Monthly Archives: February 2017

February, 2017

  • 2 February

    Ч.Энхбат: 580 сая ам.долларын зээлийг дотоодын нөөцөөс төлөх боломж бий

    Ирэх гуравдугаар сард манай улс 580 сая ам.долларын зээлийн төлөлт хийнэ. Үүнтэй холбогдуулж Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбатаас асуудлыг тодрууллаа. -УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдааны үеэр тус банкны удирдлагууд 580 сая ам.долларын зээлийн төлөлтийг хийхээр гурван ч хувилбар гаргаад ажиллаж байна гэсэн тайлбар өгч байсан. Ямар хувилбарууд дээр ажиллаж байна вэ? -Нэгдүгээрт бондын төлөлтийг 100 хувь төлөх, хоёрдугаарт …

  • 2 February

    Ардчилсан нам “амь тавих” сонголтоо өөрсдөө хийх үү

        -Хар мөр дагуулсан сонгууль-   Олон сар хэл ам, хэрүүл тэмцэл хийсэн Ардчилсан нам сая нэг юм намын даргаа сольж амар жимэр болох нь уу гэтэл бас тэгэхгүй нь бололтой. Намын даргын сонгууль будлиантай болсон, мөнгө тараасан хэмээн өрсөлдөгчид нь С.Эрдэнийн эсрэг гомдол мэдүүлээд буй. Тиймээс түүнийг намын даргаар хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэж, бас л хэрүүл тэмцэл үргэлжлэх …

  • 2 February

    Бейонси ихэр хүүхэд төрүүлнэ

    Дуучин Бейонси болон түүний нөхөр Жэй Зи нар өөрсдийн Инстаграмм хуудаснаа ихэр хүүхэдтэй болох гэж буйгаа нийтэлжээ. Тэд 2008 онд гэрлэж байсан бөгөөд 5 настай Blue Ivy хэмээх охинтой ба Бейонсигийн хувьд хоёр дахь жирэмслэлт юм. Тэд цахим хуудаснаа ” Биднийг бурхан хоёр дахь удаагаа адислалаа. Энэ удаад ихэр байгаад бид маш их баяртай байна” хэмээн нийтэлжээ.   Love on …

  • 2 February

    Д.Тогтохсүрэн: Үндэслэлгүйгээр ажилтнаа халсан дарга нөхөн төлбөрийг хувиасаа гаргана

    Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар  УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа. -Хуулийн гол үзэл баримтлалыг төрийн албыг дархлаатай болгох гэж ойлгож болох уу? -Төрийн албаны тухай хуулийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий. Бид 2016 оны сонгуульд орохдоо төрийн албыг тогтвортой болгож, төрийн албан хаагчдын дархлааны тухай хуулийг бий болгоно гэсэн амлалт өгсөн. Иргэд төрийн алба улстөржсөн байна гэж байнга …

  • 2 February

    Ж.Эрдэнэбат: Иргэдийн хандивыг бондын өр төлөхөд зарцуулахгүй

    Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав болон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь зэрэг манай улсын зарим иргэд хандивын аян санаачилсан билээ. Үүнийг нь Засгийн газрын захиалга, төр иргэдээсээ хандив авч бондын өрөө төлөх гэж байгаа мэтээр санаатай санаандгүйгээр гуйвуулсан мэдээлэл гарч байгаа юм. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  байр сууриа илэрхийлж, зарим сайд нарт үүрэг өглөө. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат …

  • 2 February

    Засгийн газрын хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.02.01-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Утааг бууруулах зорилгоор Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн  дэд бүтцийн төсөл хэрэгжүүлнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд олгох 40 сая еврогоор дараах төслүүдийг санхүүжүүлэхээр болов. Үүнд, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, гэр хорооллын утааг бууруулах чиглэлээр нийслэлийн Баянзүрх, …

  • 2 February

    3000 ширхэг “Харвони” эмийг үнэ төлбөргүй олгоно

    “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 928,110 ам.долларын өртөг бүхий 3000 хайрцаг “Харвони” эмийн гаалийн болон НӨАТ болох 354,0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Элэгний С вирусыг эмчлэх “Харвони” эмийн нэг курсын өртөг нь дэлхийн зах зээл дээр 94 мянган ам.доллар бөгөөд манай улсын хувьд “Хүртээмж” төслийн хүрээнд АНУ-ын …

  • 2 February

    Сэжигтнийг баривчлах хугацаа 72 цаг байсныг 24 цаг болгохоор төсөлд тусгажээ

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалгах, шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдон боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хуулийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх талаар тодорхой заалтууд оруулсан байна. Тухайлбал, сэжигтнийг баривчилж цагдан хорих хугацаа 72 цаг байсныг 24 цаг …

  • 2 February

    Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой тохиож байна

      Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхаглагч, ХХ зууны эрх чөлөөний тэмцэгч Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэрээр 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харъяат ард Дамдины гэрт төржээ. Д.Сүхбаатар нь 1921 онд ЗХУ-тай гэрээ байгуулах Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, эх …

  • 2 February

    Д.Чойжамц: Монголчууд сүүлийн үед бүгдээрээ дарга болох хүсэл эрмэлзэлтэй байгаа нь зарим талаар харагддаг

    Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцтай ярилцлаа. -Монгол түмний уламжлалт баяр Цагаан cap хаяанд ирлээ. Айлчлан ирж буй гал тахиа жилийн өнгө төрх ямар байх талаар яриагаа эхлүүлэх үү? -Баярлалаа. Цагаан cap бол ах дүү, төрөл саднаараа орж, мэнд усаа мэдэлцэж, эвсэж нэгддэг их сайхан баяр л даа. Тийм ч учраас хүн бүр энэ баярыг хүсэн хүлээдэг. Ер нь, Монгол …

  • 2 February

    Өнөөдөр: Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ

    Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жил, Х.Чойбалсангийн мэндэлсний 122 жилийн ойн хүрээнд өнөөдөр дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдана. 10.00 цагт: Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жил, Х.Чойбалсангийн мэндэлсний 122 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын чуулганы хуралдаанд мэндчилгээ дэвшүүлнэ. 11.00 цагт: Монгол Ардын намд 124 гишүүн элсүүлэх арга хэмжээг зохион байгуулна. /Тусгаар тогтнолын ордон/ 11.40 цагт: Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойнд зориулсан Ерөнхий боловсролын …

  • 2 February

    Үс засуулбал өнгө зүс сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 2. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 6. Бархасвадь гараг. Дэлгэрүүлэгч одтой, таван шар мэнгэтэй, цагаан бич өдөр. Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 17 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, …

  • 2 February

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна. 2017 оны 02 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.Салхибаруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор,Завхан голын эх,Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 23-28 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг,Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, …