Monthly Archives: April 2017

April, 2017

  • 25 April

    Буйр нуурын эмгэнэл бүү давтагдаг

    Одоогоос яг нэг жилийн өмнө /2016.04.24/ Дорнод аймгийн Халх гол сумын нутагт нэгэн эмгэнэлт хэрэг гарч, дөрвийн дөрвөн хүн Буйр нуурт эндсэн. Буйр нуурын эрэг дээрх Загасчдын хотхоны цөөхөн эрчүүдийн дөрөв нь цаг бусаар хорвоог орхисноос хойш нэгэн жил хэдийнээ өнгөрчээ. Нуурын ус бүрэн гэсээгүй гэдгийг мэдсээр хэр нь загасчлахаар гарсан залуусын хоёр нь усны гүнд живсэн бол хоёр нь …

  • 25 April

    Эрдмийн баярыг ресторанд тэмдэглэхийг хориглов

    БСШУСЯ–ны сайд Ж.Батсуурийн дөрөвдүгээр сарын 21-ны өдөр гаргасан тушаалын дагуу  эрдмийн баяр тэмдэглэхдээ төгсөгчдөөс хууль бус хураамж авч аялал зугаалгаар явах, ресторан, амралтын ногоон бүсэд зугаалах, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож холбогдох албан тушаалтнуудад хариуцаж ажиллахыг үүрэг болголоо.

  • 25 April

    Олон нийтийн цагдаа нар замын хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавина

    Замын цагдаагийн албанаас нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслээр болон явганаар хөдөлгөөнд оролцогч зорчигч-хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нас баралт, гэмтлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулах зорилгоор “Хүүхэд-зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хариуцлага-2017” аяныг зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд явган зорчигчдын замын хөдөлгөөнд оролцож байгаад хяналт тавих, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам …

  • 25 April

    Цэвэршилтийн үед эстрогены дутагдлын улмаас эмэгтэйчүүдэд ясны сийрэгжилт үүсдэг

    Цэвэршилт ясны сийрэгжилт Цэвэршилтийн дараах үед эстрогены дутагдлын улмаас эмэгтэйчүүдийн 40%-д нь ясны сийрэгжилт үүсдэг байна. Эрүүл үед бодисын солилцооны явцад ясны эрдэс бодис нь сөнөрч (resorption), шинэ эрдсээр солигдож (formation) тодорхой баланстай явагддаг бол цэвэршилтийн дараах үед эстроген дааврын дутагдлын улмаас ясны эрдэс бодисын сөнөрөл илүү хурдацтай болж яс хэврэгшиж хугарах эрсдэл нэмэгдэнэ. Цэвэршилтийн үед ясны ресорбци нь шинээр …

  • 25 April

    Өмгөөлөгч хүн худалч, увайгүй гүтгэгч байж болохгүй

    Аливаа улс орон эр цэргүүдээрээ төдийгүй өмгөөлөгчдөөрөө хамгаалагддаг гэж Францын нэрт хуульч Мари Жан Жак Дюпен хэлжээ. Түүнийхээр өмгөөлөгч нь нийгэмд ийм их үнэ цэнтэй хүн юм байна. Угаасаа хүн төрөлхтний түүх сөхвөл эртний ромчууд гэмтнийг гэсгээн цээрлүүлэх шүүгчидтэй болсон цагаас эхлэн  өмгөөлөгч нарын хэрэгцээ гарч иржээ. Монгол хэлний язгуурыг хөөгөөд үзэхээр өмөг түшиг, өмөлзөх, өмөөрөх гэсэнтэй бараг ялгаагүй сонсогдоно. …

  • 25 April

    Дархлаажуулалтын талаарх буруу ойлголтууд

    1.  Хүмүүс эрүүл ахуй, ариун цэврийн дүрмийг  сайн сахидаг байхад өвчнүүд алга болно, вакцин хийлгэх шаардлагагүй.  БУРУУ Дархлаажуулалтанд хамрагдахаа боливол дархлаажуулалт бүхий халдварт өвчнүүд дахин дэгдэнэ. Эрүүл ахуйн дүрмийг баримтлах, гараа тогтмол угаах, цэвэр усхэрэглэх  зэрэг нь олон төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг боловч  бидий ариун цэврээ хир сахихаас үл хамааран халдварт саа (полиомиелит), улаанбурхан зэрэг өвчнүүд дахин дэгдэх болно. 2. …

  • 25 April

    “Ногоон технологитой хороо” төслийн шалгаруулалт боллоо

    Гэр хорооллын суурьшлын бүсэд ногоон технологи дээр суурилсан, бие даасан дэд бүтэцтэй, хэсэгчилсэн төлөвлөлтийг хэрэгжүүлэх шинэ санал, санаачилгыг дэмжиж, агаарын болон хөрсний бохирдолтой тэмцэх үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас санаачлан “Ногоон технологитой хороо” төсөл шалгаруулах ажлыг гуравдугаар сарын 10-наас зургаадугаар сарын 1-ний өдрийн хооронд зохион байгуулж байгаа. Эхний шатны шалгаруулалт гуравдугаар сарын …

  • 25 April

    “1000 эргүүл-2” нэгдсэн арга хэмжээ эхэллээ

    Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн I, II, III хэлтсээс хамтран “1000 эргүүл” арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Уг нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт өсч, гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан эерэг үзүүлэлт гарсан юм. Иймд дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсээс санаачлан “1000 эргүүл-2” арга хэмжээг эхлүүллээ. Энэ …

  • 25 April

    Таван аймагт УАЗ-Пургон хүлээлгэн өглөө

    “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь явуулын техник хэрэгслийг шинэчлэх, стандартын дагуу үзлэг, оношлогоо хийх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах явдал юм. Явуулын техникийн хяналтын үзлэгээр автотээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тормозны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн үзүүлэлтүүд …

  • 25 April

    Монгол, Хятадын хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан БНХАУ-ын Бээжин хотноо болж байна

    Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан энэ сарын 24-26-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болж байна. Хуралдаанд тус зөвлөлийн Монголын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон албаны бусад төлөөлөгчид оролцож байна. Зөвлөлийн нэгдсэн хуралдаан өнөөдөр эхлэх …

  • 25 April

    Швейцарьт Хаврын баяр эхэлжээ

    Швейцарийн нийслэл Цюрих хотноо жил бүр болдог Хаврын баяр эхэлжээ. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-нд эхэлсэн Хаврын баяр /Spring festival/ хоёр өдөр үргэлжилдэг бөгөөд өнөөдөр дуусах юм. Хаврын баяр нь 600 гаруй жилийн түүхтэй Швейцарь Улсын хамгийн том баяруудын нэг бөгөөд өвөл дуусч урин дулаан цаг ирснийг тэмдэглэдэг аж. Энэ үеэр хүмүүс үндэснийхээ хувцсыг өмсч, баярын парад алхдаг байна.   …

  • 25 April

    Өнөөдөр дэлхийн хумхаа өвчинтэй тэмцэх өдөр

    2007 оноос хойш Дэлхий нийтээрээ жил бүрийн 4 дүгээр сарын 25-ны өдрийг хумхаа өвчинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас тус өдрийг“Сайн сайхны төлөө, хумхаа өвчнийг зогсооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хумхаа өвчин нь шумуулаар дамждаг эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, дахилттай халууралт, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинж тэмдэгээр голчлон илэрдэг …

  • 25 April

    Түймрийн аюултай саруудад бугын эвэр түүж, бэлтгэхийг хориглолоо

    Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 35 удаагийн ой, хээрийн түймэр гарсан. “Түймрийн аюултай үе” буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр …

  • 25 April

    “Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан сургалт болно

    Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тэмдэглэхийг тунхагласан бөгөөд энэ өдрийг дэлхий нийтээрээ 24 дэх жилдээ тэмдэглэж байна. Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, хил хязгааргүй интернет орчинд үйл ажиллагаа явуулж байгаа цахим сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Сайтын Холбооноос Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Глоб …