Monthly Archives: July 2017

July, 2017

  • 26 July

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Элчин сайд З.Батбаярыг эгүүлэн татах зарлигийг хүчингүй болголоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаар зарлигийг хүчингүй болгов. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татахдаа …

  • 26 July

    Хамгаалах бүс хэрэглээгүй хүмүүсийн 50-иас илүү хувь нь тархины болон нүүрний гэмтэл авдаг

    Хэдийгээр автомашин бүр өөр өөрийн онцлог хийц, загвартай байх боловч хамгаалах хэрэгслийн ерөнхий зарчим, ач холбогдол бүх улсад ижил юм. Зам тээврийн ослын үед хамгаалах бүс хэрэглээгүй хүмүүсийн 32% нь нуруу нугасны, 50-иас илүү хувь нь нүүрний болон толгойн гэмтэл авч, 53%-нх нь тархи доргихоос гадна хамрын болон эрүүний яс хугарч, дух, нүүрний хэсэг зүсэгддэг болохыг тогтоожээ. Замын цагдаа нар …

  • 26 July

    Цэцэг өвчин гарсан Өлзийт суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

    Энэ сарын 25-ны өдрөөс эхлэн Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Баруун булагийн Төмөр аягат хэмээх газар малын гоц халдварт цэцэг өвчний голомт үүсчээ. Иймээс тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэмд шилжсэн байна.Тус аймгийн малчин Ч- ийн 60 гаруй хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрснийг өнгөрөгч баасан гаригт сумын малын эмч дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв …

  • 26 July

    Б.Серик:Начин цолондоо ханаж болохгүй шүү хэмээн захисан

    Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Таван богдын бүргэдүүд” дэвжээний бөх, сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга, Олон улсын хэмжээний мастер Бердимуратын Серик Улсын харцага Т.Баасанхүүгээр тав давж улсын начин цол хүртсэн билээ. Ингээд түүнтэй ярилцлаа. -Улсын начин хэмээх эрхэм цол …

  • 26 July

    Үер усны үед халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ

    Өчигдөр түр зуурын хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үерийн аюултай нөхцөл байдал үүссэн. Үер,усны гамшиг нь улс орны нийгэм, эдийн засаг болон хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг бөгөөд үер усны гамшгийн үед гэр хорооллын бохир усны цооног,жорлон хальж, өтгөн шингэн ялгадас, бохирхог хаягдлаар газрын хөрс, гудамж талбай бохирдсоны улмаас сальмонеллёз, балнад, цусан суулга, боом, …

  • 26 July

    503 жолооч эрхээ сэргээлгэжээ

    Энэ оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн оноо нь дуусч, эрхийг нь түтгэлзүүлсэн жолоочийн тоо 1046 хүрчээ.  Зөрчлийн оноо нь дууссан жолооч нар Замын цагдаагийн газрын Лицензийн төвд гурван цагийн сургалтанд сууна. Үүний дараа замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахимаар өгч, тэнцсэн тохиолдолд 72 цагийн дотор түтгэлзсэн эрхийг сэргээх юм. Харин тэнцээгүй тохиолдолд Дүнжингарав дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд дахин …

  • 26 July

    Өгөөжийн уулзварыг түр хаана

    Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Өгөөжийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэтгэл, дулааны шугамын хүчитгэлийн таг солих, цахилгаан, холбооны шугамын шилжүүлэг, нөөц турба байрлуулах ажлуудыг хийхтэй холбогдуулан долоодугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагаас 27-ны өдрийн 22:00 цагийн хооронд тус хэсгийн зам хаагдана. Зам хаагдахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:29 “СЭЛБЭ АМРАЛТ-МУБИС-ВОКЗАЛ” чиглэлийн замналд түр хугацаанд  өөрчлөлт орно. Чиглэлийн замналыг дараах зурагт …

  • 26 July

    Суга, өвдөг тохойны харалсан хэсгийг гэрийн нөхцөлд арилгах арга

    Хамгийн их санаа зовоож ичмээр байдалд оруулдаг зүйл бол харалсан өвдөг, тохой, суга шүү дээ. Ямар ч хүнд тохиолддог том асуудлын нэг. Энэ байдлаас та төвөггүй салаарай. Таньд хэд хэдэн зөвлөгөөг хүргэж байна. 1) Lemon: Өвдөг, тохой, суганы харалсан хэсэг дээр  нимбэгний шүүс болон  нимбэгээр  цэвэрлэдэг.  Харалсан хэсэгт 15-20 минут байлгана.  Халуун усанд алчуур норгож цэвэрлэгээнд ашиглавал илүү үр дүнтэй. 2) …

