Monthly Archives: April 2017

April, 2017

  • 25 April

    Д.Сарангэрэл:Миний хувьд цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой гэж үздэг

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан билээ. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл өчигдөр Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 166 дугаар цэцэрлэгүүдэд ажиллав. Эхлээд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэгт ажиллалаа. Уг цэцэрлэг 1941 …

  • 25 April

    Судлаач Ганаагийн шинэ нийтлэл: Монголын хутаг хувилгаадын нэрсийн анхны жагсаалт

    Оросын нэрт монголч А.М.Позднеев 1887 онд “Монгол дахь Буддын сүм хийд болон Буддын лам нар, түүний ард түмэнтэй тогтоосон холбоо харилцаа” (“Очерки быта буддийских монастырей и буддийского духовенства в Монголии в связи с отношением сего последного к народу.”) хэмээх ном бичсэн юм. Энэхүү бүтээлд Монголын сүм хийд, лам нарын амьдрал, ахуй, аж байдал, зэрэг дэв, цол, зиндаа, ажил үүргийн хуваарь, …

  • 25 April

    Өрсөлдөх эрхийг нь хязгаарласан гэж үзэж цэцэд хандав

    Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалтын зохицуулалт нь өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан, Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилснаас бусад хуульчдын Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан албан тушаалд өрсөлдөх эрхийг хязгаарласан гэж иргэн П.Оюунчимэг үзжээ. Тиймээс дээрх хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор  тэрбээр Үндсэн хуулийн цэцэд …

  • 25 April

    С.Эрдэнэ: Нийт гишүүдийн саналаар Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодорч, та бүхний хичээл зүтгэлээр ялалт байгуулах учиртай

    1990 онд Ардчилсан хувьсгал ялснаас хойш 27 жил өнгөрчээ. Гэвч Говь-Алтай аймагт энэ 27 жилийн 24-т нь “коммунистууд” засаглажээ. Өөрөөр хэлбэл, МАН 24 жил Говь-Алтай аймагт ноёрхсон гэсэн үг. Гэлээ гээд энэ аймаг хөгжил дэвшилд хүрсэн нь үгүй. Харин 2012-2016 оны хооронд Ардчилсан нам засаг барихдаа “Гудамж төсөл” ийн хүрээнд энэ аймагт зам талбай, гэрэлтүүлэг, усны хангамж зэрэг дэд бүтцийн …

  • 25 April

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт ажиллаж байна

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 4 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж байна. Төрийн тэргүүн өчигдөр  Чойбалсан хотод хүрэлцэн ирсэн юм. Мөн өдрийн үдээс хойш  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Дорнод аймгийн иргэдэд танилцуулах уулзалт аймгийн хөгжимт драмын театрт болов. Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх …

  • 25 April

    Литва улс “Магнитскийн хууль”-ийг баталлаа

    Өнгөрсөн пүрэв гарагт Литва улсын парламент Магнитскийн хуулийг баталсан бөгөөд тэрхүү хуулиар хүний эрх зөрчсөн, мөнгө угаасан, авлигын гэмт хэрэгт холбогдож байсан этгээдүүд улсын хил нэвтрэх хориотой болох юм байна. Энэ хуулийг баталснаар Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт орох бөгөөд бид гадаад улс орны хууль, шүүхийн байгууллагын тогтолцоо өөрчлөгдсөний улмаас хүний эрх зөрчсөн, мөнгө угаасан, авлигын гэмт …

  • 25 April

    С.Батболд:Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нарны эрчим хүчийг ашиглах тодорхой алхам эхлүүлэх хэрэгтэй

    Нийслэлийн Авто худалдааны цогцолборын авто машин худалдаалах зогсоолын талбайд нарны цахилгаан станц барьж байгуулах боломжийг судлах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын дарга О.Мөнгөшагай нар Бүгд найрамдах Франц Улсын сэргээгдэх эрчим хүчний төслийн хөгжүүлэгч, хөрөнгө оруулагч “Акуо Энержи” компанийн төлөөллүүдтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд “Акуо Энержи” компани нь Нарны …

  • 25 April

    Хаяг, шошгогүй гүзээлзгэнэ худалдаж авахгүй байхыг анхааруулж байна

    “Чандмань жимс” ХХК-ийн хаяг шошготой гүзээлзгэнэ “Ногоон сор ХХК”-ийн хаяг шошготой гүзээлгэнэ Нийслэлийн гудамж талбайд суудлын машины тэвшний ард болон ил задгай гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй, хаяг шошгогүй гүзээлзгэнийг “Чандмань жимс”, “Ногоон сор” ХХК-ийн нэрийг барин дотоодод тариалсан мэтээр иргэдийг төөрөгдүүлэн худалдаалж байгаа тул “ИРГЭД” та бүхэн хаяг шошгыг харж худалдаж авна уу. Гудамж талбайд ил задгай худалдаалж буй …

  • 25 April

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, …

  • 25 April

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Санхүүгийн байдал тогтвортой дурын нөхцөл байдлаас нэр төртэйгээр гарч чаддаг чадвартай нь дээд зэргийн амжилтад хүргэнэ. Бүх зүйлийг тооцоолсны үндсэн дээр ажлаа барьж ав. Та аян замд гарах хэрэгтэй болох чухал цахилгаан мэдээ авч магадгүй. Үл хөдлөх хөрөнгө эзэмших, томоохон зүйл худалдан авах зэрэгт таагүй болно. Муу совин төрөх болон цусны хүнд өвчнөөр өвчилж болзошгүй. ҮХЭР (4/20-5/20) Аялал …

  • 25 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 25. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 29. Ангараг гараг. Дэлгэрүүлэгч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хар морь өдөр. Өдрийн наран 5 цаг 48 минутад мандан, 19 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …

  • 24 April

    Тайландын ИТХ-ын дэд дарга Налайх дүүрэгт айлчиллаа

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын урилгаар Тайландын Вант улсын Бангкок хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Нирундэ Прадиткул тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 04-р сарын 22,23-ны өдөр Налайх дүүрэгт албан ёсны айлчлал хийж, дүүргийн удирдлагуудтай уулзлаа.   Уулзалтад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Булбул, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр нар …

  • 24 April

    Цагаан хоолны эрүүлжүүлэх ач тус

    Хэрэв та цагаан хоолтон бол бие махбодид  хэрэгтэй бүхий л шимт бодисыг хангалттай хэмжээгээр авахын тулд хоногийн хоолоо зөв төлөвлөж, хоолондоо аль болох  олон нэр төрлийн хүнсний ногоо, үр тариа, буурцагт ургамал, жимс, жимсгэнэ, самар оруулах нь зүйтэй. Эдгээр хүнс нь таны эрүүл мэндэд хэрэгтэй уураг, нийлмэл нүүрс ус, үл ханасан тосны хүчил, аминдэм, эрдэс бодис ихээр агуулдаг. АНУ-ын Шим …

  • 24 April

    “Өглөг, буян” гэж….?

    Олоон жилийн өмнө (1992 оны намар) Улаан-Үд, Эрхүүгийн чиглэлийн галт тэрэгний купед нэгэн эгчтэй суудал таарсан юм. Ах бид хоёроос гадна ахын танил бас нэг ах, тэгээд өнөөх тавь дөхөж яваа, яриа хөөрөөтэй, хэн хүнтэй эвлэг харьцдаг тэр эгч бид дөрвүүл. Тэр үед Орос руу тарваганы арьс гаргаж явсан хүмүүс мэднэ дээ. Улаанбаатараас галт тэрэг хөдлөнгүүт хил хүртэл шөнөжин купе …