасан. Энэ зорилтын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж өнгөрсөн 7 хоногт УИХ-аар  батлуулж, холбогдох журмыг нь Засгийн газраар батлуулсан юм. ХУУЛЬ БАТЛАГДСАНААР: 65-69 настанд 50,000 70-79 настанд 80,000 80-89 настанд 150,000 …

  • 30 January

    Д.Ганбат:УБ-Дархан чиглэлийн замыг яаралтай өргөтгөж 4 эгнээтэй болгон шинэчлэхээр төлөвлөж байна

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон яамны холбогдох удирдлагууд, Замын цагдаагийн алба, МХЕГ-ын төлөөллүүд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нөхцөл байдалтай өнгөрсөн баасан гарагт танилцлаа. Энэ чиглэлийн замд осол аваар их гардаг, замын эвдрэл ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал зэрэг хамгийн эрсдэл ихтэй хэд хэдэн цэг байдаг бөгөөд тэдгээрийг хэрхэн өөрчлөн шинэчлэх шаардлагатай байгааг газар дээр нь танилцжээ. Тухайлбал Борнуурын гүүр, Тахилтын даваа, …

  • 30 January

    Г.Төмөрбаатар: Нийтийн тээвэрт шинэчлэл хэрэгтэй байна

    Энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаа Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс бэлтгэлээ. Нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатар ажлаа аваад дөрвөн сар гаруй болж байгаа ч салбартаа нэлээд ажил амжуулжээ. ЗУРГААН ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ  БАЙГУУЛЛАГА ХҮЛЭЭН АВЧЭЭ Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл нийслэлчүүдийн төлөө цаг наргүй ажилладаг нийтийн тээвэр бидний амьдралд  онцгой үүрэг хүлээдэг. Нэг сая гаруй хүн амтай нийслэлийн аж амьдралыг залгуулдаг энэ …

  • 30 January

    Ж.Эрдэнэбат: Тооны хойноос биш малын чанар, ашиг шимийг харж малаа өсгөөсэй

    Сүү, сүүн бүтээгдэхүүний импортод хязгаар тавих нь зүйтэй Манай улсад сүүний үхрийн 1472 фермер байгаагийн 30 гаруй нь Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээрийн нэг “Монтаримал” ХХК-ийн үхрийн фермерийн ажилтай Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрөгч ням гаригт танилцлаа. Манай улс 5-6 жилийн өмнө дотоодын ялангуяа, хот суурин газрын сүүний хэрэгцээнийхээ 10 орчим хувийг л хангадаг байсан …

  • 30 January

    Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг хууль бусаар тээвэрлэх, борлуулах гэмт хэрэг 76.1 хувиар өсчээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 4 дэх жилдээ сар бүр зохион байгуулж буй “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нар оролцож “Монгол Улсын шүүхийн 2016 оны шүүн таслах ажиллагааны тайлан”-г танилцуулсан юм. Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 14.7 хувиар буурчээ Монгол Улсын шүүх …

  • 30 January

    Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг илрүүлжээ

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 486 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 384 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 2 бүртгэгдсэн. Зам тээврийн осолд 1 хүүхэд өрсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар …

  • 30 January

    Канадын Исламын сүмд халдлага гарч, таван хүн амиа насаа алджээ

    Өнгөрсөн ням гараг буюу өчигдөр шөнө Канадын Квебек хотын Исламын   мусульман шашинтнуудын сүмд  халдлага гарч таван хүн  амь насаа алджээ.  Исламын  сүмд  олон арван  хүн оройн залбиралд цугласан байсан үед зэвсэглэсэн этгээд халджээ. Цагдаа нар хэлэхдээ хоёр этгээдийг баривчилсан одоогоор мөрдөн байцаалтийн явцад байна. Уг халдлагын улмаас таван хүн амь насаа алдсан байна.  Одоогоор  нас барсан болон гэмтсэн хүнийг тоог гаргаж чадаагүй …

