Налайх дүүргийн Засаг дарга хуваарийн дагуу төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна. Өнөөдөр Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын эдийн засаг, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч Ц.Нарандалай, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр нар Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзан, санал хүсэлтийг нь сонслоо. Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс нь 100 албан хаагчтайгаар ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг төлөө ажиллаж …
Monthly Archives: February 2017
February, 2017
-
10 February
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан хоёрын тэмцлийн “золиос” Л.Гансүхийг суллахгүй байх шийдвэр гарчээ
Ардчилсан нам доторхи Ерөнхийлөгчийн талынхан Ерөнхий сайд, намын дарга Н.Алтанхуягийг албан тушаалаас нь унагахдаа түүний ахлах зөвлөх, Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Л.Гансүхийг “золиосолсон” билээ. Ерөнхийлөгчийн талынхан Н.Алтанхуягийг унагасны дараа өөрийн хүн болох Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар тавьж, гурван том хүслээсээ хоёрыг нь буюу “Оюутолгой”, “Эрдэнэт”-ийг ашиглаж чадсан. Харин “Тавантолгой”-г өөрсдийн бас нэг бизнесийн холбоотон “МСS”-д өгч чадаагүй. Ерөнхийдөө “Шударга бусын хонгилын …
-
10 February
ГХ-ын сайд Ц.Мөнх-оргил ОХУ-д айлчилна
Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 2 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд ОХУ-д айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар албан ёсны хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлага, Евразийн эдийн засгийн холбооны сайд нартай хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын …
-
10 February
Заавал үзэх жүжиг: “Мял богдын намтар”
Монгол улсын хүүхэлдэйн театр. Алдарт “Мял богдын намтар” жүжгээ Тахиа жилийн босгон дээр 2-р сарын 15-аас эхлэн 18 цагт тоглох гэж байна. Ахмад настан, өвөө эмээ нар маань энэхүү түүхэн хүний намтрыг бүгд л мэддэг бүр бишрэн шүтдэг. Тиймээс бид энэ удаагийн тоглолтоо азай буурлууддаа хүндэтгэл үзүүлэн толилуулах гэж байна. Тасалбарыг 5000 төгрөг болголоо. Төвдийн цаст нэгэн гацаанд баян худалдаачин …
-
10 February
Дэлхийн хамгийн тансаг хөлөг онгоцнууд /фото/
Даруулт завь “A” Хамгийн том усан онгоцуудын нэг бөгөөд Оросын тэрбумтан Андрей Малничеко өмч юм. Энэхүү усан онгоц нь 300 сая ам.долларын үнэтэй бөгөөд дотроо гурван бассейн, мини бар, дээд зэрэглэлээр тохижуулсан маш олон өрөөнүүд байдаг байна. Мальтийн шонхор 18 зууны үеийн далайн дээрэмчний хөлөг онгоцны загвараас сэдэвлэн хийсэн бөгөөд нэг хүн жолоодож явах боломжтой бөгөөд гэхдээ та …
-
10 February
Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилээр хасч, Б.Ганзоригийн Улсын начин цолыг хураахаар болжээ
Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж сэргээшийн шинжилгээний асуудлыг шийдвэрлэв. Хуралдаанаар өнгөрсөн жилийн баяр наадмаар шинээр Улсын начин цол хүртсэн Б.Баатарцол, Б.Ганзориг нарт хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргав. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн уугуул Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилээр хасах, Увс аймгийн уугуул Б.Ганзоригийн Улсын начин цолыг хураах шийдвэр гаргажээ.
-
10 February
100 жилийн өмнөх Япончуудын эгэл амьдрал
Германд төрсөн Америкийн эрдэмтэн Арнольд Генти 1908 оны Япон улсын жирийн амьдралыг гэрэл зурагт мөнхөлжээ. Тэрээр камераа үүрэн гудамжаар явж, нүдэндээ туссан агшин бүрийг буулгахыг хичээсэн байна. Энэ зургууд саяхныг хүртэл хальсан дээр л байсан бөгөөд гэмтэлгүй, хадгалагдаж чадсан зарим зургуудыг угааж олон нийтийн хүртээл болгосон байна.
-
10 February
Далайн гахайнууд эрэг дээр гарч ирэв
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн шөнө Шинэ Зеландын Хералд гэх газрын ойролцоо эрэг дээр олон тооны далайн гахайнууд гарч ирсэн байжээ. Гэвч аврах албаныхан баасан гарагын өглөө ирсэн ба энэ нь маш аюултай бөгөөд бүтэн өдөр усгүй далайн гахайнууд үхлийн ирмэг дээр байсан бөгөөд сайн дурын хүмүүс очиж туслан боломжтой далайн гахайнуудыг далайд буцаан тавьж үлдсэн далайн гахайнуудыг устай даавуугаар …
-
10 February
Дэлхийн хамгийн аюултай 12 зам
Аялалд гарна гэдэг яриангүй бие, сэтгэлийн тайвшралтыг авчирдаг. Гэхдээ одоо танилцуулах гэж буй 12 замын тухайд бол яг эсрэгээрээ. Та бүр аяллын эхнээс л жолоо барихаас эмээдэг болох вий, үнэн шүү. 1. Хардунг-Ла, Энэтхэг National Geographic, World Records гээд аяллын мангасууд нэгэн дуугаар Хардунг-Ла-г дэлхийн хамгийн өндөрт орших замаар нэрлэцгээж байна. Эндээс хадны нуралт гэж юу байдгийг жинхэнэ утгаар харж …
-
10 February
“Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн өмчид авах тогтоолыг дэмжив
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компани дахь “Монгол зэс” корпорацийн эзэмшлийн 49 хувийг төрийн өмчид авах тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив. Засгийн газар дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг “Монгол зэс”-д худалдсан нь УИХ-ын бүрэн эрхэд халдаж, хэд хэдэн хууль зөрчсөн хэмээн Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг үзжээ. Тухайлбал, Үндсэн хуульд “УИХ олон улсын гэрээг соёрхон батлах, …
-
10 February
Ипотекийн санхүүжилтийн шинэ журмыг арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлэх гэрээ байгууллаа
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Ипотекийн орон сууцны санхүүжилтийн журмыг 2016 оны аравдугаар сарын 25-нд шинэчлэн баталсан. Шинэ журмын дагуу Монголбанк нь ипотекийн зээлийн санхүүжилтийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтөөр сар бүр, урьдчилсан байдлаар олгож байна. Шинэчилсэн журмын хүрээнд Монголбанк, Засгийн газар, МИК болон арилжааны банкууд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр арилжааны банкууд гэрээнд гарын үсэг зурж, …
-
10 February
Дорнод, Сүхбаатар аймагт шүлхий өвчний 12 голомт байна
Улсын Онцгой комиссын хуралдаанаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаархи мэдээллийг сонсож цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Энэ сарын 05-ны байдлаар Дорнод аймгийн Матад суманд хоёр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат суманд тус бүр гурав, Сүхбаатар суманд нэг, Баруун-Урт суманд гурав, нийт 12 голомт үүсээд байна. 81 өрхийн 365 үхэр, 70 хонь, 117 ямаа нийт 552 мал …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл