Monthly Archives: August 2017

August, 2017

  • 31 August

    “Дэлхийн мисс-2017” тэмцээнд Ц.Энхжин эх орноо төлөөлж оролцохоор боллоо

    Монголыг Дэлхийн мисст төлөөлөх охидын сонгон шалгаруулалт өчигдөр  дуусч, үндэсний ялагч тодорлоо. Есөн гоо бүсгүйгээс Цэвээндашийн Энхжин шалгарч Монгол Улсыг “Дэлхийн мисс-2017” тэмцээнд төлөөлөхөөр боллоо. Ц.Энхжин нь Их Британийн Кембрижийн Их Сургуулийн Урлагийн сургуулийг интерьер дизайны чиглэлээр нэг дүгээр зэрэглэлтэй төгссөн. Мөн Италийн алдарт Флоренц хотын Дизайны Их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистр хамгаалсан. Одоогоор өөрийн үүсгэн байгуулсан “Eden Desig” …

  • 31 August

    Венецийн кино наадмын улаан хивсний ёслолыг чимсэн бүсгүйчүүд

    74 удаагийн Венецийн кино наадам Итали улсад албан  ёсоор эхэллээ. 74 дах удаагийн ёслолын үйл ажиллагааны улаан хивсний ёслол өчигдөр болж өндөрлөлөө. Тус кино наадам “Оскар”-ын шагналт, найруулагч Александр Пэйнийн “Dowsizing” киногоор нээлтээ хийлээ. Венецийн кино наадам 8-р сарын 30-наас 9-р сарын 9-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Европын орнуудад алан хядах ажиллагаа нэлээд гарч байгаа тул энэ жилийн кино наадам өндөр хамгаалалтын дор байгаа  зохион байгуулж байгаа аж. Жасмин Тринка Грета Скарано Франческа …

  • 31 August

    НИТХ-ын төлөөлөгчид хэвлэлийн хурал зарлалаа

    Төрийн албан тушаалыг 60 тэрбумаар наймаалцахыг санаархсан НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах нь зүйтэй гэж үзэн МАН-ын бүлгийн 16 төлөөлөгч гарын үсэг зураад байгаа. Мөн тэдэн дээр НИТХ дахь АН-ын 11 төлөөлөгч нэгдэж буйгаа мэдэгдсэн. Гэвч Ц.Сандуй албан тушаалаасаа огцрохгүйн тулд НИТХ-ыг хуралдуулахаас цааргалж, хурлын дэгийг ноцтойгоор зөрчиж байна. Албан тушаалаа хамгаалж авч үлдэхийн тулд сургууль цэцэрлэг, өвөлжилтийн бэлтгэл гээд НИТХ-аар …

  • 31 August

    ДАШТ 2017: Г.Одбаяр хүрэл медаль хүртэв

    Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр хүрэл медалийн эзэн болж, ДАШТ-ээс анхны медалаа хүртлээ.Г.Одбаяр Будапештийн дэвжээнд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Саудын Арабын бөх Мухаммед Алхарбиг цэвэр ялж, залгуулаад АНУ-ын жүдоч Александр Турнер, шилдэг жүдоч Дирк Ван Тичелт нарыг цэвэр ялсан боловч хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын тамирчинд ялагдал хүлээсэн юм. Улмаар торгуулийн барилдаанд …

  • 31 August

    Зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй асруудыг албадан буулгаж эхэллээ

    Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх Хархорин зах, 3,4-р хорооллын зам дагуух нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй задгай худалдаа явуулж буй асруудыг буулгаж, нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүллээ.Нийтийн эзэмшлийн гудамж,зам талбайд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа хийхийг хориглосон захирамж гарч тус захирамжийн дагуу мэргэжлийн байгууллагууд дээрх арга хэмжээг авч ажиллаж буй нь энэ юм. Олон хүн төвлөрсөн зам дагуу худалдаа хийж байгааг иргэд, аж ахуй нэгж, …

  • 31 August

    Улаанбаатарт 23 хэм дулаан байна

    Есдүгээр сарын 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар бороо орно. 2017 оны 08 дугаар сарын 30-ны 20 цагаас 08 дугаар сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Улаанбаатар хот: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр.  Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна. Баруун аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар …

  • 31 August

    Гавьяат тамирчин Д. Сумъяа Дэлхийн аварга боллоо

    Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж  ДАШТ-ий  хүрэл медальт, Гавьяат тамирчин, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Доржсүрэнгийн Сумъяа дэлхийн аварга боллоо.  Тэрбээр аваргын төлөө Японы  бөх Ёшида  Цүкасатай 14 минут  барилдаан хийж  вазари үнэлгээгээр ялалт байгууллаа. Д.Сумъяа дэлхийн аваргын татамид 57 кг-ын жинд А хэсгийн тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт …

  • 31 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ

    Аргын тооллын 8 сарын 31, Бархасвадь гараг. Билгийн тооллын 10, Гар одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой  жилтнээ сөрөг муу нөлөөтэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба атаа жатхыг …

  • 30 August

    ДАШТ: Г.Одбаяр өрсөлдөгчөө яллаа

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд эхний тойрогт хийлсэн ОУХМ Г.Одбаяр хоёрдугаар тойрогт Саудын Арабын жүдоч Мухаммед Алхарбиг яллаа. Манай бөх 2 базари үнэлгээгээр илүүрхэж явж байгаад, өрсөлдөгчөө даралтаар цэвэр яллаа.

  • 30 August

    Усанд осолдсон цэргүүдийн цогцсыг олжээ

    Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн гурван алба хаагч усанд осолдсон талаар мэдээлсэн билээ. Тэдний цогцсыг онцгой байдал, зэвсэгт хүчин, цагдаагийн алба хаагчид эрэн хайж байсан юм. Өнөөдөр усанд осолдож, амиа алдсан цэргүүдийн цогцсыг олжээ. Ямар шалтгааны улмаас усанд осолдсон эсэхийг цагдаа нар тодруулахаар ажиллаж байна.Тэд өнгөрсөн хавар Увс аймгаас тус ангид татагдан иржээ. Ослын хэргийг …

  • 30 August

    Оройн ангийн оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдаж болно

    Сургалтын төлбөрийн зээл олголтын өнөөгийн байдал, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг судалж, зээлд хамрагдах оюутны хамрах хүрээг өргөжүүлэх, зээлийн зарим нөхцөл, шаардлагыг хөнгөлөх, зээлийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор Засгийн газар “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг шинэчлэн баталсан. Өнгөрсөн жил ганцхан бакалавр буюу өдрийн ангийн оюутнууд “Оюутны хөгжлийн зээл”-ийг авах боломжтой байсан. Харин энэ жилээс эхлэн ичнээ, магистр, доктор, оройн ангийн оюутнууд зээлд …

  • 30 August

    Хууль бус ан, агнууртай тэмцэхээр боллоо

    Хууль бус агнуур, амьтны эд эрхтэний хууль бус худалдаатай холбоотой хэргийг илрүүлэх нь амар хялбар ажил биш. Яагаад гэвэл, ийм төрлийн гэмт хэрэг нарийн зохион байгуулалтад орсон байдаг. Хууль хүчний байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнд л энэ аюулыг багасгах боломжтой байдаг аж. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх …

  • 30 August

    Бодибилдинг фитнессийн Азийн АШТ-нд Монголын баг тамирчид амжилттай оролцлоо

    51 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах Бодибилдинг Фитнессийн тэмцээн 2017 оны 8-р сарын 20-26 ны өдрүүдэд БНСУ-н нийслэл Сөүл хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд азийн 26 орны 385 тамирчин 31 ангилалд өрсөлдснөөс  Монголын баг тамирчид 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж, эмэгтэй багийн дүнгээр Мөнгөн медалийн эзэн боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаас 23 тамирчин, 3 олон улсын зэрэглэлтэй …

  • 30 August

    Шүлхийгээр өвчилсөн 311 үхэр устгалд оруулжээ

    Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Бөхөгийн гол, Хөшгийн хөндийд УМЭАЦТЛ-ийн 2017 оны долдугаар сарын 22-ны өдрийн шинжилгээгээр шүлхий өвчин болох нь оношлогдон нийт 26 өрхийн 311 үхэр, 74 хонь, 19 ямаа өвчилж, устгалд хамруулсан байна. Вакцинжуулалтад 384.928 толгой мал хамруулахаас 356554 толгойг хамруулж, 95.2 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт УМЭАЦТЛ-ийн 2017 оны наймдугаар сарын 03-ны өдрийн …

  • 30 August

    Мөрөөдлийн аяллын баг Манжуур хот руу ирэх сарын 14-нд аялна

    Мөрөөдлийн аяллын баг ирэх есдүгээр сарын 14 –ны пүрэв гарагт Азийн Ласвегас Манжуур хотод байгууллага, анги хамт олон, гэр бүлд зориулсан тав тухтай орчин, шоппинг, бизнес турыг зохион байгуулж байна. Найман сардаа амжиж бүртгүүлсэн аялагч нарт супер урамшуулалтай. Энэхүү аяллын үнэ 350 мянган төгрөг. Аяллын үнэд бүх өдрийн хөтөч,  жижиг тэргээр үйлчлэх,  Манжуур хотын тойрон аялал,  Манж уурын толгой, Дэлхийн хамгийн том Матрёшка, Арслан Зааны музей,  Брэнд хувцасны их дэлгүүр,  Гутлын их дэлгүүр,   Онцгой барааны …