Monthly Archives: July 2017

July, 2017

  • 26 July

    Хүр эрвээхэйн идэвхижилт ихэсчээ

    Нийслэлд хүр эрвэйхээн нүүдэл ихэсчээ. Эрвээхэйн нүүдэл зөвхөн эхэлж байгаа бөгөөд есдүгээр сар хүртэл үргэлжлэх юм байна. Нүүдлийн оргил үе нь наймдугаар сарын дунд 10 хоног байх гэнэ. Үүнээс хойш байгалийн аясаар эрвээхэй өндгөө гаргаж, огт үзэгдэхгүй болох аж. Өрөөсгөл хүр эрвээхэй Өрөөсгөл хүр эрвээхэйн эмэгчин нь биеэр том, цагаан шаргалдуу өнгөтэй, дээд далавчин дээрээ хар, шар бараан өнгүүд хосолсон …

  • 26 July

    Нүүрс олборлолт, экспортын хэмжээ өсчээ

    Улсын хэмжээнд долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 26027,9 мянган тонн нүүрс олборлож, 23219,5 мянган тонн нүүрс борлуулснаас 19145,4 мянган тонн нүүрс экспортод гаргаад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал олборлолт 104,1 хувь, борлуулалт 73.56 хувь, экспорт 98.89 хувийн үзүүлэлттэй байна. Түүхий тосны экспортоос 97.9 тэрбум төгрөг төвлөрүүлжээ Энэ онд газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх зорилгоор Тосон-Уул XIX, …

  • 26 July

    “Сентерра Гоулд” компанийн лицензийг цуцлах шийдвэр гаргажээ

    “Ноён уулаа аврая” хөдөлгөөнөөс Ноён ууланд олборлолт явуулахаар зөвшөөрөл авсан “Сентерра Гоулд” компанийн эзэмшиж буй дөрвөн лицензийг цуцлуулах хүсэлт гаргасан. Гэвч иргэний нийгмийн байгууллагуудын нэхэмжлэлтэй уг хэрэг сүүлийн хоёр жилийн хугацаанд   хууль, шүүхийн байгууллагаар үргэлжилсэн. Тэгвэл энэхүү хэргийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх  өнөөдөр дахин хэлэлцэж,шүүхээс “Ноён уулаа аврая” хөдөлгөөнөөс гаргасан нэхэмжлэлийг хүчинтэй гэж үзэж, “Сентерра Гоулд” компанийн лицензийг цуцлах шийдвэр …

  • 26 July

    Х.Болорчулуун:Одоогийн байдлаар 7 газрыг бүрэн чөлөөлсөн

    -Бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан газар чөлөөлөлтийн ажил хэрхэн явагдаж байна? Улсын хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтын ажлууд хавраас эхлээд судалгаа, зураг төслөө бэлэн болгоод ажлууд нь эхэлчихсэн явж байгаа. Бид газар дээр нь долоо хоног бүр явж үзэж, шалгаад газар чөлөөлөлтийн явц хэр байна вэ гэдгийг дүгнэсэн. Одоогийн байдлаар нийт 9 замын ажил хийгдэж байгаагийн долоогийнх нь газрыг …

  • 26 July

    Wonder Woman киноны хоёрдугаар ангийг хийхээр болжээ

    Warner Bros студиэс Wonder Woman киноны хоёрдугаар ангийг хийх болсон тухайгаа албан ёсоор  зарлалаа. Супер баатруудын түүхийг үргэлжлүүлсэн Wonder Woman кино нээлтээ хийсэн даруйдаа ашиг орлогоороо тэргүүлж, өндөр амжилт үзүүлсэн.  Wonder Woman-ын хоёр ангид гол дүрийн жүжигчин Израиль улсын модель, жүжигчин Гал Гадот тоглоно. Найруулагчаар  өмнөх ангид  найруулагчаар ажилласан Патти Женкис  ажиллахаар болсон байна. Wonder Woman киноны хоёрдугаар анги 2019 оны 12-р сарын 13-ний өдөр нээлтээ хийхээр болжээ.

  • 26 July

    Газрын тосны олборлолтын хэмжээ буурчээ

    Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Олон улсын хэмжээнд явуулдаг Баялгийн засаглалын индекст манай улс 64 оноогоор 89 орноос 15 дугаар байрт жагсчээ. Харин Евроазийн бүс нутгийн есөн орноос тэргүүн байрт жагссан гэдгийг албаныхан онцолсон  юм. Зүүн бүсийн эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдсэн тул Тамсаг, Тосон-Уулын орд газарт ашиглах эрчим хүчний хэрэглээг хязгаарлаж байгаагаас шалтгаалан …

  • 26 July

    8000 калортой хоол хүнсийг хэрэглэдэг сумо бөхчүүд хэрхэн амьдардаг вэ

      Японы Нагоя хотод  сумо нарын  бэлтгэл хийдэг буддын шашны сүм хийд байдаг аж. Тус хийдэд бэлтгэл сургуулилалтаа хийдэг сумочид  өдөрт 8000 калортой хоол хүнсийг хэрэглэж   хүчилтөрөгчийн  аппарат зүүж   унтдаг байна. Сумочид  өглөө бүр гурван цагийн турш дасгал хийдэг бөгөөд 10:30 цагт сургалтын төгсгөлд алдар нэрт хүрсэн сумочид  шиг хүүхдүүдтэй зургаа авахуулах, гарын үсгээ зурж өгөх  арга зохион байгуулдаг болжээ. Одоогоор Буддын шашны сүм хийдэд 11  сумочид бэлтгэл хийдэг аж. …

