Monthly Archives: September 2017

September, 2017

  • 27 September

    Д.Амарбаясгалан:Ерөнхий сайдыг 10 дугаар сарын 07-ны дотор томилно

    Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ сарын 25-нд болсон Монгол Ардын намын бага хурлын талаар мэдээлэл хийлээ. Д.Амарбаясгалан:”МАН-ын ээлжит IX бага хурал есдүгээр сарын 25-нд 16 цагийн турш хуралдсан. Уг хурлаар МАН-ын даргын илтгэл болон ерөнхийлөгчийн сонгуулийн дүгнэлт, Их хурлын тов зэргийг хэлэлцэж Ерөнхий сайдад нэр дэвших хүнийг тодрууллаа.  Бага хурлын 294 төлөөлөгчөөс Ерөнхий сайдад нэр дэвшигч …

  • 27 September

    “ICT-EXPO-2017” үзэсгэлэнг 60 гаруй мянган хүн үзжээ

    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “ICT-Expo-2017” үзэсгэлэн  Сүхбаатарын талбайд энэ сарын 15-17-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.  “ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор зохион байгуулагдсан тус үзэсгэлэнд энэ жил төрийн болон хувийн хэвшлийн 50, гадаадын хоёр байгууллага оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулав. Уламжлал ёсоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулж, үүрэн операторын Мобиком, Скайтел, Юнител …

  • 27 September

    Ким Кардашианы дүү Хлое Кардашиан бие давхар болжээ

    Ким кардашинаны эгч дүүсийн дуулиан үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт Кардашианы бага дүү 20 настай Кайлй Женнер жирэмсэн гэдгээ зарлаж дэлхий нийтийг шуугиулсан. Энэ удаад түүний эгч Хлое Кардашиан анхны хүүхдээ тээж буй гэдгээ мэдэгдлээ. Тухайлбал 33 настай Хлое, 26 настай реппер Тристан Томпсон нар болзоод жилийн нүүр үзжээ. Тэд жирэмсэн болсон гэдгээ мэдмэгцээ маш их баярлаж найз нөхөд, гэр …

  • 27 September

    Хотын дарга Су.Батболд улс төрийн хариуцлага хүлээн огцрох ёстой

    Өнгөрсөн 7 хоногт НИТХ-ын ээлжит хуралдаан болж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан НИТХ-ын дарга Ц.Сандуйг хуралдаанд оролцогчдын 82.8 хувиар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ц.Сандуйгийн хувьд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа шалтгаанаа тайлбарлахдаа  “Миний ажлаа өгч байгаа шалтгаан нь цахим орчинд гарч байгаа элдэв асуудал бус нийслэлийн намын даргын хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд долоон дүүрэгт ялагдал хүлээсэн болохоор ажлаа өгч байна. …

  • 27 September

    Facebook дэх таны мэдэхгүй долоон тохиргоо

     Facebook-ийн тохиргоог сайтар хийгээгүйгээс таны талаарх бүх мэдээлэл бусдад харагдах эсвэл хакеруудын довтолгоонд өртөх зэрэг хүндрэлүүд гардаг. Дараах тохиргоонуудыг хийж сурснаар та өөрийнхөө Facebook дэх хуудсыг өөрийн хүссэнээр тохируулж, мөн хувийн нууцаа хамгаалах боломжтой. 1.     Найзуудынхаа хаягийн жагсаалтыг ашигла (Friends list)   Хэрэв танд олон найз байгаа бол тэднийг хооронд нь ангилах боломжтой. Жишээ нь, их сургууль, ажил, гэр бүл, …

  • 27 September

    “Зүүдэнд ч оромгүй явдал”киноны Катя дүрд тоглосон жүжигчин Татьяна Аксюта

    “Зүүдэнд ч оромгүй явдал”киноны Катя   дүрд тоглосон жүжигчин Татьяна Аксюта  1957 оны 3-р сарын 12-нд  Москва хотод төржээ.  Катя буюу Татьяна Аксюта “Зүүдэнд ч оромгүй явдал”  кинонд тоглохдоо 23 настай нөхөртэй эмэгтэй байв.  Тэрбээр Оросын хөгжмийн менежер, телевизийн продюсер  Юрий Аксютутай гэрлэсэн юм. Тэрбээр “Зүүдэнд ч оромгүй явдал”кинонд тоглосны дараа  2002 он хүртэл ОХУ-ын эрдмийн залуучуудын театрт ажиллаж, Москвагийн бүтээлч хүүхдийн ордонд урлагийн …

  • 27 September

    Дэлхийн хамгийн том хэмжээтэй алмаз 40 сая фунт Стерлингийн үнэ хүрэв

    Дэлхийн хамгийн томд тооцогдох өнгөлөөгүй, алмазыг 40 сая фунт стерлингээр худалдлаа. Тухайлбал Канадын уурхайчин Лукара 2015 онд Ботсванагийн Каровегийн уурхайгаас илрүүлсэн юм. Теннисний бөмбөг шиг хэмжээтэй уг алмаз нь 1,109 каратийн хэмжээтэй бөгөөд Ванкувер хотноо дуудлага худалдаагаар орсон байна.

