Monthly Archives: January 2017

January, 2017

  • 30 January

    Хятадын битүүний зоог /фото/

    Азийн зарим орон буюу Хятад, Өмнөд Солонгос зэрэг улсад Цагаан сарын баяр эхлээд байгаа билээ. Тэгвэл Хятадын Цагаан сарын Битүүний өдрийн зоогийн ширээний зургууд тус улсын хэвлэлээр гарсныг хүргэе.   

  • 30 January

    BBС:Монголчууд “Сэрцгээ, утаа тортог үнэртэж байна” гэж агаарын бохирдлын эсрэг тэмцэж байна

    2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “Утааны эсрэг ээж, аавууд” нэгдэн Сүхбаатарын талбайд жагссан билээ. Тэгвэл “Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж “Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны Бямба гарагт Сүхбаатарын талбайд 12:00-13:30 цагт зохион байгууллаа. Тус жагсаалаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улаанбаатар хотын засаг даргад тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй гэж үзэн, …

  • 30 January

    “Монголын философийн товч түүх” номын тухай Японы судлаач сэтгэгдлээ илэрхийлжээ

    Саяхан манай сайтад тавигдсан  философийн шинжлэх ухааны доктор, профессор Д. Дашпүрэвийн “Монголын философийн товч түүх” нэг сэдэвт бүтээл нь 2016 оны зун Япон улсад япон хэл дээр хэвлэгдэж олны хүртээл болсон юм байна. Энэ талаар судлаачийн сэтгэгдлийг толилуулж байна. “МОНГОЛЫН ФИЛОСОФИЙН ТОВЧ ТҮҮХ”  номын тухай Энэ зун доктор Д.Дашпүрэвийн “Монголын Филсофийн товч түүх” хэмээх ном япон хэл дээр хэвлэгдэн гарсан. Энэхүү бүтээл …

  • 30 January

    Яагаад битүүн гэж нэрлэсэн бэ

    Битүүн гэж нэрлэсэн нь битүүний өдөр хуучин оноо үдэн муу муухай бүхэн цаашаа дахин дурсахгүй болон давтахгүй гэсэн утгатай.          Ирэх жилдээ шинэ соргог, ариун цагаан, гэрэл гэгээтэй, өгөөжтэй элбэг дэлбэг амьдралыг бэлэгшээн шинэ оноо угтдаг байна. Энэ өдөр бүхий л хоол ундаа хийж, ширээгээ засан харуй бүрийгээр айл, гэр бүлээрээ цугларан хамтран бэлэг дэмбэрэлтэй сайн сайхан зүйлсийг хоорондоо хөөрөлдөн, …

  • 30 January

    КМХ: Сексын үеэр эхнэр, нөхрүүд нэг л байрлал сонгох ёстой

    Казахстаны Мусульманчуудын холбоо /The Union of Muslims of Kazakhstan/-ноос тун хачирхалтай нэгэн зөвлөмжийг гаргасан нь мусульман шашинтай дэлхийн орнууд төдийгүй Казахстан Улсад хүртэл шүүмжлэл дагуулж, хүмүүсийг талцахад хүргээд байна. Тодруулбал, дээр нэр дурдсан Казахстаны Мусульманчуудын холбооноос эхнэр, нөхрүүдийг зөвхөн нэг байрлалаар хурьцах ёстой гэсэн байна. Үүгээр ч зогсохгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дотно харьцааны үеэрх хөдөлгөөний хурдыг хүртэл тодорхойлсон байна. Тухайлбал, …

  • 30 January

    Татварын буцаан олголтын материалыг ирэх сарын 15 хүртэл авна

    Хувь хүний орлогын албан татварын тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг ирэх сарын 15 хүртэл хүлээн авна. ХХОАТ төлөгч нь хуулийн 16.1.12 дахь хэсэгт заасны дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос …

  • 30 January

    Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн ачаалал буурч, өвчтөний тоо эрс цөөрчээ

    Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан амьсгалын замын цочмог халдвар эрс нэмэгдэж, нийслэлийн эмнэлгүүд өндөр ачаалалтай ажиллаж байсан нь саяхан. Тэгвэл энэ сарын 25-нд хийсэн тандалтын мэдээллээс үзвэл, амьсгалын замын цочмог халдварын тархалт 7,5 болтлоо буурч, эмнэлгүүдийн ачаалал тэр хэрээр багассан үзүүлэлт гараад байгаа. Гэвч зарим цахим групп, сайн дурын холбооноос нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт ачаалал өндөр хэвээр, орны тоо хүрэлцэхгүйн …