  • 26 July

    60 тэрбумынхан шахаанд орлоо

    60 тэрбум төгрөгөөр албан тушаал наймаалцах тухай МАН-ын нэр бүхий хүмүүсийн асуудал нэгэнтээ хурцдаад эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг шалгаж, холбогдсон хүмүүст нь бараг л “ял тулга” гэх үүргийг хуулийнханд өгчихлөө. Үүний хажуугаар Доржзодов гэх залуу прокурорын байгууллагад хандсан бөгөөд түүний хүсэлтээр 60 тэрбумын асуудалд мөн л хэрэг үүсгэн шалгахаар болсон тухай өмгөөлөгч нь мэдэгдэв. Өөрөөр хэлбэл хуулийнхан …

  • 26 July

    Г.Чулуунбаатар:Биеийн тамир, спортын тухай хуулиа батлуулж, Спортыг дэмжих санг байгуулан ажиллаж байна

    БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Азийн паралимпийн хороо, Японы паралимпийн хорооны төлөөлөгчид, “Монголын паралимпийн холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү нарыг   хүлээн авч уулзлаа. Азийн паралимпийн хороо, Японы паралимпийн хорооны төлөөлөгчид “Монголын паралимпийн холбоо”-ны урилгаар манай улсад зочилж байгаа юм. Уулзалтын үеэр талууд хоёр улсын паралимпийн холбооны хамтын ажиллагаа, Токио-2020 олимпийн наадмын бэлтгэл ажлын талаар санал солилцов. БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар уулзалтын үеэр “Япон-Монгол хоёр улс олон салбарт амжилттай хамтран …

  • 26 July

    Мөндөрт цохиулж гэмтсэн хүүхэд эмнэлгээс гарчээ

    Булган аймгийн Хутаг-Өндөр суманд болсон байгалийн аюулт үзэгдэлд өртсөн хоёр хүүхэд өнөөдөр эмнэлгээс гарчээ. Тус суманд бороо орж, 2,5-4 см хүртэл диаметртэй мөндөр бууж, 28 м/сек хурдтай салхины улмаас 7 настай, эмэгтэй А мөндөрт цохигдон биедээ гэмтэл авч, 7 настай, эрэгтэй Т аянга цахилгааны долгионд цохигдон эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн байгалийн гэнэтийн аюулын улмаас сумын төвийн 16 айлын гэр нурж, …

  • 26 July

    Монголын хамгийн хамгийн /Цуврал-2/

    Хамгийн халуун рашаан: Шаргалжуут: Манай орны 50 гаруй халуун рашааны дотроос хамгийн халуун, их нөөц ундаргатай, олон булагтай рашаан бол Шаргалжуут юм. Баянхонгор аймгийн нутагт Шаргалжуутын голын баруун эрэг дээр умард өргөрөгийн 46020, дорнод уртрагийн 101.014 солбилцолд далайн түвшнээс 1492м-т оршино. Шаргалжуутын гол руу түрж орсон хадат хамрын зүүн энгэрээр үргэлжилсэн боржин асган дотроос садан оргилох, их бага 100 шахам …

  • 26 July

    Г.Чулуунбаатар:Судлаачид бол монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг түгээж, дэлхий ертөнцтэй холбох чухал гүүр болдог

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургууль нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ нарын холбогдох албаны хүмүүс оролцов. БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол судлаачид бол монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээллийг түгээж, биднийг дэлхий ертөнцтэй  холбох чухал гүүр болдог. …

  • 26 July

    Төрийн дуулал эгшиглэж байхад утсаар ярьж зогсох эрхэм гишүүн

    Байнгын хорооны хуралд хээвнэг бохь зажилан сууж буй төрхөөрөө алдаршсан УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Өмнөговь аймгийнхаа наадмын индэрийн суудалд уригдсан гэрэл зургийг үзээд гутарлаа.”Би гуйж сонгогдоогүй шүү” хэмээн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр иргэдээ загнаж суусан эрхэм гишүүн маань Төрийн дуулал явж байхад хээв нэг утсаар ярьсан шиг зогсож байх юм. Гадны иргэн хүртэл Монгол төрийн дууллыг хүндэтгэж, зүрхэндээ гараа барьж байхад үлгэр …

  • 26 July

    Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг биеэрээ гайхуулж явна

    Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн цахим хуудаснаа саяхан амралтаар авахуулсан зургаа нийтэлжээ. Түүний энэхүү зургийг харсан хүмүүс 50 гарчихсан гэхэд бие хаа нь сайхан юм. Спорттой ойр байхаар ийм байгаа шүү дээ гэхчлэн сэтгэгдэл үлдээжээ. Ямартай ч экс ерөнхий сайдын зураг сошиал ертөнцийг шуугиулаад амжлаа. Тэрбээр засгийн газрыг удирдах явцдаа сайн муугаараа олон хэлүүлсэн ч өөрийнхөө бие хаа гадаад үзэмжиндээ сайн анхаардаг бололтой. Суудлаасаа буухын өмнө улстөр, урлаг соёл, бизнес гэх гурван …

  • 26 July

    Улсын хэмжээнд дөрвөн түймэр асч байна

    Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газар гарсан галыг өчигдөр 20:45 цагт бүрэн унтрааж Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгсөн байна. Түймэр Хүдэр сумаас зүүн зүгт 20 км-т гарсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 19 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, орон нутгийн 54 …