  • 26 July

    Малтай өрхүүдийг нийслэлээс гаргахаар болжээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг, Шижирийн аманд иргэн Б.Серкболын 14 үхэр, гурван тугал шүлхийгээр өвчилсөн. Иймээс тэнд амьдардаг гурван өрхийн долоон хүн хөл хорио тогтоожээ. Тухайн голомтын бүсэд 14 өрхийн 138 бод, 210 бог бий гэсэн мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газрынхан өгсөн. Цэгүүдэд ажиллаж буй алба хаагчид ариутгал хийхээс гадна бусад өрхийн малыг голомтын бүс рүү оруулахгүйн тулд амыг …

  • 26 July

    “Элчин сайдыг эгүүлэн татах нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй үндсэн бүрэн эрх”

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр энэ долдугаар сарын 19-ний өдөр  албан бичиг хүргүүлсэн билээ. Уг албан бичигт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон долдугаар сарын 20-нд хариу бичиг өгөөд байсан юм. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн …

  • 26 July

    Манай цэргийн баг тэргүүн байр эзэлжээ

      ХБНГУ-ын Норд Райн Фестфален муж улсын цэргийн командлалаас жил бүр зохион байгуулдаг Мөнхенгладбахын марш тактикийн олон улсын тэмцээн энэ оны долдугаар сарын 8-ны өдөр болжээ. Энэхүү тэмцээн 34 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа аж. Манай тамирчид  энэ  тэмцээнд тусгай урилгаар оролцсон юм байна. монголын цэргийн баг тамирчид амжилттай оролцлоо. ХБНГУ-ын Батлан хамгаалах яам болон НАТО-гийн удирдлагаас өндөр ач холбогдол …

  • 26 July

    НУУЦ: Монголын анхны 4DX кинотеатрын эхний үзвэр “Justice League”

    Хүн төрөлхтний сэтгэлгээний цар хүрээ өргөжин, гүнзгийрэхийн хэрээр хамгийн жижиг хэсэгт хүртэл өвөрмөц, сонирхолтой мэдрэмжийг төрүүлэхүйц зүйлийг сэтгэж, содон онцгой, гайхалтай шийдлийг бий болгосоор байна. Зөвхөн кинотеатрт л гэхэд санаанд оромгүй сонирхолтой технологи, засал чимэглэл, орчин нөхцөлийг бүрдүүлж, үүнээсээ өөр нэгэн шинэ мэдрэмж, таашаалыг хүмүүс бидэнд өгдөг болжээ. Жишээ болгон дэлхийн хамгийн сонирхол татахуйц, томоохон кино театруудаас танилцуулъя. НЭГ. ДЭЛХИЙН СОНИРХОЛТОЙ …

  • 26 July

    Шүдээ хэрхэн цайруулах вэ

    Сода болон лимон  Лимоны хальс болон зүссэн лимонд сода шингээж үрэх нь шүдийг өнгөлөг болгодог  Банана Бананы хальсаар шүдээ үрэх  Түлэгдсэн талх  Түлэгдсэн талхаар шүдээ үрэх нь маш үр дүнтэй гэнэ шүү   Бараан өнгийн уруулын будаг сонгох   Вазелинаар шүдээ угаах 

  • 26 July

    Сонсголонгийн гүүрийг өргөтгөх газрыг бүрэн чөлөөлөв

    БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжаар Улаанбаатар хотод гүүрэн байгууламжуудыг шинэчлэх, засварлах, өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь Сонсголонгийн 289.4 метр урт төмөр бетон гүүрийг шинээр барих төсөл юм байна. Уг төслийн хүрээнд замын ажлын нөлөөлөлд нэг нэгж талбар өртсөн бөгөөд Нийслэлийн Газрын Албанаас газар чөлөөлөлтийг 100 хувь хийжээ. Сонсголонгийн 289.4 метр дөрвөн эгнээ бүхий төмөр бетон гүүрийн гүйцэтгэгчээр …

  • 26 July

    Үерийн аюултай бүсэд амьдарч байгаа иргэдэд нүүхийг анхааруулж байна

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод түр зуурын хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна. Иймд иргэд, олон нийтийг аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхэд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэр орон сууцны үер усны аюулгүй байдлыг шалгах, гол  мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг Онцгой байдлын …