Monthly Archives: April 2017

April, 2017

  • 26 April

    Нийслэлийн Соёл, урлагийн газар Оюуны өмчийн хамтын удирдлагын байгууллагуудтай хамтран ажиллана

    “Дэлхийн оюуны өмчийн өдөр” тохиож буй энэ өдөр Нийслэлийн Соёл, урлагийн газраас Оюуны өмчийн хамтын удирдлагын байгууллагууд болох Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/, Монголын Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Тѳв /MCPP/ нартай хамтран ажиллах санамж бичиг зурлаа.      Санамж бичиг зурах үйл ажиллагаанд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Монголын Зохиолч, Хөгжмийн Зохиолч, Нийтлэгчдийн  Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ү.Хүрэлбаатар, Монголын …

  • 26 April

    Барилгын нурангид дарагдсан Монгол залуусын биеийн байдал хүнд, эмчлүүлж байгаа аж

    БНСУ-ын Сөүл хотын Кангнам дүүрэгт барилга нураалтын ажил дээр ажиллаж байсан хоёр Монгол залуу дарагдаж, эсэн мэнд аврагдсан тухай мэдээлэл гарсан билээ. Тэгвэл өнгөрөгч бямба гаригт барилгын нурангид дарагдсан Монгол Улсын иргэн А, Б нар дээшээ таван давхар, доошоо гурван давхар нийт найман давхар бүхий барилгыг нураах ажил хийж байжээ.  Осол гарах үеэр бага оврын эксковатор нэгдүгээр давхрын ханыг нурааж …

  • 26 April

    Алдартнуудын Инстаграм дэх 2017 оны хамгийн сонирхолтой зургууд /фото /

    Селена Гомез Леди Гага Ванесса Хадженс Кэти Перри Кайли Женнер Алессандра Амбросио Хайли Штайнфельд Рианна Лотти Мосс Пэрис Хилтон Дов Камерон Лорд

  • 26 April

    Бусдад БЗХӨ халдаавал гэмт хэрэгт тооцно

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ хууль нэлээд өргөн цар хүрээг хамарч байгаа тул гишүүд ихэд нухацтай хандаж олон янзын байр суурь илэрхийлсний дотор хамгийн содон саналыг Н.Оюундарь гишүүн гаргасан юм. Тэрбээр “Бэлгийн замын халдварт өвчний тархалт нэмэгдэж байна. Гэтэл хүмүүс оношлуулж, эмчлүүлэхгүй явсаар эрчүүд …

  • 26 April

    С.Одгэрэл:Нэг ус түгээх байрнаас сард нэг сая төгрөгийн алдагдал хүлээж байна

    УСУГ-ын Зөөврийн ус хангамжийн албаны дарга С.Одгэрэлтэй  гэр хорооллын айл өрхүүдийн усны хэрэглээ болоод усны үнийн асуудлаар ярилцлаа. -УСУГ  нэлээд алдагдалтай ажиллаж байгаа  шүү дээ. Ингэж алдагдал хүлээхэд ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?  Энэ талаар яриагаа эхлүүлье. – Хэрэглэгчдэд нэг литр усыг нэг төгрөгөөр зарж байгаа бол энэхүү нэг литр усыг хэрэглэгчийн гарт хүргэхийн тулд УСУГ-аас 7-8 төгрөгийн зардал …

  • 26 April

    ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр хэвтэж эмчлүүлэх боломжтой 93 хувийн эмнэлэг

    Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ онд ЭМД-аар хөнгөлөлт үнээр хэвтэж эмчлүүлэх боломжтой Улаанбаатар хот дахь 93 хувийн эмнэлгийн нэр, хаяг, холбогдох утасны дугаарыг гаргажээ.    

  • 26 April

    Д.Тэрбишдагва:Хямралаас богино хугацаанд гарч чадвал тэтгэврийн нас, татвар нэмсэн асуудлуудыг эргэж харах боломжтой

      УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа. -ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2017 оны төсөвт тодотгол хийх төслийг УИХ-аар баталчихлаа. Төсвийн тодотголоо баталж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь чухал гэж байгаа ч тэдний шаардлагаар тодотгол хийх нь буруу гэсэн хандлага ч байсан. Та ямар байр суурьтай байна вэ? -Сангийн сайд маань өөрөө ОУВС-гийн шахалт …

  • 26 April

    Цагдаагийн байгууллагатай холбоотой гомдлыг 126 дугаарын утсаар авч эхэллээ

    Иргэд цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой гомдол мэдээллийг 126 дугаарын утсанд өгөх боломжтой болжээ. Энэхүү утсыг Цагдаагийн байгууллагаас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор нээжээ. Тус утас нь 24 цагаар ажиллах бөгөөд иргэд цагдаагийн байгууллага, үйл ажиллагаа, алба хаагчтай холбоотой гомдол, хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээллийг өгч болох аж. Өөрөөр хэлбэл, иргэд гомдол, мэдээллээ өөрийн …

  • 26 April

    Генералуудын өдөр удахгүй тохионо

    Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 73 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 28-ны өдөр болно. Генерал цолтонд хүндэтгэл үзүүлэх энэ жилийн арга хэмжээг Тагнуулын ерөнхий газраас зохион байгуулах юм. Одоогоос 73 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. …

  • 26 April

    Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ирэх сарын 7-нд тодорхой болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд буюу хоёр сарын дараа болно. Одоогоор намуудаас хэн, хэн нэр дэвших нь тодорхойгүй байна. Хуулиараа намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө буюу ирэх тавдугаар сарын 2-ноос эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгах ёстой. Энэ хугацаа дууссанаас хойш тав хоногийн дотор буюу ирэх тавдугаар сарын 11-ний дотор нэр дэвшигчдийн …

  • 26 April

    Цагдаагийн тодорхойлолтыг гурван цэгээс олгож байна

    Энэ сарын 19-өөс эхлэн виз мэдүүлсэн иргэд цагдаагийн тодорхойлолтыг лавлагааны сангаас гадна ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төв болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төв дэх салбараас авах боломж бүрдсэн. Энэ тухай Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Лут-Өлзий:Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулах, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор цагдаагийн тодорхойлолтыг гурван газраар олгодог боллоо. Өдөр дунджаар 500 …

  • 26 April

    42, 47 настай хоёр Монгол эмэгтэй Өмнөд Солонгост хулгай хийгээд баригджээ

    Өмнөд Солонгост гурван сарын визээр очсон хоёр Монгол эмэгтэй удаа дараа хулгайн гэмт хэрэг хийгээд баригджээ. Өмнөд Солонгосын Тэгү хотын цагдаагийн газраас тус хотын нутаг дэвсгэр дээр санаатайгаар хэд хэдэн удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн тэдгээр эмэгтэйчүүд болох Монгол улсын иргэн 42 настай Б болон 47 настай А нарыг баривчлан саатуулаад байгаа юм байна. Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас Солонгос …

  • 26 April

    Я.Цэцэгдарь: Ажилласан жилийг минь шүүх тогтоож өгснөөр тэтгэвэр нэмэгдлээ

    Баянгол дүүргийн VII хорооны иргэн Я.Цэцэгдарьтай ярилцлаа. Аав нь хэлмэгдсэнээс үүдэж цагдаа, шүүхийн байгууллагын нэр сонсохоос жийрхдэг байсан тэднийхэн шүүхийн шинэтгэлийг биеэр мэдэрч, бодлоо өөрчилснөө ярьсан юм.  -Та өөрийгөө товч танилцуулаач?        -Би өндөр насны тэтгэвэрт байдаг. Өөрийгөө танилцуулахын оронд аавынхаа тухай яривал сонирхолтой болов уу. Би аавынхаа хэнз, ганц охин нь. Тавь шүргэж байхад нь би төрсөн …