Monthly Archives: April 2017

April, 2017

  • 24 April

    Монголын Философичдын симпозиум боллоо

    Монгол орон ардчилал зах зээл, хувийн ба төр нийтийн өмчит эдийн засагтэй нийгэмд шилжиж агсан 1995 оноос Философийн шинжлэх ухааны доктор/Sc.D/, профессор Д.Дашпүрэвийн үүсгэл санаачлагаар эхэлсэн Мэргэжлийн философич эрдэмтэн, судлаачдын эрдмийн чуулган болсон “Монголын философичдын симпозиум” 2017 оны 4 сарын 06-ны өдөр Олон улс судлалын дээд сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.  Энэхүү симпозиумд манай орны мэргэжлийн философичид илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. …

  • 24 April

    “Дуулиан 2020” заалны хөл бөмбөгийн тэмцээний аваргууд тодорлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр Монголын Хөлбөмбөгийн холбоо, “Их Талын Дуулиан ТББ” болон Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газар, Нийслэлийн Боловсролын Газар хамтран Нийслэлийн аварга шалгаруулах “ДУУЛИАН-2020” заалны хөлбөмбөгийн 11 дэх удаагийн тэмцээний Финалын тоглолтууд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн багийн спортыг хөгжүүлэх зарлигийг хэрэгжүүлэх, нийтийн хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, …

  • 24 April

    ​Гар бөмбөг дэлбэрч хоёр цэрэг амиа алдсан хэрэгтэй холбогдуулан ангийн захирагчийг нь ажлаас нь чөлөөлжээ

    Энэ сарын 11-нд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн офицер, ахлагч хоёр гар бөмбөгийн дэлбэрэлтэд өртөж амиа алдаж, найман ахлагч шархадсан хэрэг гарсан билээ. Энэ явдлын дараа буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал яригдаж, АН-ын зүгээс Батлан хамгаалахын сайдыг огцрохыг шаардсан. Гэхдээ хуульд зааснаар цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг ЗХЖШ хариуцах ёстой учраас дэслэгч генерал Д.Даваад “Цэргийн хоёр алба хаагч амь үрэгдсэн …

  • 24 April

    Н.Уламбаяр:Ойрын өдрүүдэд дулааны эрч сулавтар байх бөгөөд хуурайшилтын эрсдэлийн “Дунд” зэрэгт байна

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Тэрбээр “Хамгаалалтын бүс шинэчлэн батлагдсантай холбогдуулан Туул болон түүний цутгал голуудын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, үерийн хамгаалалтын барилга байгууламж, хамгаалалтын бүс дэх газар олголтын талаарх судалгааг гаргасан. Улаанбаатар хотын …

  • 24 April

    Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд…

    Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт өчигдөр болж өнгөрлөө. Тус санал хураалтаар  Эммануэль Макрон, Марин Ле Пен нар хоёр дахь шатанд өрсөлдөхөөр болов. Францын дотоод хэргийн яамны мэдээлснээр  Эммануэль  Макрон 23.9 хувь ,  Марин Ле Пен 21.4 хувийн санал авчээ. Эхний шатанд ялалт байгуулсан Эммануэль Макрон, Марин Ле Пен нар сонгогчдоо хандан баярласан сэтгэгдлээ  илэрхийлэв. Эммануэль Макрон:“Би та нарын ерөнхийлөгч болохыг …

  • 24 April

    Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа

    Аливаа байгууллагын “шилдэг” ажилтнууд яагаад ажлаасаа гардаг вэ? Удирдлагын зүгээс нөлөөлдөг 9 хүчин зүйл бий: 1.Хүмүүсээ хэт их ажиллуулдаг. Их ажиллаж буй ажилтнаас тодорхой үр дүн гарахгүй. Хэрэв ачаалал нэмж байгаа бол тэдний албан тушаалыг нэмэгдүүлэх нь зүйтэй. 2.Сайн ажлыг урамшуулдаггүй, хувь нэмрийг нь хайхардаггүй. Н.Макиавеллигийн “Бага багаар тогтмол урамшуулж, хариуцлага тооцохдоо жинтэйхэн тооцох” зарчмыг даган мөрдөх нь зүйтэй. 3.Ажилтнууддаа …

  • 24 April

    60 тэрбумын шүүх хурал хойшиллоо

      Өнгөрөгч 2016 оны зургадугаар сар буюу УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд болох М.Энхболд, Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нарын төрийн албан тушаалыг мөнгөөр үнэлсэн дуу хоолой бүхий бичлэг цацагдсан. Бичлэг дээр төрийн албан тушаалыг үнэлж 60 тэрбум төгрөг босгох талаар ярилцаж байсан гэдэг. Тэгвэл энэхүү бичлэгийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагаас товлогдоод байсан ч шүүгчийн ар гэрт ажил явдал …

