Monthly Archives: May 2017

May, 2017

  • 5 May

    Монгол төрийн босго өндөр байх учиртай

    Төрийн сүлдэндээ залбирч, төрөө дээдлэн хүндэлдэг монголчууд сар гаруйн дараа долоо дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх гэж байна. Ганц тойргоос бус орон даяар бүх сонгогчдын шалгуураар сонгогддог гэдэг утгаараа төрийн тэргүүнээ ямар хүн байх ёстойг сонгогчид дор бүрнээ дэнсэлж суугаа. Ямар шалгуур, ямар хэмжүүрээр хандах нь тухайн сонгогчийн бүрэн эрх. Гэхдээ улс орон, ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн …

  • 5 May

    Авто зөвлөгөө:Хөдөлгүүрийн тосонд хадгалах хугацаа гэж байдаг

    Хөдөлгүүрийн тосны хадгалах хугацааг ярихын өмнө 2 үндсэн ойлголтыг эхэлж мэдэх шаардлагатай. Engine oil Expire – буюу хүчинтэй хугацаа. Engine oil Shelf life -буюу хадгалах хугацаа. Хөдөлгүүрийн тосыг ямар аргаар боловсруулсан, нэмэлт бодисын орц, найрлагаас хамаарч хүчинтэй болон хадгалах хугацаа нь харилцан адилгүй байдаг. Тухайлбал: Mobil1 брэндийн тосыг онгойлгоогүй, зөв орчинд 5 жил хүртэл хадгалах боломжтой гэсэн бол Total брэнд …

  • 5 May

    М.Энхболд VS Х.Баттулга

    Улс төрийн хоёр гол хүчнээс 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорлоо. Энэ удаад МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга нар төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх эрхээ  аваад байна. Тэгвэл энэ хоёр эрхмийн хэн нь хэн бэ. Тэдний боловсрол мэдлэг,  улс төрийн замналыг нь хамтдаа сонирхоё. УИХ-ын дарга, МАН-ын дарга  М.Энхболд Түүний хувьд 1964 оны  долдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. Боловсролын хувьд …

  • 5 May

    Зовхины үрчлээг арилгах арга

    Хэт их ядрах, нойргүйтэх, нас ахих зэргээс шалтгаалан зовхи үрчлээтдэг. Энэ тохиолдолд яншуй, төмсний бигнүүр болон чидун жимсний бүлээн тосоор жин тавихад үр дүнтэй байдаг. Бигнүүр бэлтгэх хэд хэдэн жор танд сонирхуулъя. Жор 1:Жижиглэн хэрчсэн ногоон яншуйг зовхин дээрээ тавиад чийгтэй хөвөн эсвэл марлиар бүтээж 15 минутын дараа бигнүүрийг авна. Мөн энэ аргаар үрж жижиглэсэн түүхий төмсний бигнүүрийг тавьж болно. …

  • 5 May

    Урт наслах нууцуудаас…

    Хүн бүхэн л урт  наслахыг хүсдэг билээ. Ингээд урт наслахын тулд өөрийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнийг таны эрүүл мэнд болон арьсанд ямар нөлөө үзүүлэх эсэхийг бодоод үзэх хэрэгтэй . Хөгшрөхгүй арьсаа төрөлхийн залуу хэвээрээ хадгалж үлдэхийг хүсэж байна уу тэгвэл дараах зүйлс танд туслана. -Хүзүүндээ 7 хоногт 2-3 удаа бүлээвтэр ургамлын тос түрхэж, иллэг хийж байвал цагаасаа …

  • 5 May

    Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг түр хязгаарлана

    Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг 2017 оны 05 дугаар сарын 06-ны Бямба гарагийн өглөө 10:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд хааж, туршилт, шинжилгээний ажлыг гүйцэтгэхээр боллоо. Тус байгууламж нь 2014 онд ашиглалтад орсон бөгөөд олон улсын стандартаар 3 жил ашиглах ёстой. Гэвч БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдах Яармагийн шинэ гүүр ашиглалтад ортол …

  • 5 May

    МХЕГ:Малын халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор зөөврийн ажлын байртай боллоо

    БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /Тика/-ийн Улаанбаатар хот дахь зохицуулалтын газраас мэргэжлийн хяналтын байгууллагын Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ажлын байрны нөхцлийг сайжруулах, малын халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор зөөврийн ажлын байр, тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө. Уг арга хэмжээнд МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, БНТУ-аас Монголд суух Бүрэн эрхэт Элчин сайд  М.Ахмет Язал,ТИКА-гийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйя болон бусад …

  • 5 May

    Ипотекийн зээлийн 4-р сарын санхүүжилтэд 23.9 тэрбум төгрөг олгов

    Ипотекийн зээлийн  санхүүжилтийн  шинэчилсэн журмын дагуу Монголбанк нь өөрийн эзэмшилд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрөөр ипотекийн зээлийг сар бүр санхүүжүүлж буй. 2017 оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар Монголбанкнаас арилжааны банкуудад нийт 23.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт олголоо. Үүнээс Улаанбаатар хотод 383 зээлдэгч, орон нутагт 322 зээлдэгч тус тус ипотекийн зээлд хамрагдав.

