Monthly Archives: April 2017

April, 2017

  • 3 April

    Хүн амын бөөгнөрөл сүрьеэ өвчинд нөлөөлдөг

    Глобал Сангийн дэмжтэлгтэй Сүрьеэгийн төслийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, тэдэнд сүрьеэ өвчнөөс урьчилан сэргийлэх, сүрьеэгээр өвдсөн хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, ялгаварлан гадуурхалын чиглэлээр мэдээлэл олгох, хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллах зорилгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төр хувийн хэвшлийн 50 байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Монгол улсад 2014-2015 онд хийгдсэн …

  • 3 April

    “Ган үзэгтэн 2017” шатрын тэмцээн болно

      Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нэрэмжит шатрын “Ган үзэг 2017” тэмцээн энэ сарын 7, 8-нд болно. Шатрын спортын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, оролцогчдын ур чадварыг дээшлүүлэх нь уг тэмцээний зорилго бөгөөд “Үнэний төлөө” уриатай болох юм байна. Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монгол туургатны шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа тэмцээнд МСНЭ-ийн гишүүн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас эрэгтэй, эмэгтэй шатарчид оролцох …

  • 3 April

    Турахыг хүсэж байгаа бол Овъёостой шейк уухыг санал болгож байна

    Хаврын сайхан цаг хаяанд ирлээ охид бүсгүйчүүдээ турахыг  хүсэж байгаа биз дээ. Турахыг хүсэж байгаа  охид бүсгүйчүүддээ зориулан овьёостой шейк хийж уухыг санал болгож байна. Хийх арга:Чихэргүй тараг, овьёос, үхрийн нүд эсвэл, алим , банана хийж болно. Миксэрэндээ тараг, овьёосоо хийгээд дээрээс нь дээр дурьдсан жимсээ  хийгээд миксердээд боллоо. Хүн тоо:Нэг хүний шейк бэлтгэвэл 50 гр овьёос, 200 мл тараг …

  • 3 April

    С.Эрдэнэ: АН-ын удирдлагад ажиллах хүн оффшорт данстай байх нь зохисгүй

    Энэ сарын 2-нд буюу өчигдөр орон даяар Ардчилсан намын дотоод сонгууль болж өндөрлөсөн. Тус сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар өнөөдөр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, Дотоод сонгуулийн хорооны дарга Б.Ариунболд нар мэдээллээ. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, “АН-ын дотоод сонгуульд аймаг, нийслэл, дүүрэг, намын үүрийн дарга зэрэг 17 мянган албан тушаалд 20 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж, …

  • 3 April

    ASPAC: 40 орны 3000 гаруй манлайлагч залуус манай улсад чуулна

     Ази Европын уулзалт –АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг өнгөрсөн онд  манай улс эх орондоо амжилттай зохион байгуулж, дэлхийн нийтийн анхаарлын төвд хэдийнээ орсон билээ.  Тэгвэл энэ онд  мөн л олон улсын томоохон чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тодруулбал, ирэх зургадугаар сард  манай улсад  JCI ASPAC / Жэй Си Ай, Ази-номхон далайн бүсийн чуулган/ зохион байгуулах болсон …

  • 3 April

    Шүүхэд эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем нэвтэрлээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2017.04.03/боллоо. “Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Шүүхийн ерөнхий зөвлөлд хүлээлгэн өгсөн энэхүү үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн П.Батсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, ХЗДХ-ийн сайдын зөвлөх Н.Чинбат, Хууль …

  • 3 April

    АНУ-ын Засгийн газар БНАСАУ-ын зарим иргэдэд эдийн засгийн хориг тавьжээ

    АНУ-ын Сангийн Яам өнгөрөгч гуравдугаар сарын 31-ний өдөр БНАСАУ-ын нэг компани, 11 хувь хүнд БНАСАУ-ын цөмийн зэвсэг, пуужин үйлдвэрлэх төслийг дэмжсэн гэдэг үндэслэлээр эдийн засгийн хориг тавьжээ. АНУ-ын Сангийн Яам уг хоригийн тухай мэдэгдэлдээ, хоригт хамрагдсан эдгээр хүмүүс БНАСАУ-ын банк, худалдаа, тэнгисийн тээврийн компаниудын гадаад дахь төлөөлөгчийн газар албан тушаал хариуцаж байна гэжээ. Мөн эдгээр хүмүүсийг БНАСАУ-ын Засгийн газрын гадаадад …

  • 3 April

    Б.Сарантуяа:Самар хатныг би л бичихгүй бол он цагийн тоосонд дарагдаад үлдэх юм шиг санагдсан

    ӨДРИЙН СОНИНЫ ДУГААРТ Зохиолч, сэтгүүлч Бямбаагийн Сарантуяатай ярилцлаа. -Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн “Самар хатан” роман 2000 хувь хэвлэгдээд дууссан гэж сонссон. Та маркетингийн ямар нэгэн онцгой арга хэрэглээд байна уу? -Надад янз бүрийн маркетингийн арга гэж байхгүй. Өмнөх номууддаа ч ямар нэгэн реклам хийлгэж байгаагүй. Эрхбиш шинэ номоо хэвлэгдсэний дараа өөрийнхөө цахим хуудаснаа номынхоо тухай танилцуулга тавьдаг төдий. Тэгж …

  • 3 April

    Нийслэлийн хаврын бүтээн байгуулалт Яармагийн гүүрийн барилгын ажлаар эхэллээ

    Нийслэлийн 2017 оны бүтээн байгуулалтын ажил 1959 онд баригдаж ашиглалтад орсон Яармагийн гүүрийг засварлаж, шинэ гүүр барих ажлаар эхэлж байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Монгол Улсын Засгийн газар,Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дөрвөн жил …

  • 3 April

    Нийслэлийн АН-ын даргаар Д.Баттулга сонгогдлоо

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намынхаа дотоод сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа. Санал өгөх эрхтэй нийт 152 мянган гишүүнээс 78 хувь нь намынхаа дотоод сонгуульд оролцжээ. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 380 суудлын төлөө 504 нэр дэвшигч өрсөлдөж ялагч нар тодорсон байна. Харин аймаг, нийслэлийн Ардчилсан намын даргад 54 хүн өрсөлдсөн бөгөөд Нийслэлийн Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж,  Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга нар өрсөлдсөнөөс Д.Баттулга хамгийн …

  • 3 April

    ОБЕГ:Ой, хээрийн түймрээс сэргийлэхийг анхааруулж байна

    Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10 удаагийн ой, хээрийн түймэр гарсан. Ялангуяа иргэд хашааны өнжмөл өвсөө шатаах, цогтой үнс нурмаа ил задгай асгах, ой, хээрт гал түлж бүрэн унтраахгүй орхих зэрэг нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж …

  • 3 April

    Хөвсгөл аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

    Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармайн багийн “Хар бяран” гэдэг газар сумын төвөөс баруун хойд зүгт 166 км-т/ 2017.04.01-ний өдрийн 10:42 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цагааннуур сумын ЗДТГ-ын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдээлжээ.

  • 3 April

    Сүхбаатар дүүрэг энэ сарын 20-ноос эхлэн “Хөдөлгөөнт оффис” ажиллуулна

    Төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх, ил тод байдлыг хангах зорилгоор нийслэлийн ЗДТГ-аас “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагийг 14 хоног тутамд нэг удаа хийдэг болсон. Энэ удаа мэдээллийн цагт Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын орлогч Ц.Шижир, П.Давхарбаяр, дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд, Санхүү, төрийн сангийн дарга Д.Ууганбаяр нар оролцож, эхний улиралд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Сүхбаатар дүүргийн …

  • 3 April

    Тост, Тосонбумбын нуруунд ашиглалтын лиценз эзэмшигч компанийн үйл ажиллагааг зогсоохыг хүсэв

    Өмнөговь аймгийн Гурвантэс сумын урд хэсэг бүхэлдээ уул уурхайн үйлдвэрлэлд нэрвэгдсэний улмаас нутгийн малчдын гол амьдрах бүс нутаг, ундны эх үүсвэр нь нутгийн хойд хэсэг буюу Тост, Тосонбумбын нуруу болоод байгаа талаар Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэцолмон, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн иргэдийн Хурлын Төлөөлөгч Б.Дэжид, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн иргэн С.Эрдэнэжаргал нар өнөөдөр …