  • 30 January

    Ялагч нь тодорхой жүжиг

    Өнгөрөгч дөрвөн жилд эрх барьсан Ардчилсан нам ард түмэнд хоёронтоо дүнгээ тавиулж, түүнээс хойш “шинэчлэлийн салхи” гэгч юмыг ярих болсон билээ. Ардчилсан нам удаан дуншиж, хэдэнтээ эргэж буцсаны эцэст сонгуульд ялагдуулсан намын удирдлагууддаа хариуцлага тооцож, шинэ даргатай болохоор болсон билээ. Тэгвэл шинэчлэл, шинэ залуу үе гэж хэдэн мянган удаа ярьсан Ардчилсан намын хэсэг бүлэг нөхөд нөгөө л нэг хэдэн хуучин …

  • 30 January

    Гар аргаар олборлолт хийж байгаад осолдсон хоёр иргэний цогцсыг гаргалаа

    Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газарт нутгийн иргэд гар аргаар олборолт хийж байх үед ухсан нүхний ханаар хиймэл нуурын ус задарч нүхийг усаар дүүргэсэн, дотор нь байсан хоёр иргэн гарч ирээгүй тухай дуудлага энэ сарын 13-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын албанд ирсэн. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Цагдаа, Шүүхийн шинжилгээний …

  • 30 January

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд 42 хүний амь насыг авран хамгааллаа

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд баруун, төв, говь, зүүн аймгуудын зарим нутгаар цаг агаар эрс хүйтэрч, цас орж, цасан шуурга шуурсан. Үүнтэй холбоотойгоор “цасанд суусан, сураггүй болсон” гэх дуудлагаар Онцгой байдлын албаныхан ажиллалаа. Тухайлбал, Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Дашваанжил” гэдэг газар Булган голын мөсөн дээгүүр зорчиж явсан долоон зорчигчтой суудлын автомашин мөсөнд саатсан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн …

  • 30 January

    Махны үнэ өсжээ

    2017 оны 1-р сарын 25-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 10.9 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.4 хувиар өссөн байна. Махны дундаж үнэ: 2017 оны 1-р сарын 25-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 29.2 хувь, үхрийн ястай махны үнэ 23.7 хувь, үхрийн цул махны үнэ 10.4 хувь, адууны ястай махны үнэ 5.0 хувь, ямааны ястай …

  • 30 January

    Та хүнийг 20 жилийн өмнөх зургаар нь олж чадах уу

    Хятадын төв телевиз “CCTV”-гээс зохион байгуулдаг “Challenge the Impossible” буюу “боломжгүй зүйлийг бодит болгох өрсөлдөөн” хэмээх реалити шоуны үеэр Хятадын нэгэн цагдаагийн офицер эмэгтэй хүний 20 жилийн өмнөх хүүхэд ахуйн зургаар нь тухайн өнөөгийн дүр төрхийг тодорхойлж түүнийг олжээ.     

  • 30 January

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат зарим хорооны засаг дарга нарт батламж гардуулав

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Иргэдийн нийтийн хурлаасаа иргэдийн дэмжлэг авч сонгогдсон зарим Хорооны Засаг дарга нарт 2017 оны 01 дүгээр  сарын 30-ны өдөр батламж гардуулав. Батламж гардуулах арга хэмжээнд Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Ж.Чимидцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат нарын  албаны хүмүүс оролцлоо. Дүүргийн 1, …

  • 30 January

    Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар тангараг өргөлөө

    Монгол Улсын Их Хурлын 2017 оны 07 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий аудитороор Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг томилсон билээ. Төрийн аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын тангараг өргөх ёслол өнөөдөр /2017.01.30/  Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд болов. Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Монгол Улсын Төрийн аудитын байгууллагын ажилтны тангараг өргөсөн Монгол Улсын …

  • 30 January

    Монголын сайтын холбооноос “Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч” сургалт зохион байгууллаа

    Монголын Сайтын холбооноос энэ сарын 27-ны өдөр  сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан “Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч”  сургалтыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар,  Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл,    Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Сургалтад 40 гаруй сайтын 60 гаруй сэтгүүлчид оролцож Оюуны өмчийн тухай хууль, журмууд, хэвлэл мэдээллийн ёс зүйн код, Монголын сайтын холбооны Улаанбаатарын цахим тунхаг гэсэн …