  • 24 April

    Нийслэлийн байгууллагууд нээлттэй өдөрлөг зохион байгуулна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Тус ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилгоор энэ сарын 24-ний өдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болоод байна. Нээлттэй хаалганы өдөрлөгт нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нийт агентлаг, …

  • 24 April

    Өвөр Монголын аялал жуулчлалын гэрэл зургийн үзэсгэлэнгээс шагнал хүртсэн зургууд

    Эмниг сургасан нь Хөпин Шилийнгол аймаг Тэмээчин Байюньшян Хөлөнбуйр хот Өглөө Юйфөн Тунляо хот Хахир хүйтэнд ханьтай байх сайхан  Шэнь Айдун Шилийнгол аймаг Адуучин Ян Вэйдун Улаанхад хот Баясгалант хөдөө Бай Жаньчюань Хянган Аймаг Нарны туяан дахь тэмээд С.Энхтүвшин Алшаа аймаг Уулын үзэмж Ван Зуоюй Тунляо хот Шуурга дэгдлээ Ван Жаньпин Хөххот Алшаагийн хар хот Хө Номин Хөххот Овоо Вэнь …

  • 24 April

    Улаанбаатар хотын нийтийн тээврийг өөрийн гэсэн өнгө төрхтэй болгох хэрэгтэй гэв

    “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” сэдэвт семинар энэ сарын 19-ны өдөр зохион байгуулагджээ. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Азийн Хөгжлийн банкны Нийтийн тээврийн мэргэжилтэн Ки Жүн Ким, ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Б.Доржсэмбэд, ЭХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Замын цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтсийн …

  • 24 April

    Сөүлд барилгын нурангинд дарагдсан хоёр Монгол хүнийг аварчээ

    Өнгөрсөн бямба гарагт Сөүл хотод барилгын нурангинд дарагдсан Монголын хоёр иргэнийг аварчээ. Өмнөд Солонгосын Ганнам дүүргийн Гал түймэртэй тэмцэх газрын мэдэгдсэнээр, тус дүүргийн Йоксам хорооны нэгэн барилгыг нураан буулгаж байх үед  барилгын ажилчид болох хоёр монгол хүн нурангинд дарагджээ. Тэд өөр дөрвөн хүнтэй ажиллаж байсан аж. Зоорийн гурван давхар бүхий таван давхар барилгыг бямба гарагийн өглөөний 9:57 цагт экскаватораар нурааж …

  • 24 April

    Төрсөн сараар шинжих нь

    1-р сард төрөгсөд • Их хүсэл эрмэлзэлтэй юманд нухацтай • Хүнд заах хүнээс заалгах дуртай • Хүний алдаа,сул талыг олж харах дуртай • Шүүмжлэх дуртай • Шаргуу бүтээлч • Ухаалаг, цэвэрч ба эмх цэгцтэй • Мэдрэмжтэй ба юмыг гүнзгий боддог • Бусдыг хэрхэн хөгжөөхөө мэддэг • Ер нь дуу шуу цөөтэй гэхдээ сэтгэл хөдөлсөн юмуу сандарсан үед тийм биш • …

  • 24 April

    Парианг суурингийн бяцхан үрс баяр хөөрөөр дүүрэн байна

    БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй VI ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Парианг суурингийн дунд сургуулийн барилга, хичээлийн танхим, хүүхдийн цэцэрлэгийг засварлан, бүрэн тохижууллаа. Уг ажлыг батальоны барилга, инженерийн салааны бүрэлдэхүүн хагас сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд хичээлийн байрны хана, тааз, хаалга, танхимын ширээ, сандал, шалнаас эхлээд гадна орчны тохижилт, хүүхдийн тоглоомын талбай, бие засах байрыг шинээр барих …

  • 24 April

    Нэрнийхээ эхний үсгээр өөрийгөө шинжээрэй

    Хэн нэгнийг таньж мэднэ гэдэг нь хэцүү. Нөгөөтэйгүүр, цаг хугацаа шаардсан ажил ч байдаг. Анхны сэтгэгдэл гэдэг цаашдын харилцааны уур амьсгал ямар байхыг заадаг, хэмжигч гэж болно. Та дөнгөж танилцсан, танилцахыг хүсч буй хүнээ ямар зан ааштай вэ гэдгийг мэдэхийг хүсч байгаа бол нэрнийх нь эхний үсгээр тандаарай. А, Б Тэр романтик хүн биш. Сээтгэнэх чадваргүй, гэхдээ хүссэнээ авч чаддаг …