Monthly Archives: April 2017

April, 2017

  • 26 April

    НҮБ-ын “Хулгайлагдсан хөрөнгийг илрүүлэх, буцаан олгох чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн төлөөлөгчтэй уулзав

    Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, авлигын эсрэг баримт бичгийн хүрээнд хулгайлагдсан хөрөнгийг илрүүлэх, буцаан олгох асуудлаар НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Хулгайлагдсан хөрөнгийг буцаан олгох олон улсын “СТАР” санаачилгын төлөөлөгч Лаура Попыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр “Монгол Улсын хулгайлагдсан хөрөнгийг илрүүлэх, буцаан олгох чадавхийг бэхжүүлэх” хөтөлбөрийг Авлигатай тэмцэх газартай хамтарч амжилттай …

  • 26 April

    МҮЭ-ийн холбоо тавдугаар сарын 1-нд жагсана

    Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр буюу тавдугаар сарын 1-ний өдөр МҮЭ-ийн холбооноос Сүхбаатарын талбай болон бүх аймгуудын төв талбайд 12-16 цагийн хооронд тайван жагсаал хийхээр болсноо мэдэгдэж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат болон МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчид, мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоод, Нийслэл, Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбооны удирдлагууд оролцлоо. Энэхүү …

  • 26 April

    Улаанбаатар Смарт Карт ХХК-аас мэдэгдэл гаргалаа

    НИТХ-ын шийдвэрийн дагуу “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь 2014 оны аравдугаар сард албан ёсоор байгуулагдан Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт цоо шинэ үе шатыг эхлүүлэн ажиллаж байгаа томоохон компани юм. Бид “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийг улсын төсөвт суулгахгүйгээр хувийн хэвшлийн санхүүжилтээр бүрэн шийдвэрлэж ирсэн билээ. Төслийн …

  • 26 April

    Нүхтэд гарсан түймрийг унтраахаар 60 гаруй албан хаагч ажиллаж байна

    Нийслэлийн Онцгой байдлын газарт өдрийн 12.24 цагт Богд Уулын Нүхтийн аманд ой, хээрийн түймэр гарлаа гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар анги болон Нийслэлийн Аврах анги, Аврах тусгай ангийн 60 гаруй албан хаагч  түймрийг унтраахаар шуурхай ажиллаж байна. Одоогийн байдлаар 5 га талбай шатсан байна.  Ойрын өдрүүдэд буюу 26 -ны өдрөөс …

  • 26 April

    Боондоо булаалдсан АН-ын будилаан

    Монгол Улсын өнгөрсөн дөрвөн жилийг эргэн саная. Н.Алтанхуяг даргатай, Ц.Оюундарь удаатай АН-ынхан парламентын сонгуулийн түүхэнд хоёр дахь удаагаа УИХ-д олонх болсон нь 2012 оны ард түмний сонголт байлаа. Энэ сонголтыг хийх болсон шалтгаан нь “Хүн шиг амьдарч – Улс шиг хөгжье” гэсэн сайхан үгтэй урианд болсон хэрэг. Харамсалтай нь монголчуудын сонголт зөв байж чадаагүй. Дөрвөн жил ард түмэн, Монгол Улс …

  • 26 April

    17 настай охин “Hallelujah” дууг дуулаад од болжээ /Видео/

    АНУ-н Канзас мужийн коллежийн оюутан Тиффани 17 настай. Амралтаараа Итали улсын Венец хотод  аялаж яваад нэгэн худган дээр дуугаа дуулсан бичлэгээ сошиал ертөнцөд тавьжээ. Түүний гайхалтай дуу хоолойг дэмжсэн хүмүүс маш олон болж хурдан тархсан билээ. 125.000 мянган шэйр болон 300.000 мянган хүмүүс твиттерт жиргэсэн байна. Ингээд түүний гайхалтай дууг хүлээн авна уу

  • 26 April

    Дэлхийн шилдэг их сургуулиудын төлбөрийн талаарх мэдээлэл

    Дэлхийн жишигт нийцсэн чанартай боловсролыг хүн бүр эзэмшихийг хүсдэг биз ээ. Магадгүй та гаднын оронд суралцах хүсэлтэй бол доорх сургуулиудын бакалаврын жилийн дундаж төлбөртэй танилцаарай.  Нэр: “Massachusetts institute of technology” Төлбөр: 46.407 ам доллар Байршил: АНУ Үндсэн хуудас: http://web.mit.edu/ Нэр: “Harvard” Төлбөр: 45.278 ам доллар Байршил:АНУ Үндсэн вэб сайт: http://www.harvard.edu/  Нэр: “Кэмбриджийн их сургууль” Төлбөр: 29.927 ам доллар Байршил: Англи Үндсэн …

  • 26 April

    Тосон Бумбын нулимс : Цуврал №1 Мангасын аман дахь Гурван Тэс…

    Манай тусгай сурвалжлах баг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны талаар ноцтой баримт, мэдээлэл ганзагалж иржээ. Эдгээр баримт материалыг цуврал нийтлэл, нэвтрүүлэг болгон уншигч, үзэгчдэдээ дэлгэхэд бэлэн болоод байна. “Мангасын аман дахь Гурвантэс”, “Тосон бумбын нурууг хэрчсэн тусгай хамгаалалтын бүс”, “Хөвд, Хуршуутын голын хөөрхийлөлтэй хувь заяа” гэсэн цуврал гурван агуулгын дор хөндөх “Тосон бумбын нулимс” асуудал …

  • 26 April

    “100 айл”-ын барилгын төвийг хэзээ татан буулгах вэ?

    -Өнгөрсөн 2013 онд гарсан захуудыг нүүлгэх захиргааны шийдвэр хаана, хэн гэдэг дарга дээр очоод гацчихав аа- Өнгөрсөн 2012 оноос 100 айл орчмыг орчин үеийн хороолол болгоно гэж ярьж эхэлсэн ч үүнээс зөвхөн долоодугаар хорооллыг л орон сууцжуулжээ. Тэгвэл үлдсэн хэсгийг нь хэзээ орон сууцжуулах вэ гэж тэр хавийн оршин суугчид чих тавин хүлээж сууна. Өмнөх хотын удирдлагууд 100 айлын гэр …

  • 26 April

    МАН-ынхан өөрсдийн Засгийн газраа ажиллуулахгүй болтлоо хагарчээ

    Долоон концессын гэрээг нуун дарагдуулж, Засгийн газрын сайдууддаа хуваагаад өгчихсөн хэрэгт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уначхаад байгаа. Өөрөөр хэлбэл, Төсвийн тодотголын үеэр яригдсан 744 тэрбум 90 сая төгрөгийн үнэ бүхий долоон төслийг ямар ямар компани барих, хэнд өгсөн бэ гэсэн улстөрчдийн маргаан нийгмийн анхаарал татсан нэг сэдэв болчхоод байгаа юм. Эдгээр долоон концессоос заримыг нь онцолбол, “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, …

  • 26 April

    Үзэл суртал үнэнийг тогтоодоггүй

    – Ярьж байсан том төслүүд нь ямар ч ахицгүй байхад төсөв, мөнгө нь аль хэдийнэ урсаад гараад явчихсан гэх үйлдлүүдийг хууль, хяналтын байгууллага шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байгаа ч түүний зөв, буруу тогтоогдож амжсангүй. Ийм сиймхийг сүйхээчлээд сонгуульд нэр дэвшихээр шамдаж яваа Х.Баттулгын талаар хууль, шүүхийнхэн үгээ хэлэх, үнэнийг зарлах цаг болсон юм биш үү?! – Монгол Улсын …