Monthly Archives: July 2017

July, 2017

  • 26 July

    “Монгол Улсын Эрдэнэсийн сан” ном хэвлэгдэв

    Монголбанк “Эрдэнэсийн сан” дахь шилмэл үзмэрүүдээсээ дээжлэн “Монгол Улсын Эрдэнэсийн сан” ном бүтээн уншигч, сонирхогчдын гарт өргөн барилаа.  Өдгөө уг сангийн үзмэрийн тухай хоёр дахь бүтээл болж буй отгон ном нь   Монголчуудын түүхийн хөгжлийн урт удаан замыг туулахдаа үлдээсэн  өвөрмөц соёл зан заншил, өөрсдийн гэсэн гоо зүй, ертөнцийг үзэх үзлийг шингээсэн эд өлгийн  дурсгалуудаас бүрдсэн ба хүрэл зэвсгийн үеэс  дундад …

  • 26 July

    Улсын төсвийн татварын орлогын гүйцэтгэл өнгөрсөн оныхоос 570.2 тэрбум төгрөгөөр өсчээ

    Энэ оны эхний хагас жилийн улсын төсвийн татварын орлогын гүйцэтгэл өнгөрсөн оны мөн үеэс 570.2 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн татварын орлого 88.4 тэрбум төгрөгөөр, нийт дүнгээр өнгөрсөн оны мөн үеэс 658.6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 396.5 тэрбум төгрөгийн татварын орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас 438.8 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөнөөс 42.3 тэрбум төгрөгөөр илүү …

  • 26 July

    Улсын ерөнхий прокурорын газар “60 тэрбум”-ын бичлэгтэй холбоотой асуудлыг шалгуулахаар болжээ

    Улсын Ерөнхий прокурорын газраас иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасангийн тус прокурорын газарт гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас “60 тэрбум”-ын бичлэгтэй холбогдуулан хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалыг хянаж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахыг Авлигатай тэмцэх газарт даалгасан байна. Уг …

  • 26 July

    Өчигдөр орсон борооны улмаас гурван хүн амиа алджээ

    Өчигдөр нийслэлд  түр зуурын хүчтэй аадар бороо, мөндөр орж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгонд үер буужээ. Үерийн улмаас 1 том хүн, 2 бага насны хүүхэд амиа алдаж, 4 хүүхэд хүнд хөнгөн гэмтсэнийг эмнэлэгт хүргэсэн байна. Мөн нэг хүүхэд алга болжээ. Уг алга болсон хүүхдийг олохоор нийслэлийн Аврах анги 105-ийн ээлжийн бүрэлдэхүүний эрэн хайх үйл ажиллагаа явуулж, шөнийн 00:20 …

  • 26 July

    Болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод түр зуурын хүчтэй аадар бороо орно гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээлэлтэй байгаа. Иймд иргэд, олон нийтийг аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхэд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэр орон сууцны үер усны аюулгүй байдлыг шалгах, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар …

  • 26 July

    Арслангийн ордныхныг бүх салбарт амжилт хүлээж байна

    ХОНЬ (3/21-4/19) Энэ өдөр бүхэлдээ хүнд өдөр болох магадлалтай. Өнгөрсөн сарын сүүлийн өдрүүдтэй харьцуулахад санхүүгийн бичиг баримт бүрдүүлэхдээ алдаа гаргах эрсдэл их байна. Хоёрдмол утга санаатай тодорхой бус үг хэллэгүүдийг анхаарч бүх бичиг баримтуудыг анхааралтай нягтлан унш. ҮХЭР (4/20-5/20) Хүүхдүүдтэй харьцах харьцаанд хүндрэл үүснэ. Шилжилтийн настай холбоотойгоор хүүхдүүддээ анхаарал их тавь. Гадаад орчинтойгоо зөрчилдөнө. Тухайлбал, ажил дээрээ хамтрагчтайгаа, гэртээ хөрштэйгөө …

  • 26 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 26. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 3. Буд гараг.  Бага морь одтой, Хоёр хар мэнгэтэй хөх бар өдөр.                            Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг …

  • 26 July

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    2017 оны 07 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 19-24 хэм, Алтайн өвөр говиор 31-36 хэм, Их нууруудын хотгор болон …

