Monthly Archives: April 2017

April, 2017

  • 4 April

    Хуванцар халбага ашиглан сормуусаа будвал илүү үр дүнтэй хялбар будагддаг

    Хуванцар халбага ашиглан сормуусаа будвал илүү үр дүнтэй хялбар будагддаг Контур тавихдаа цаасан скоч тавьж будаарай Таны сормуусны будаг өтгөрч, хатсан үед нүдний дусаагуур ашиглаарай Хар контуроос илүү цагаан өнгийн контур нүдийг том харагдуулдаг   Сормуус дэрвийлэгчийг доод болон дээд сормуусдаа давхар хэрэглэдэг. Уруулаа өөгүй цэвэрхэн будахад сальфетка туслана.   Өө дарагч кремийг гараараа түрхвэл илүү сайн уусаж харагдана.   …

  • 4 April

    Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх журамд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг боллоо

    Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журамд өөрчлөлт оруулсантай холбогдуулан өнөөдөр Засаг даргын тамгын газарт Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсээс  энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн төлөөлөлд шинэчилсэн төслийг танилцуулан, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.       Шинэчилсэн төслийн танилцуулгыг Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга П.Нарантуяа танилцууллаа. Өмнө нь тусгай …

  • 4 April

    С.Жавхлан:Миний бие Хаврын чуулганы нээлтэд оролцож чадахгүйнээ

    Улсын Их Хурлын Хаврын чуулганы нээлт маргааш болно. Хаврын чуулганы нээлтэнд Улсын Их Хурлын гишүүн С. Жавхлан чуулганы нээлтэд оролцож чадахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.  УИХ-ын гишүүн С.Жавхлан:Миний бие энэ удаад хаврын чуулганы нээлтэд  оролцож чадахгүй нээ  үүнийг түмэн олондоо дуулгаж хүлчил өчье.Учир нь ханш нээгдсэн энэ сайхан цаг мөчөөр УИХ-ын чуулганы танхим гэхээсээ илүү уул усныхаа овоон дээрээс Монгол түмэндээ үнэнээр …

  • 4 April

    МАН мэдэгдэл гаргалаа

    МЭДЭГДЭЛ               Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд тус аймагт үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар иргэдэд ташаа ойлголт төрүүлэн, илт улс төржүүлж Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд Аймгийн ИТХ-д нэр дэвшигч П.Мөнхжаргалын бүрэн эрхийг батламжуулахгүй байгаа мэт  ойлголтыг тарааж,  жагсаал зохион байгуулж байгаад харамсаж байна.             Монгол Ардын Нам үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримтлан хуулийн байгууллагын …

  • 4 April

    Монгол-Оросын бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган болно

    Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн өнөөдөр /2017.04.04/ Монгол-Орос хоёр орны залуу бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулганыг зохион байгуулах талаараа хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд ОХУ-ын Нэгдсэн Орос намын дэргэдэх “Молодоя Гвардия” залуучуудын байгууллагын Эрхүү мужийн салбарын удирдагч Артём Цындыжапов, Монголын худалдаа аж үйлдвэрийн үндэсний тэнхимийн Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш нар оролцлоо. Хэвлэлийн бага хурлыг нээж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дараах …

  • 4 April

    Ханш нээх өдөр Монголын бурхан шашинтай ямар ч холбоогүй

    Өнөөдөр Хаврын дунд сарын шинийн наймны өдөр тохиож байна. Энэ өдөртөө зэрэгцэн  ханш нээх өдөр тохиолоо. Ханш нээх өдөр нь Хятад үндэстний уламжлалт баяр юм. Хятадын эртний ноёд түшмэд өвөг дээдсийнхээ шарил дээр очиж тахил өргөдөг байснаас үүдэлтэй аж. Үүнээс уламжлан ард иргэд өвөг дээдсийнхээ шарил дээр очиж хүндэтгэл илэрхийлэн тахил өргөдөг болсон түүхтэй билээ. Энэ өдөртөө холбогдуулан Дашчойлон хийдийн ламаас …

  • 4 April

    Д.Эрдэнэбат АН-ын бурууг бусдад тохож, ард түмнийг МАН-ын эсрэг турхирав

      УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ    

  • 4 April

    Б.Чулуудай: Оффшор бүсэд компани байгуулсан ч данс нээгээгүй

      Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний аав Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаатай холбогдуулан хүү Б.Чулуудайгийнх нь оффшор компанийн асуудал хөндөгдөж, Э.Бат-Үүлийг Хотын даргаар ажиллаж байхдаа ажил хийх нэрийдлээр их хэмжээний мөнгө унагаж түүнийгээ хүүгийнхээ нэр дээрх оффшор компанид хадгалуулсан гэх яриа гараад байгаа юм. Тиймээс Б.Чулуудай өнөөдөр өөрийнхөө оффшор …

  • 4 April

    Гэрийн дагтаршсан хир толбыг хялбар арилгах санаа

    Угаалгын өрөөний хавтан Хэрэглэх зүйлс:Устөрөгчийн хэт исэл , Шингэн саван 1 халбага, 1/2  ус, Үүнийг хэрхэн ашиглах вэ:Бүх найрлагыг холино.Гадаргууг бохирдлыг цэвэрлэхийн тулд хөвөн зөөлөн резинээр үрж угаана.  Тэгээд 10 минут усаар зайлахгүйгээр хүлээнэ. Дараа нь Дараа нь усаар гадаргууг угаана. Хийн зуух Хэрэглэх зүйлс:Хуучин шүдний  сойз,  Аммиакийн дусал,  чих ухдаг хөвөн , аммиак  дусал болгон  чих ухдаг хөвөнгийн үзүүрийг дүрээд, тослог толбо …

  • 4 April

    Япон Улс Өмнөд Солонгос руу Элчин сайдаа буцаахаар болжээ

    Дэлхийн II дайны үеэр Япон Улс Өмнөд Солонгост хяналтаа тогтоосныхоо тус улсын охид, эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан билээ. Тэгвэл Японы Эзэн хааны армийн цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон нийтийн байгууллагын зүгээс өнгөрсөн үйл явдлыг сануулах, “зугаацуулагч эмэгтэй” хэмээгдэж байгаа тэдгээр эмэгтэйчүүдээс өдгөө амьд сэрүүн байгаа хохирогч хүмүүст нөхөн олговор олгохыг шаардаж Бусан хот дахь …

  • 4 April

    Татварын буцаан олголт төрийн санд шилжлээ

    Татварын хуульд заасны дагуу хувь хүний орлогын албан татварын тайланг жилдээ нэг удаа тайлагнадаг билээ. Тодруулбал, иргэн тухайн жилд олсон орлогоо ил тод тайлагнаж, татвараа төлснөөр хуульд заасны дагуу хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломж бүрддэг. Өөрөөр хэлбэл, үүргээ биелүүлсэн иргэн эрхээ эдлэх боломж нь бүрдэж байгаа юм. Хувь хүн өөрийн болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа …

  • 4 April

    Хотын хамгийн цэмцгэр дүүрэг болохыг эрмэлзэнэ

    Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Нийслэлд ирсэн, гадна дотны зочдыг угтах эхлэл болсон Хан-Уулчууд бусад дүүргүүдээсээ урьтан хаврыг хоггүй угтах аяныг санаачлан хэрэгжүүлсэн билээ. Дүүргийн нутаг дэвсгэрт хоггүй, цэвэр, цэмцгэр, тохь тухтай орчин нөхцөл бүрдүүлэх зорилготой энэхүү аян нь орчны болон агаарын бохирдлыг арилгах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдал цэвэрлэх, ачиж тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилго …

  • 4 April

    404 “Эйнштейн” Канад улсад цуглав

    Канад улсын Торонто хотод энэ оны “Дараачийн Эйнштейн” тэмцээнд 404 оролцогсод Эйнштейнээр хувцаслан дэлхийн гиннесийн амжилтыг тогтоосон байна. Тэмцээнд оролцогсод цагаан хиймэл үс өмсөн, хацартаа цагаан хиймэл сахал нааж, костюм өмсөн Эйнштейнийг дуурайсан байна. Энэхүү үйл ажиллагаа “Хамгийн олон хүн Эйнштейнээр хувцасласан” дэлхийн гиннесийн амжилтыг тогтоосон бөгөөд өмнөх рекорд нь 99 хүн Эйнштейнээр хувцасласан юм.   Solongonews.mn

  • 4 April

    Цэц дунд суудлаар хуралдана

      Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд зөвхөн прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй байхаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт хуульчилсан байна. Энэ нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, өөрийгөө өмгөөлөх, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох гэсэн Үндсэн хуулиар баталгажсан эрхийг нь зөрчсөн хэмээн нэр бүхий иргэн үзэж Үндсэн хуулийн цэцэд …