“Төрийн өмчийн менежмент ба Нийгмийн хариуцлага-2017” Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 90 гаруй компани аж ахуй нэгжийн нэгдсэн үзэсгэлэн Тэнгэр плаза төвд өнөөдөр нээгдлээ. Энэхүү арга хэмжээний нээлтэд Монгол Улсын ерөнхий сайд оролцож Төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааны танилцуулгыг үзэж, удирдлагуудад зарим чиглэл даалгаварыг өглөө. Төрийн өмчийн компаниуд үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй ил тод байлгах ажлын эхлэлийг үүгээр …
Monthly Archives: April 2017
April, 2017
-
7 April
Аудитын газраас таван чиглэлээр шалгалт явуулна
Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газраас нийслэлд шалгалт хийх төлөвлөгөө, аудит хийх чиглэлээ тодорхойлсон байна. Тус газраас таван асуудал дээр аудит хийхээр төлөвлөж, төлөвлөгөөг боловсруулсан аж. Нийцлийн аудитын газрын захирал Б.Алтанзул боловсруулсан төлөвлөгөөний дагуу өнөөдрөөс ажлаа эхэлж байгаагаа нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт танилцууллаа. Нийцлийн аудитын газрын захирал Б.Алтанзул “Гудамж төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын төсөвт өртгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн …
-
7 April
Чингэлтэй дүүргийн иргэн мастеруудын ДАШТ оролцож 7 дугаар байрт шалгарав
Чингэлтэй дүүргийн 18-р хорооны иргэн Ч.Болдбаатар БНСУлсын Дегу хотод болсон Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 8000 метрийн зайд 140 орны тамирчин оролцсноос 43:22 секунтын амжилтаар шагналт 4 дүгээр байр, 1500 метрийн зайд 13 орны 70 тамирчин оролцсноос 7 дугаар байрт шалгарлаа. Спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
-
7 April
Д.Эрдэнэчимэг:Одоогоор бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийлэл үйлдэгдсэн нь тогтоогдоогүй байна
Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургууль дээр үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан БСШУСЯ-аас ажлын хэсэг байгуулагдан ажилласан юм. Ажлын хэсгийн дүгнэлтийг өнөөдөр /2017.04.7/ олон нийтэд танилцуулав. Энэ үеэр БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. Хүүхдүүдийн тавьсан шаардлагад багш нарын ур чадварын асуудлыг тусгасан байсан шүү дээ. Үүнтэй холбогдуулан ямар дүгнэлт гарсан бэ? …
-
7 April
Л.Болд: Эрдэнэтийн 49 хувийг ард түмэндээ эзэмшүүлэх нь зөв шийдэл болно
УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа. -Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Сүүлийн өдрүүдэд уг шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой маргаан ид өрнөж байна. Компанийн гэрчилгээг сольж ТУЗ-ийг нь 100 хувь төрөөс бүрдүүлсэн талаар та юу хэлэх вэ? -Хэдийгээр УИХ-ын шийдвэр гарсан ч гэлээ Эрдэнэтийн 49 хувийг “Монголиан Коппер Корпорейшн” гэдэг тэр компаниас ийм болхи байдлаар шууд нийгэмчилж …
-
7 April
Хямралыг ялах “Хувьсгалын тохироо”
УИХ-ын дарга М.Энхболдын чуулган нээсэн үгнээс “Эдийн засгаа эмнэлгээс гаргах, Үндсэн хуулиа өөрчлөх, оффшор данстангуудын өмнө төр хаалгаа барих тухай” ийм гурван агуулга илүү тодорхой, их хүлээлттэй асуудал учраас анхаарал илүү татаж байна. Нэг талаас УИХ-ын даргын үг, нөгөө талаас эрх баригч намын хийх ажил, тавьсан зорилго, хүрэх үр дүнг зааж дэлгэсэн замын зураг. УИХ-ын дарга М.Энхболдын чуулган нээсэн үгнээс …
-
7 April
Сэтгэл гутрах эмгэг нийгмийн гадуурхалтай холбоотой
Дэлхий дахинаа жил бүрийн 4 сарын 7-ны өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг байна. “Сэтгэл гутралын талаар ярилцъя” сэдвээр өнөөдөр Эрүүл мэндийн яаманд мэдээлэл хийлээ. Энэ жилийн дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Сэтгэл гутралын тухай хамтдаа ЯРИЛЦЪЯ” уриан дор тэмдэглэх ба дэлхий нийтээрээ сэтгэл гутрах эмгэгт анхаарал хандуулах зорилготой юм. Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг …
-
7 April
Ерөнхийлөгчийн “ташуур”-т юу нуугдав
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод тасралтгүй найман жил ажиллаж буй Ц.Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нээлт дээр үг хэллээ. Ямар “сүүлчийн үг” гэлтэй биш, муу ёр, гэхдээ түүний хувьд чуулганы нээлт дээр “мина” тэсэлдэг хүлээлттэй, энэ удаагийнх “отгон” нь байлаа. Ямар гээчийн чинжүүгээр дайлах бол гээд дотроо бэмбэтэй нөхөд сэм шивнээд байсан ч Ц.Элбэгдорж гэдэг улстөрч Төрийн тэргүүний намбаар хэлдгээ л хэллээ. Харин …
-
7 April
Д.Мөнхөө: Иргэд үүрэг хариуцлагаа ухамсарлах нь чухал
Цагдаагийн ерөнхий газраас “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хурал зохион байгууллаа. “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хуралд Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, төрийн болон төрийн бус 26 байгууллагын төлөөлөл, Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнууд оролцов. “Гэмт хэргээс …
-
7 April
Д.Батчулуун:Хулгайлах гэмт хэрэг 30 гаруй хувийг эзэлж байна
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хуралд оролцогчийн санал бодлыг сонслоо. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Батчулуун:Өнөөдрийн онол-практикийн бага хуралд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын удирдах ажилтнууд, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-аар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхийн төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд …
-
7 April
“Эерэг сэтгэлгээний давалгаа” Сонгинохайрхан дүүргээс эхэллээ
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, JCI Лидер салбар байгууллагын “Эерэг сэтгэлгээний давалгаа” ТББ-тай хамтран “Эерэг сэтгэлгээний давалгаа” сургалтыг нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өчигдөр Сонгинохайрхан дүүргээс эхлүүллээ. Тус сургалтад Сонгинохайрхан дүүргийн 23, 18 ,6, 19, 5, 27 дугаар хорооны иргэд нийт 100 гаруй хүн оролцов. Энэхүү сургалтыг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир нээж, “Хязгаар үгүй мөрөөд” …
-
7 April
Ц.Оюунбаатар: Хэрэгт МАН-ын нөлөө, улстөрчдийнх нь оролцоо байна гэж уншигдаад байна
УИХ-ын гишүүн, Шадар сайд асан, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатартай ярилцлаа. –С.Зоригийг хөнөөсөн аллагын хэргийн тухай нөлөө бүхий хуульчид дуугарч эхэллээ. Олон жил прокурор хийсэн хүний хувьд та ямар бодолтой байна? -Ер нь энэ асуудал монгол хүн бүрийн анхаарлын төвд байгаа. Нийгэм ямар нэг байдлаар хүлээлттэй, юу болоод байна гэж гайхсан байдалтай, цөөн хэсэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авч байна. Ц.Нямдорж бид хоёр …
-
7 April
“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын үндэсний аяныг өрнүүлж байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Боловсролын газар, Германы хамтын ажиллагааны байгууллагын “Мэргэжлийн чиг баримжаа олгох” төсөл зэрэг байгууллагууд хамтран “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын үндэсний аяныг нийслэлд эхлүүллээ. Тус аянд нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдах бөгөөд өчигдөр Баянзүрх дүүргийн сурагчдын дунд зохион байгуулав. 2016-2017 оны …
-
7 April
“Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сургалт зохион байгууллаа
Сүүлийн жилүүдэд улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудад өвөлжиж хаваржиж байгаа малчин өрх, малын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус бүс нутгуудад мал, амьтны гоц халдварт өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор отрын бүс нутгуудад мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, отрын бүс нутаг хариуцан ажиллаж буй мэргэжилтэн, боловсон хүчний малын өвчний …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл