42, 47 настай хоёр Монгол эмэгтэй Өмнөд Солонгост хулгай хийгээд баригджээ

Өмнөд Солонгост гурван сарын визээр очсон хоёр Монгол эмэгтэй удаа дараа хулгайн гэмт хэрэг хийгээд баригджээ.

Өмнөд Солонгосын Тэгү хотын цагдаагийн газраас тус хотын нутаг дэвсгэр дээр санаатайгаар хэд хэдэн удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн тэдгээр эмэгтэйчүүд болох Монгол улсын иргэн 42 настай Б болон 47 настай А нарыг баривчлан саатуулаад байгаа юм байна.

Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн мэдээлэлд “Монгол улсын иргэн 42 настай эмэгтэй Б, 47 настай эмэгтэй А нар нь Солонгос улсад аялал жуулчлалын ангиллын гурван сарын хугацаатай визтэй ирцгээсэн.

Тэд энэхүү гурван сарын турш Солонгос улсад байсан ба визний хугацаа дуусч, эх орондоо буцахаар дөхсөн үедээ Тэгү хотын худалдаа үйлчилгээний гудамжаар сэлгүүцэж, барааны болон хүнсний дэлгүүрүүдээс санаатайгаар, бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлджээ. Хяналтын камеруудын тусламжтайгаар Монгол эмэгтэйчүүд нь 10-н удаагийн үйлдлээр хоёр сая вон буюу дөрвөн сая орчим төгрөгийн эд зүйлс хулгайлсаныг илрүүллээ” гэсэн байна.

Тэгвэл одоогоор тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн, түр саатуулан шалгаж байгаа юм байна.

Харин Монгол эмэгтэйчүүд мэдүүлэгтээ “Гэртээ очоод хэрэглэх гэж хулгай хийсэн” гэж хэлсэн байна. Тэд Тэгү хотын хөл хөдөлгөөн ихтэй худалдаа үйлчилгээний газар, дэлгүүрүүдээр хэсэн тэнүүчилж, хулгай хийх боломж гарах бүр гэмт хэрэг үйлдэж байсан бөгөөд үүнийг нь олон тооны хяналтын камеруудын тусламжтайгаар илрүүлжээ

    Харин Монгол эмэгтэйчүүд мөрдөн байцаагчдад өгсөн эхний мэдүүлэгтээ “Бид хулгай хийснээ зөвшөөрч байна. Харин санаатайгаар, бүлэглэж хулгай хийгээгүй ба Монголд гэртээ очоод гэртээ хэрэглэх эд зүйлсийг тус тусдаа хулгайлсан” гэжээ. Ямартай ч тэднийг үүнээс өөр бусад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн хорионд байлгаж, хэргийг нь үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …