Саяхан манай сайтад тавигдсан философийн шинжлэх ухааны доктор, профессор Д. Дашпүрэвийн “Монголын философийн товч түүх” нэг сэдэвт бүтээл нь 2016 оны зун Япон улсад япон хэл дээр хэвлэгдэж олны хүртээл болсон юм байна. Энэ талаар судлаачийн сэтгэгдлийг толилуулж байна.
“МОНГОЛЫН ФИЛОСОФИЙН ТОВЧ ТҮҮХ” номын тухай
Энэ зун доктор Д.Дашпүрэвийн “Монголын Филсофийн товч түүх” хэмээх ном япон хэл дээр хэвлэгдэн гарсан. Энэхүү бүтээл нь үнэхээрийн онцлог бүтээл юм. Учир нь япон хэл дээр монголын түүхтэй холбогдолтой зарим бүтээлүүд байдаг боловч монголын сэтгэхүй, философийн талаар хэвлэгдэж, нийтлэгдсэн, олны хүртээл болсон бүтээл үгүй болно. Иймд энэхүү бүтээл нь уншигчдыг зүгээс их хэмжээний сэтгэгдэл авсан бүтээл болсон юм. Бүтээлийн талаарх уншигчийн сэтгэгдлийг уламжланТанд танилцуулъя.
“Энэ ном нь үнэхээр гарамгай бүтээл бөгөөд монголын философийг эртний түүхэн үеэс өнөөг хүртэлх хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн талаар тайлбарлаж байгаа юм. Зохиогч гол санааг маш тодорхой харуулж чадснаараа онцлог байна. Түүнчлэн орчуулга нь ч мөн маш сайн хийгджээ. Миний бодлоор монголыг мэдэх гэсэн хүн энэ номыг заавал унших ёстой.
Зохиогч маш чадмагаар /үндэслэлтэйгээр/ цаг үеийг 9 хэсэгт хувааж авч үзсэн байна. Ялангуяа Гуравдугаар бүлэг миний хувьд маш их сонирхолтой, анхаарал татууштай мэт санагдсан. Чингис хаан Монгол Улсыг нэгтэж байх үед Загалмайтны, Буддын, Лалын шашны урсгалууд бөө мөргөлтэй энэ газарт дэлхий даянаас/өнцөг булан бүрээс/ хуран цугларч байсан боловч аливаа ялгаварлан гадуурхалгүйгээр өөрөсдийн шашныг шүтэх эрх олгогдож байсан байдал юм. Энэ үе нь шашин шүтлэгийн хувьд аливаа хязгаар, хориггүй үе байсан байна. Үнэхээр дээрх нөхцөл нь 1991 оноос хойших ардчилалын зарчим /чиг хандлага/ нь Чингис хааны Монголын үеийнхтай адил мэт санагдсан. Би монголчууд бусдыг илүү өргөн хүрээтэйгээр /ерөнхий байдлаар/ хүлээн зөвшөөрдөг гэдгийг мэдэрсэн. Энэ сайн чанар нь цаашид улам хөгжөөсэй гэж би залбирахын зэрэгцээ япончууд ч мөн монголчуудын адил ийм уян төртэй болоосой гэж хүсэж байна. Түүнчлэн, монголын философийн ирээдүйн талаарх түлхүүр үгний хувьд монголын “хээр талын нүүдэлчний амьдрал” мөн тусгагдсан байгаа.
Надад нүүдэлчний амьдрал болон мөнх Тэнгрийн үзэл санаа буюу бөөгийн шүтлэгт өвөрмөц болон давамгай тал байгаа гэсэн хүлээлт бий. Гэхдээ нөгөөтэйгүүр орчин цагийн модернизацийн давлагаа ирж буй. Ирээдүйд гарцаагүй сөрж зогсох заншил болон модернизацийн тулгаралтад Монголчуудын бүтээсэн оюуны өмчөөс юу үлдэх вэ?
Энэхүү ном нь намайг энэ талаар гүн гүнзгий бодоход хүргэж байна.
Хэрэв Та энэ номыг уншвал Монгол сэтгэхүй болон монголын дэлхийн философид ирээдүйдээ ямар хувь нэмэртэйг маш сайн ойлгох болно. Энэ ном нь Таны оюуны сонирхолыг зүй ёсоор татна. Би Танд энэ номыг уншихыг хичээнгүйлэн зөвлөж байна” гэжээ.
Энэхүү уншигч нь маш их юмыг сонирхож доктор Д.Дашпүрэвт хандан олон асуулт тавсан байна. Тухайлбал, “Чухамхүү яагаад Монголчууд Хубилай хааны үед өөр шашинд оролгүйгээр буддын шашныг шүтсэр хэвээр үлдсэн бэ? Түүнчлэн удаан хугацааны туршид буддын шашин болон Марксизм-Ленинизмын үзэл суртал монголын нийгэмд зонхилж, ноёрхсон байхад монголчууд мөнх Тэнгэр болон бөөгийн мөргөлийг хэрхэн авч үлдэж чадав? гэх сонирхолтой асуултуудыг интернетээр дамжуулан тавьсан байгаа юм. Дашрамд дурьдахад философийн шинжлэх ухааны доктор, профессор Д. Дашпүрэвийн энэ болон бас өөр нэг маш сонирхолтой ном нь япон хэл дээр интернеттэд тавигдсан байгаа юм.
Япон улсын иргэн, магистр, ассошейт профессор Т. Нишики