  • 30 January

    Л.В.Бетховенийн алдарт V симфони 8 жилийн дараа улсын Филармонийн тайзнаа тоглогдлоо

     2017 онд Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд удирдаач СТА Д.Нямдаш нь дэлхийн XX зууны шилдэг хөгжмийн бүтээлүүдээс үзэгч түмэндээ хүргэх гэж байна. Түүний анхны тоглолт болох “Сонгодог хөгжмийн концерт” тоглолтонд Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховенийн есөн симфонийн нэг болох V симфони, Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковын дорно дахиныг хөгжмөөр амилуулсан “Щехеразада” …

  • 30 January

    “Киванис- монгол” клуб үйл ажиллагаагаа амжилттай эхэллээ

    Киванис Клуб анх Америкийн Индианаполис хотноо 1915 онд байгуулагдсан ба өөрийн 101 жилийн түүхийн туршид Дэлхийн хүүхдийн сайн сайхны төлөө үйлчилж ирсэн байна. Төрийн бус, ашгийн бус энэ байгууллага нь одоо Дэлхийн 90 гаруй оронд өөрийн сайн дурын сайхан сэтгэлт гишүүдээрээ дамжуулан олон талт хүмүүнлэгийн үйл ажиллагааг явуулсаар байна. Нийт 600 000 гаруй гишүүнтэй, 15 000 гаруй клуб Дэлхий 92 …

  • 30 January

    Дэлгэцийн жүжигчин шалгаруулах улаан хивсний ёслол

    Өнгөрсөн ням гаригт Лос-Анжелес хотод Холливудын  жүжигчдийн дунд шалгаруулдаг Дэлгэцийн жүжигчдийн шагнал гардуулах улаан хивсний ёслолд болж өнгөрлөө. Тус ёслолд оролцсон Холливудын оддын даашинзыг танилцуулж байна.  

  • 30 January

    БНСУ-т хурдны зам дээрх автомашины хөдөлгөөнийг “дроне”-оор хянаж эхэлжээ

    Өмнөд Солонгосын үндэсний баяр болох Цагаан сарын баяр нь энэ сарын 27-30-ны өдрүүдэд тохиож байна. Баярын энэ өдрүүдэд тус улсад хөдөө орон нутгийг зорих автомашины хөдөлгөөн эрс нэмэгддэг байна. Тиймээс тус улсын Автозамын хөдөлгөөнийг зохицууулах газраас өнгөрөгч 27-ны өдрөөс эхлэн хурдны зам дээрх автомашины хөдөлгөөнийг алсын удирдлагатай нисгэгчгүй төхөөрөмжөөр хянаж эхэлжээ. Автомашины хөдөлгөөн нэмэгдэхэд жолооч нар хурдны зам дээр хурд хэтрүүлэх, цагдаагийн …

  • 30 January

    Путин, Трамп нар “Лалын улс”-ыг дарахын тулд хамтран ажиллахаар тохиролцжээ

    МОСКВА. /Xinhua/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийг дарж, терроризмтой хамтран тэмцэхээр АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүн нар тохиролцжээ. АНУ-ын Ерөнхийөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар бямба гарагт утсаар ярьсан байна. Д.Трамп тангараг өргөснөөс хойш тэд анх удаагаа утсаар ярьсан нь энэ юм. Кремлийн ордноос гаргасан мэдэгдэлд “хоёр улсын удирдагчид Украины хямрал, Ираны цөмийн хөтөлбөр болон Солонгосын хойг зэрэг …

  • 30 January

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Дүн шинжилгээ хийхэд сайн өдөр. Зарим уулзалтаа хойшлуул. Үнэмшилтэй шалтаг тоочиход бэлд. Ажил хэргийн талаар ганцаарчлан бодож, шаардлагатай зүйлсийг өөр өнцгөөс хар. Гэвч тулгамдсан асуудлуудаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх гэж бүү яар. Уур бухимдал, бүтэлгүйтэл, хямрал нэгэнд нөмөрсөн үед ухаалаг байхаас илүү сайн сонголт алга. ҮХЭР (4/20-5/20) Тэвчээр барсан өдөр. Хэрэв та бүтэлгүй хайр дурлалтай учирсан бол эрхэлсэн …

  • 30 January

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

    2017 оны 01 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 24-29 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг  нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал …

  • 30 January

    Чөдөр одтой, найман цагаан мэнгэтэй, улаагчин могой өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 30. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаагчин үхэр сарын 3. Сумъяа гараг. Чөдөр одтой, найман цагаан мэнгэтэй, улаагчин могой өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал:  Шороо Өдрийн наран 8 цаг 09 минутад мандан, 17 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа …