Monthly Archives: April 2017

April, 2017

  • 6 April

    Б.Чойжилсүрэн:2019 онд хүүхдийн мөнгөний оронд хоолны талон олгоно

    Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10  цаг 14  минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг …

  • 6 April

    Цэргийн төв эмнэлэг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдлаа

    “Алтан гадас” одонт Цэргийн төв эмнэлэг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдлаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа, БХЯ-ны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Х.Сайханбаяр, ТЗУГ-ын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, …

  • 6 April

    Сэрэмжлүүлэг:Орон нутгийн зам халтиргаатай байна

    Говийн аймгуудаар буюу урагш чиглэлд шороон шуурга шуурч, баруун зүг рүү буюу Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд цас орж, цасан шуурга шууран замын үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын гадаргууд халтиргаа гулгаа үүссэн байна. Иймд дээрх чиглэлд зорчиж буй жолооч та замын нөхцөлд хурдаа зөв тохируулах, өөрөө болон зорчигч нарыг хамгаалах бүс хэрэглүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв хийх, техникийн бүрэн …

  • 6 April

    Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа 4-р сарын 9-ны өдрийн 18:00 цагт дуусна

    Улсын хэмжээнд өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2017.04.06/ мэдээлэл хийлээ. Монгол улсын Засгийн газрын 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар тэмдэглэлд “Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 2017 оны 01 дүгээр удиралд багтаан гүйцэтгэх”-ээр  заасны дагуу улсын хэмжээнд 330 сум, нийслэлийн 152 хороонд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох ажлыг 2017 …

  • 6 April

    Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулна

    Сүүлийн жилүүдэд зам тээврийн осолд бага насны хүүхэд багачууд өртөх хандлага ихэсч байгаа тул 2017 оны 4 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд 10:00-15:00 цагт “Хүүхдийг зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэх өдөр” өдөрлөгийн арга хэмжээг Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран зохион байгуулна. Эцэг, эхчүүд, хүүхэд, залуучууд, нийт иргэдийг өргөнөөр оролцохыг …

  • 6 April

    БНСУ-д хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэд луйвардуулах үзэгдэл цөөнгүй байна

    Сүүлийн үед интернет, олон нийтийн сүлжээгээр Хөдөлмөрийн гэрээгээр Солонгос руу явуулж өгнө гэсэн худал мэдээлэл их тархаж байна. Тиймээс Солонгос улсад хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдэд  сэрэмжлүүлэх зорилгоор дараах албан ёсны мэдээллийг өгч байгаа тул анхаарал  сэрэмжтэй байж өөрсдийгөө хохироохгүй байхыг  хүсье. БНСУ-ын ажил олгогч ба монгол ажилчдыг зуучлах, сонгох үйл явцыг “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль“ –д заасны дагуу …

  • 6 April

    Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд 50 хүүхдийн цэцэрлэг баригдана

    Өнөөдөр Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт АНУ-ын ард түмний хүмүүнлэгийн тусламжаар баригдах 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол боллоо. Барилгын ажлын гүйцэтгэгчээр ТТК ххк ажиллана. Барилгыг 2017 оны 8 сард ашиглалтад өгөхөөр гэрээ байгуулж, нийт өртгийг 440 мянган доллар гэж тооцжээ.  Ёслолын үеэр БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаярын хэлсэн үгийг хүргэж байна Өнөөдөр АНУ-ын буцалтгүй тусламжаар баригдах 50 хүүхдийн …

  • 6 April

    С.Баяр Эрдэнэтийн 51 хувийн асуудлыг зохицуулахаар Их Британид Элчингээр очсон уу

    Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан С.Баярыг Монголын улстөрийн хамгийн том тоглогч, гурван нүүдлийнх цаадахыг хардаг гэлцдэг. С.Баяр Ерөнхий сайд, МАН-ын даргаар ажиллаж байхдаа Оюутолгойн гэрээг хийж, удалгүй Ерөнхий сайд, МАН-ын даргын албан тушаалаа Сү.Батболд гишүүнд өндөр үнээр зарчихаад АНУ-ыг зорьсон гэдэг. Харин энэ бүхнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хүлээлгэн өгөхөөс өөр аргагүй байсан гэсэн ганцхан үгээр тайлбарладаг. Ямартай …