  • 25 July

    Өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангах үүрэг өгчээ

    Нийслэлийн Засаг даргын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай захирамжийн хүрээнд  “Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар 1,2,3 дугаар баазын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, хотын нийтийн тээврийн стандартын хэрэгжилттэй танилцан, хагас жилийн ажлын тайлангийн гүйцэтгэлийг сонсож үүрэг даалгавар өгчээ. Тэрбээр өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангах, нийтийн тээврийн стандартыг чанд дагаж мөрдөх, техникийн бүрэн байдлыг хангах, жолооч нарын ур чадварыг дээшлүүлж осол …

  • 25 July

    Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөн ажиллах эрхмүүдийн нэрс тодорчээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад зөвлөн ажиллах эрхмүүдийн нэр эхнээсээ тодорч байна.Тодруулбал  Монгол Улсын Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг, яруу найрагч Цоодолын Хулан, Баянзүрх дүүргийн засаг дарга асан Д.Пүрэвдаваа нар зөвлөн ажиллахаар болжээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн орон тооны бус зарим зөвлөхийг албан тушаалаас нь чөлөөлж, харин Догмидын Сосорбарам, Хашбаатарын Цагаанбаатар, Чулуунцэрэнгийн Отгончулуу, Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын …

  • 25 July

    Будаевын нэрэмжит тэмцээнд залуу бөхчүүд оролцоно

    Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европ болон Азийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин Буриадын нэрт бөх Борис Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын 27-28-нд Улаан-Үд хотод болно. Түүний 60 насны ойд болж буй 25 дахь удаагийн тэмцээнд Монгол, БНСУ, Казахстан, БНХАУ, ОХУ-ын 150 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөх юм байна. Манай улсаас ҮБТДС-ийн дасгалжуулагч, ОУХМ …

  • 25 July

    Стивен Сигалын гэргий Б. Эрдэнэтуяагийн сүүлийн үеийн зургуудаас

    Монголын цэнгээнт бүжгийн “Хатан хаан” цол хүртэж байсан Батсүхийн Эрдэнэтуяа хатагтай Стивен Сигалын гурав дахь эхнэр билээ. Сигал 2001 онд Монголд ирж Чингис хааны тухай кино хийнэ, хатны дүрийн жүжигчин сонгон шалгаруулна гэж байхдаа ирээдүйн эхнэрээ “шалгаруулсан” юм. 2002 онд МУИС-ийн ОУХДС-ийг япон хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. Таван жил хувийн туслахаар нь ажилласны эцэст Б.Эрдэнэтуяа түүний эхнэр болсон юм. Тэдний гэр бүлийн зургуудаас хамтдаа сонирхоцгооё.

  • 25 July

    Түймрийн голомтод дайчлагдан ажиллаж байсан иргэдийг түймрийн голомтоос буулгажээ

    2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 түймэр асаж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1, Мандал сумын 1 нийт 2 түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 169 албан хаагч, 11 автомашин, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс 80 албан хаагч, 4 автомашин, орон нутгаас 74 хүн, 2 автомашин, Улаанбаатар …

  • 25 July

    Бага насны хоёр хүүхэд хулгай хийжээ

    Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 24-ны өдрийн 05:00 цагаас 25ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас  Нийт 1559 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 68, зөрчлийн 1247, согтуугийн 398, зам тээврийн  ослын 244, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 39-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж эхэлжээ.Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо “Тахилтын … тоотод хулгай орсон байна” гэсэн мэдээллийг шалгахад тус дүүргийн 22-р хороонд суух …

  • 25 July

    Төвийн бүсийн хурдан морины уралдаан Багануур дүүрэгт болно

    Нийслэлийн Онцгой комисс өчигдөр яаралтай хуралдаж Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан Хүрээ цам-Даншиг наадмыг цуцлах шийдвэр гаргасан. Мөн Төвийн бүсийн хурдан морины уралдааныг нийслэлийн нутаг дэвсгэрт хийх боломжгүй гэж үзэн Засгийн газарт шийдвэрээ хүргүүлсэн юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ сарын 28-30-ны өдрүүдэд нийслэлд зохион байгуулагдах байсан Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Багануур дүүрэгт зохион …