  • 27 September

    С.Жавхлан:Би Монголын их хэрүүлчдийн хар гэрт сууж байна

    УИХ-ын гишүүн С.Жавхлантай ярилцлаа. –Улс төр тойрсон дуулиан Засгийн газрыг огцруулснаар эхэлж дараагийн шинэ Засгийн газар хэрхэн байгуулагдах бол гэдгээр үргэлжилж байна. Таны хувьд чуулганы хуралдаан дээр 10 хоногийн дотор дараагийн Засгийн газраа байгуулах ёстой гэсэн байсан. Тэр хугацаа өнгөрчихсөн үү. Өвөлжилтийн бэлтгэлээс эхлээд яалт ч үгүй Засгийн газраа яаралтай байгуулах шаардлагатай байгаа. Таны байр суурь ямар байгаа бол? -Энэ …

  • 27 September

    “Монгол-Хятадын хоёр дахь удаагийн Экспо” Хөх хотод нээгдлээ

    Уг арга хэмжээний нээлтийн ажиллагаа болон “Монгол-Хятад-Оросын хамтын ажиллагааны өндөр түвшний форум”-д Монгол Улсын БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар үг хэлж, Монголын төлөөлөгчдийн үндсэн илтгэлийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тавив. Хяталын талаас ӨМӨЗО-ны Намын хорооны Нарийн бичгийн дарга Ли Жихөн, БНХАУ-ын Худалдааны яамны туслах сайд Ли Чөнган зэрэг албаны хүмүүс үг хэлэв. Монгол Улсын БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар Монгол-Хятадын …

  • 27 September

    Дональд Трамп шинэ хориг тавилаа

    АНУ-ын эрх ашгийг эн тэргүүнд тавих бодлоготой ерөнхийлөгч Дональд Трамп нэгдсэн улсын иргэдийн аюулгүй байдлын төлөө найман орныг хөл хорьсон хар жагсаалтад орууллаа. Хойд Солонгос, Чад, Иран, Ливи, Сомали, Сири, Венесуэл болон Йемений иргэдэд хамаатай энэхүү шинэ хориг ирэх аравдугаар сарын 18-аас эхлэн хэрэгжиж эхэлнэ. Судан, Ирак улсууд америкчуудын аялахыг хориглосон орны жагсаалтад өмнө нь байсан. Шинэ хоригт Сири зэрэг …

  • 27 September

    Трансжендер Солонго :Гаж нэртэй шүүгч хүүхэн эхлээд өөрийгөө хараасай

    “Мисс монголиа” холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын гоо бүсгүйг шалгаруулах “Miss Mongolia” тэмцээн сүүлийн үед нэлээд шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Тус тэмцээнд оролцогч охид бүсгүйчүүдийг олны танил хүмүүс ч шүүмжилж эхлэв. “Miss Mongolia” тэмцээний бикинитэй зургийг харсан трансжендер Солонго  цахим хуудаснаа “Бүү атаархлаа гээрэй!!! Яг үнэндээ гадаад байдлаараа мисс хэмжээний төрчихсөн бүсгүй харагдахгүй байна!!! Баргийн Lady Boy  илүү …

  • 27 September

    Намрын улиралд арьсаа хэрхэн арчлах вэ

    Намрын сэрүүн өдрүүдэд арьсанд бүр ч илүү арчилгаа хэрэгтэй болдог. Тиймээс мэргэжлийн гоо сайханчид намрын улирлын арьс арчилгааны талаар зөвлөж байна. Тэднийхээр бол тун энгийн долоон дүрмийг баримтлахад л таны арьс гэрэлтэн, торгомсог зөөлөн болж, намрын сэрүүн улиралд төрөлх сайхан төрхөө хадгалах юм байна. Ингээд танд дараах долоон дүрмийг танилцуулъя. Юуны түрүүнд та: – Нүүр болон биеийн арьсанд зориулсан гуужуулагчийг …

  • 27 September

    “Мисс монголиа 2017” тэмцээний шилдэг оролцогчдын “Fashion Show” болно

    “Мисс монголиа” холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын гоо бүсгүйг шалгаруулах “Miss Mongolia” тэмцээний энэ жилийн анхан шатны шалгаруулалт амжилттай зохион байгуулагдаж Монгол Улсын 21 аймаг 9 дүүргээс нийт 50 гаруй охид, бүсгүйчүүд анхан шатны шалгаруулатад бүртгүүлэн оролцсоноос 14 шилдэг оролцогчид шалгаран үлдсэн билээ. Уламжлал ёсоор шилдэг 14 оролцогчдын “Мисс бикини”, “Мисс модель” шалгаруулалтын нэгдсэн “Fashion Show” 2017 …

  • 27 September

    Д.Батсүрэн дэлхийн аварга боллоо

    Энэ сарын 16-26-ны өдрүүдэд Уругувай Улсын Монтевидео хотноо болсон Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялагчаар ДШХ-ны Мастер Д.Батсүрэн тодорлоо. Тэмцээнд 53 орны шилдэг 400-гаад шатарчин эрэгтэй, эмэгтэй 14, 16, 18 хүртэлх насны ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна. Монголын шатарчин Д.Батсүрэн нээлттэй 14 хүртэлх насны ангилалд ур ухаанаа уралдуулан ийнхүү Дэлхийн аварга боллоо. Тэрбээр Монголын анхны эрэгтэй дэлхийн аварга болж …

  • 27 September

    Анжелина Жолигийн найруулсан кино Оскарт өрсөлдөнө

    Холливудын жүжигчин Анжелина Жолигийн  найруулсан “First They Killed My Father” нэртэй кино 90 дэхь удаагийн Оскарын кино наадамд өрсөлдөхөөр болжээ.  Анжелина Жоли  “First They Killed My Father” киноныхоо талаар “Би өмнө нь хэзээ ч кино зохиол бичиж эсвэл найруулж чадна гэж бодож байгаагүй. Энэ нь миний төлөвлөгөөнд ороогүй байсан юм. Гэхдээ би зүгээр л найруулагч болохын тулд үүнийг хийгээгүй. Миний бодлоор бол олон талт байдал нь бидний ертөнцийг илүү хүчирхэг …