  • 6 April

    Ж.Мөнхбат: “ЧАЛКО”-гийн өрийг 1.6 жилийн хугацаанд төлж дуусах боломж байсныг харууллаа

    Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбаттай ярилцлаа. –Чуулган завсарлах хугацаанд Засгийн газар ямар ажил амжуулав. Үр дүнг нь хэрхэн харж байна вэ? -Чуулганы завсар­лагаанаар Засгийн газар нэлээдгүй ажлыг амжууллаа. Засгийн газар ажлаа авахад Чалкодтөлөх 170 сая ам.долларын өр байсан. Үүнийг “Эрдэнэс Таван толгой” компани зургаан сарын хугацаанд төллөө. Энэ бол баруун цанхийн уурхайг нээх Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотой, мөн нүүрс худалдахдаа …

  • 6 April

    ББСБ-уудын өрийн бичиг 6.9 дахин нэмэгджээ

    Банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 26.3 хувиар нэмэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Нийт хөрөнгийн 73.5 хувь буюу 578.5 тэрбум төгрөгийг ББСБ-ууд өөрийн хөрөнгөөр бүрдүүлсэн байна. Энэ нь өмнөх оныхоос 36.4 хувиар өссөн дүн юм. Өөрийн хөрөнгийн энэ өсөлтөд хувь нийлүүлсэн хөрөнгө 132 тэрбум төгрөгөөр буюу 42.8 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Нийт …

  • 6 April

    БНХАУ Монголын транзит урсгалыг нэмэгдүүлэхээ амлалаа

    Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ ХНН хамтран “Транзит Монгол-2017” форумыг энэ сарын 6-7-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулж байна. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл БНХАУ-ын төмөр замын ерөнхий компанийн гүйцэтгэх захирал бөгөөд Төмөр замын сайд Лу Дунфутай уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Уулзалтын үеэр Эрээн-Тяньжин чиглэлд ачаа хүлээн авах чадварыг сайжруулж, Монгол Улсыг чиглэсэн ачаа урсгалыг …

  • 6 April

    Cингапур улсын нийгмийн эрүүл мэндийн туршлагаас суралцаж байна

    Эрүүл мэндийн яам, Сингапурын Темасекийн сан, Наняны политехникийн сургууль хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх” төслийнд хүрээнд зохион байгуулагдаж байгаа менежерийн түвшиний эхний ээлжийн сургалт 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэллээ. Сургалт 14 хоног үргэлжлэх бөгөөд энэ удаагийн сургалтад Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдээс гадна яамны харьяа зарим төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, …

  • 6 April

    Гадаадад сонгуулийн 46 салбар комисс байгуулагдана

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан  сургалт дуусах шатанд орж байна. Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар хийж буй ийнхүү сургалтыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос энэ оны 3-р сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд тэр нь 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт …

  • 6 April

    Киргизстаны төлөөлөгчидтэй туршлага солилцов

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Киргизийн Социал Демократ намаас 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж буй парламентын гишүүн Алтыбаева Айнуру Тойчиевна, парламентын гишүүн Аида Касымалиева, “Каныкей эне”  нийтийн сангийн ерөнхийлөгч Перизат Суранова нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгч эмэгтэйчүүд оролцсон юм. Тэд орон нутагт эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны байдал, иргэдийн Төлөөлөгчдийн …

  • 6 April

    “Тоёота моторс” корпорац наадмын ивээн тэтгэгчээр ажиллах хүсэлтээ илэрхийллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Тоёота мотор” корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Цүёоши Авай болон холбогдох албаны хүмүүсийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ноён Цүёоши Авай “Бид 2014 оноос хойш Монгол наадмыг ивээн тэтгэж хамтран ажилласаар ирсэн. Энэ удаа дөрөв дэх жилдээ ивээн тэтгэж хамтран ажиллахыг хүсч байна. Үүнээс гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр …