Monthly Archives: April 2017

April, 2017

  • 6 April

    Хаврын улиралд дэгддэг халдварт өвчнөөс сэргийлэх үүрэг чиглэл өглөө

    МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын улсын байцаагчидтай уулзаж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар, чиглэл зөвлөмж өглөө. Тэрбээр, “Мэргэжлийн хяналтын байгууллага шинэ өнгө төрхөөр ажиллаж, хяналт, үйл ажиллагааны чиглэл олон улсын чиг хандлага руу явж байна. Бид зөвлөнө, туслана, хугацаатай албан шаардлага өгч зөрчил дутагдлаа засч залруулах боломж олгоно. Үүний дараа хүний эрүүл мэнд, амь …

  • 6 April

    Учиртай гурван хулгай

    -Улаанбаатар хотын авлигын шастир- – Улаанбаатарын газрын авлигын “Учиртай гурван явдал – Энэ сарын 22-нд “УЛААНБААТАР ИРГЭНИЙ ФОРУМ” ТББ-аас “Иргэний оролцоонд тулгуурласан хотын хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилт, иргэний хяналт” сэдэвтэй нээлттэй хэлэлцүүлэг зохиов. Энэ хэлэлцүүлэгт уригдан өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн. Хэлсэн үгийг маань нийгмийн мэдээллийн хэрэгслээр (Social media) олон мянган хүн харж, чамгүй их санал бодол бичсэн учир би төрөлх нийслэлийнхээ …

  • 6 April

    Монголбанкнаас ипотекийн санхүүжилт зогсоогүйг мэдэгдэв

    Монголбанк сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт  зээлийн эргэн төлөлтөөс банкуудад ипотекийн санхүүжилт олгож буйгаа мэдэгдлээ. Ипотекийн зээлийн санхүүжилтийн журам шинэчлэгдэн батлагдсанаас хойш 2476 зээлийн хүсэлтэд 169.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Үүнээс хөдөө орон нутагт 4.02 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Монголбанкнаас банкуудад хамтран ажиллах гэрээнд нэгдсэний хувьд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохистой түвшинд хангаж ажиллах албан тоот илгээжээ. Албан тоотод, “Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл …

  • 6 April

    Эх орондоо “гишгэх газаргүй” болсон хүмүүсийн сүүлчийн хорогдох газар нь харьд суух элчин, консулууд уу

    Дэлхий дахиныг байлдан дагуулж явсан Монголчууд тэртээх 13-р зууны үед үүрэг хариуцлагаа ухамсарлан, хууль ёсыг дээдлэн, зарлиг цаазыг дор бүрнээ сахин биелүүлдэг байжээ. Их эзэн Чингис хаан буруутныг гэсгээх, үүрэг хариуцлагаа алдсаныг цээрлүүлэхийг ёсчлон хэрэгжүүлдэг байсан нь түүний амжилтын нэгэн нууц гэлтэй. Тэр цагт гэм буруутан хууль ёсны дагуу цээрлэл хүлээдэг байсан бол өнөө цагт “дээдлэн хүндлэгддэг” болжээ. Ингэж хэлэхийн учир …

  • 6 April

    “Хархорин” захын орчимд гарч байгаа зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг судалжээ

    Тээврийн прокурорын газраас Нийслэлийн хэмжээнд гарч байгаа зам тээврийн ослын байдлыг судалсаны үндсэндээр осол их гарч байгаа зарим газруудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Хархорин” зах орчмын замд 2016 он, 2017 оны эхний 2 сарын байдлаар ослын улмаас 2 явган зорчигчийн амь нас хохирч, 8 явган зорчигчийн …

  • 6 April

    Ордуудын дөрөвдүгээр сарын зурхай

    Хонь Хувийн амжилт бүтээл, өөрийгөө илэрхийлэх хүсэл тэмүүлэл голлосон сар хаяанд ирлээ. Гэхдээ 14-ний өдрөөс эхлээд гэр орны асуудал голлох байрыг эзлэх болно. Чи аль аль талын ажлуудыг амжуулах, тэнцвэртэй байдлыг хадгалж чадна. Өөртөө асуулт тавих, ярилцах мөчүүд тохиох бөгөөд энэ нь өөрийгөө илүү сайн ойлгох гэсэн хүслээс чинь үүдэлтэй. Олон хонины ордныхон гэрийн дотоод засал чимэглэлдээ их хэмжээний хөрөнгө …

  • 6 April

    С.Байгальмаа:Гэр бүлийн маргаанаар мэргэшүүлэх боломжийг бүрдүүлж байгаад талархаж байна

    Саяхан Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гэр бүлийн маргааныг шийдвэрлэх орчин нөхцлийг сайжруулах, шүүгчдийг мэргэшүүлэх талаар гаргасан шийдвэрийг уншаад маш их талархан хүлээн авлаа.         Миний бие 20 гаруй жил анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллахдаа гэр бүлийн маргаантай олон хэрэг шийдвэрлэж байсан.Сүүлийн жилүүдэд энэ төрлийн хэрэг маргаан ихсэж байгаа нь нийгэм эдийн засгийн байдал, ажилгүйдэл, ядуурал, архидалт зэрэгтэй …

  • 6 April

    Үнийн савлагаа бий болох нөхцлийг тодотголоор оруулж ирсэн нь буруу

      Төр биш ард түмэн бүсээ чангалах тухай 2017 оны төсвийн тодотголд тусгасан байна. Иргэдийнхээ халаас руу гараа шургуулсан буюу банкинд байгаа хэдэн төгрөгөөс татвар авах, өндөр цалинтай хүмүүсийн татварыг нэмэгдүүлэх, асуудал орсон байна. Тамхи, архи, шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь ард түмний нуруун дээр ачаа нэмж байгаа хэрэг. Хувийн хэвшлийг энэ үед нь тогтвортой ажиллуулах тал дээр хүндрэлүүд …

  • 6 April

    Р.Глассер: Монгол Улсыг гамшгийн эрсдлийг бууруулахад амжилт гарган ажиллаж байгаа орны нэг гэж хүлээн зөвшөөрдөг

    Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурлын нээлтийн ажиллагаа боллоо. Хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р. Глассер нар оролцон үг хэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар манай улс Энэтхэг Улсад зохион байгуулагдсан Азийн сайд нарын бага хурлаар …

  • 6 April

    Азийн түншлэлийн хуралдаан Улаанбаатар хотод эхэллээ

    Манай улс Азийн сайд нарын бага хурлаар баталсан Нью Делигийн тунхаглал, Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг, амлалтуудаа хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагнана. Мөн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад ямар асуудлуудад анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар хэлэлцэх юм. Түүнчлэн ирэх онд Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд …

  • 6 April

    Италид Монголын соёл урлаг, мэдээллийн төв байгуулна

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Итали улсын Соёлын өв, аялал жуулчлалын дэд сайд хатагтай Дорина Бианкийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НСУГ-ын дарга Ж.Дамдинцэрэн, НАЖГ-ын дарга Д.Батсүх, Итали улсын Соёлын өв, аялал жуулчлалын дэд сайдын Зөвлөх Ливиа Малканжо болон холбогдох албаны хүмүүс байлцлаа. Хатагтай Дорина Бианки “Өмнө нь Бээжин дэх Элчин сайдын яамаар дамжуулан …

  • 6 April

    УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцэх асуудал

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017.04.05-ны өдрийн хурлаар батлав. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 05-ААС 07-НЫ ӨДРҮҮДЭД АЖЛЫНХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: 04 дүгээр сарын 06-ны Пүрэв гарагт: Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг …

  • 6 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 6. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 10.Бархасвадь гараг. Үнэг одтой, таван шар мэнгэтэй, харагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 22 минутад мандан, 19 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, …