Monthly Archives: February 2017

February, 2017

  • 10 February

    Энэ сарын сүүлээр хүйтний эрч харьцангуй сулрана

    Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр энэ өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар харьцангуй хүйтэн байна. Энэ сарын 12-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 13-нд мөн нутгийн зарим газраар, төвийн нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Энэ сарын …

  • 10 February

    Бөхөнгийн хорогдол, шүлхий өвчний нөхцөл байдлын талаар хэлэлцлээ

    Улсын Онцгой комиссын хуралдаан болж Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн төв, зүүн аймгуудад ажилласан тухай танилцуулгыг сонслоо. Мөн мялзан өвчнөөр олон тооны бөхөн хорогдсонтой холбогдуулан газар дээр нь ажилласан Ажлын хэсгийн тайлан, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх холбогдох …

  • 10 February

    Гэмт хэргийн дуудлага 49,3 хувиар буурчээ

    Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох урьдчилан сэргийлэх зорилгоор “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд 447 чиглэлд 889 алба хаагчийг олон нийтийн цагдаагийн 178 ажилтан, урамшилт 1000 иргэнтэй хамтран явган эргүүлд ажиллуулж байгаа бөгөөд сүүлийн 14 хоногийн байдлаар иргэд, аж ахуй нэгж байгууллагаас …

  • 10 February

    Цахим гэмт хэрэгтэй тэмцэж ажиллана

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь 2017 оны төлөвлөгөөнд заасны дагуу тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. ГХУСАЗЗ болон Харилцаа холбооны зохицуулах хороо нь цахим болон хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор ЦЕГ-тай гурван талын хамтарсан байнгын ажлын хэсэг байгуулжээ. Түүнчлэн гэмт хэргээс …

  • 10 February

    Ерөнхий боловсролын сурагчид Г.Золжаргал сэтгүүлчтэй уулзлаа

    Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнөөс зохион байгуулдаг “Би хэн бэ?” буюу “Who am I” уулзалт-чөлөөт ярилцлагын ээлжит зочин Монголын Үндэсний Олон НийтийнТелевизийн сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүлзүйн багш Г.Золжаргалтай Ерөнхий боловсролын 24, 49, 117-р сургууль, “Good Neighbors Mongolia” олон улсын байгууллагын сурагчид зэрэг нийт 80 гаруй хүүхэд  уулзлаа. Эрхэм сэтгүүлч ахлах дунд ангийн сурагчдад …

  • 10 February

    Ж.Ганбаатар: Компанийн хөгжлийг дэгээдсэн энэ заалтаа хуулийн төслөөс авч хая

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2017.02.09/ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Аж ахуй эрхлэх нь гэмт хэрэг биш. Аж ахуй эрхлэснээрээ яагаад гэмт хэрэгтэн болох гэж. Уг хуулийн төслөөр бол аж ахуйн нэгж, …

  • 10 February

    Ж.Эрдэнэбат: Ахмадын зөвлөх үйлчилгээ бий болгож, тэдний мэдлэг, туршлагыг залууст өвлүүлэх боломж бүрдүүлнэ

    Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй энэ арга хэмжээнд Монгол Улсын 270 мянга гаруй ахмадын төлөөлөл болсон 500 ахмад оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үндэсний чуулганыг нээж, үг хэллээ. Өнөөдөр дэлхийн 10 хүн тутмын нэг …

  • 10 February

    Ард түмний онц түр зөвлөлөөс тулган шаардах бичиг “хүргүүлэв”

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М. ЭНХБОЛД УЛСЫН ИХ ХУРЛЫН НИЙТ ГИШҮҮДЭД ТУЛГАН ШААРДАХ БИЧИГ 2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр хот Монгол Улсыг гадаад өрийн дарамтанд оруулж, нийгэм эдийн засгийн гүн хямралд автуулан, улс үндэснийхээ язгуур эрх ашгаас урваж, дампуурлын ирмэгт авчиран, улсын төсөвт төвлөрөх ёстой байсан асар их хэмжээний мөнгийг оффшор дансанд нуусан нь, нэр бүхий …

  • 10 February

    М.Энхболд:Ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалсан шинэ хууль, тогтоомж батлахад онцгой анхаарлаа хандуулж ажиллалаа

    “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” сэдэвт үндэсний чуулганд Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын хэлсэн үг  2017.02.10                                                                                                   Улаанбаатар хот. Эрхэм хүндэт ахмадууд аа, Энд хүрэлцэн ирсэн хүндэт зочид оо, Монголын ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Үндэсний чуулганд Монгол орныхоо өнцөг булан бүрээс өтгөс буурлуудаа төлөөлөн ирж оролцож байгаа Та …

  • 10 February

    “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” Үндэсний чуулган боллоо

    “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” Үндэсний чуулган өнөөдөр (2017.02.10) Төрийн ордонд боллоо. Уг чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Тэрбээр “Монголын ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж …

  • 10 February

    Тусгаар тогтнолын ойд зориулсан математикийн улсын 4-р уралдаан болно

    Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Цагаан сар ба хар зурхай” нийтлэлдээ “Алив улс үндэстэнд үл тасалдах уламжлал, нандин зүйлс  байдаг. Тэрний нэг нь шинэ жилээ тэмдэглэх ёсон. Бусдаараа бол  өнөөгийн хүмүүс ижилсэж, дэлхийн иргэн болцгоож, түүнийгээ даяаршил,  хавтгай болсон дэлхий гэж томьёолж байна. Харын зурхайн Цагаан сар бол  хаалттай битүү социалист лагерьт ч, даяаршиж нээгдсэн өнөөгийн нийгэмд ч биднийг  монгол болгодог, монгол …

  • 10 February

    Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүллээ

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс иргэн Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгав. Тус газраас Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүллээ.       АТГ

  • 10 February

    Ж.Ганбаатар: Аж ахуй эрхлэнэ гэдэг нь гэмт хэрэг биш

     Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын зарим гишүүдийг санал зөрөлдөхөд хүргээд байна. Мягмар гаригийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд эсрэг тэсрэг байр суурь илэрхийлсэн. Дээрх хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа. – Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бизнес эрхлэгч аж ахуй нэгж байгууллагад хариуцлага тооцох тухай шинэ …

  • 10 February

    УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Эрдэнэбатыг сонголоо

      УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж бүлгийн даргаараа Д.Эрдэнэбатыг сонголоо. Ардчилсан намын бүлэг намын даргаар сонгогдсон С.Эрдэнийн өөрийн хүсэлтээр бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцээд түүнийг бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлж, түүний оронд өмнө нь УИХ дахь намын бүлгийн даргаар ажиллаж байсан туршлагатай Д.Эрдэнэбатыг сонгосон нь энэ аж. Түүнчлэн АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Хууль зүйн байнгын …

  • 10 February

    Санхүүгийн зохицуулах хорооноос “G-Time” сүлжээнд хууртахгүй байхыг ард иргэдэд анхааруулав

    Өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн дунд “G-Time” гэх сүлжээний бизнестэй холбоотой шуугиан дэгдэж, энэ асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын нэрийг холбогдуулсан хэрэг явдал гарсан. Энэ асуудалтай холбогдуулан Ерөнхий сайдын ажлын албанаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл гаргаж дээрх сүлжээтэй ямар ч холбоогүй болохоо мэдэгдсэн. Тэгвэл тус компанийн энэхүү үйл ажиллагааны талаар Санхүүгийн зохицуулах хороонд ард иргэдэд дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсэн юм. …