  • 5 May

    Монгол, Бельгийн байнгын зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байхаар тохиролцов

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Европын Холбоонд албан ёсны айлчлал хийх үеэрээ Бельгийн Вант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дидье Рейндерстэй Брюссель хотноо өчигдөр /2017.05.05/ уулзав. Уулзалтаар талууд ардчилал, хүний эрхийн төлөө нийтлэг үнэт зүйлс, хамтын ашиг сонирхолд тулгуурласан Монгол-Бельгийн харилцаа, хамтын ажиллагааны ач холбогдлыг дахин нотлов. Гадаад харилцааны сайд нар хоёр талын харилцааны асуудлаар ярилцаж, эдийн засгийн хамтын …

  • 5 May

    Нэгдүгээр ангид элсэгчдийг энэ сарын 15-ыг хүртэл бүртгэнэ

    2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6  настай  32623 хүүхэд  элсэнэ.  Элсэлтийг  2017-2018 оны хичээлийн жилийн  хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.4,  Бага дунд …

  • 5 May

    ЦЕГ: Г.Маралмааг хүчирхийлсэн гэх цагдаагийн албан хаагчийн үхлийн шалтгааныг шалгаж байна

    Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Цогт, Г.Маралмаа нарыг  бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэж, үйлдсэн хэргийн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Т.Цогтод 20 жилийн хорих ял, Г.Маралмаад 23 жилийн хорих ял оногдуулсан билээ. Тэгвэл 23 жилийн …

  • 5 May

    Хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн талаарх зөвлөмжүүд

    Ихэнх эцэг эхчүүдийн хувьд, бага насны хүүхдийнхээ чихэрлэг хоол хүнсний хэрэглээг хязгаарлаж, шүдээ тогтмол зөв угаахад сургахыг хичээдэг. Хэдийгээр шүдээ тогтмол угааж, чихэрлэг хүнсний зүйлсээс татгалзсан ч хүүхдийн шүд цоорох нь элбэг юм. Тэгвэл цоорол үүсэхэд хоол хүнсний хэрэглэх хэмжээ, давтамж хамгийн чухал байдаг. Бага насны хүүхдийн сүүн шүдийг хэдий чинээ эрүүл байлгана, ясан шүд нь төдий чинээ эрүүл, зөв байрлалтай ургахад сайнаар нөлөөлдөг. Эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдийн сүүн шүдийг “Дахин ургана” хэмээн амны эрүүл ахуйг нь сайтар ойшоодоггүй сул талтай. Хүүхдийн …

  • 5 May

    “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн нээлт өнөөдөр болно

    Элэг бүтэн монгол хөтөлбөрийн нээлт өнөөдөр Сүхбаатарын талбай дээр өнөөдөр 11-13 цагийн хооронд иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх өдөрлөг болно. Хөтөлбөрийн хүрээнд МУ-ын засгийн газрын 2017 оны 04 сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолоор тус хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөр нь 2017-2020 оны хооронд хэрэгжих бөгөөд Монгол улсын 15-аас дээш насны бүх хүн амд хепатит В,С вирусийн халдварыг үе шаттайгаар илрүүлэх ажлыг зохион байгуулах юм байна. 2016 оны …

  • 5 May

    Улаан-Үдэд Монгол оюутан 00 өрөөнд хүүхдээ төрүүлээд хөнөөжээ

    5 дугаар сарын 3-ны өглөө эрт Улаан-Үд хотын нэгэн дээд сургуулийн дотуур байрны 00 өрөөнд 17 настай Монголын  иргэн нэгэн эмэгтэй оюутан ухаан алдсан байдалтай олджээ. Түүний дор нь амьгүй болсон шинэ төрсөн хүүхэд нь байжээ. Энэ хэрэгт ОХУ-ын Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйл “Төрүүлсэн хүүхдээ эх нь хөнөөх” гэдэг зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байна гэж Оросын Мөрдөн байцаах …

  • 5 May

    Якутын тайгад 11 хоног төөрсөн охин, нохой хоёрт зориулж хөшөө босголоо

    Якутын онгоцны буудал дээр охин нохой хоёрын хөшөө бий. Хөшөөг 2014 онд Олом хотын оршин суугч дөрвөн настай охин нохойн хамтаар тайгын их аглаг ойгоор 11 хоног төөрөн явсаар олдсон гайхамшигт явдлаас сэдэвлэн бүтээгдсэн юм. Карина Чикитовын түүх бүх Якутчуудын анхааралд байж 11 хоногийн турш эрлийг тасралтгүй хийсэн байдаг. Харин эрлийн төгсгөлд охиныг эсэн мэнд олсон нь гайхалтай халуун дотно …