Monthly Archives: November 2017

November, 2017

  • 30 November

    Б.Мөнхдорж:Урлагийн гал тогоонд хүн шатна, дэвэрнэ бас улам өрнөнө

    Ардын жүжигчин, найруулагч Бирваагийн Мөнхдоржтой ярилцлаа. -Сүүлийн үеийн кино, жүжиг үзэхээр “Энэ хэсэгт нь алдаа гаргачихлаа даа”, “Энэ жүжигчин энд алдчихаж” гэх бодол төрдөг үү? -Тэгж бодогдохгүй. Ёстой тэгж бодож болохгүй. Аливаа уран бүтээлийг “Энэ дээрээ алдаа гаргаж байна” гэж үзэж болдоггүй юм. Яаж хийж вэ, дүрүүдийг бүтээж байгаа, дүрүүдэд хандаж байгаа жүжигчдийн тоглолт, зохиолыг найруулгаар баяжуулж байгаа илэрхийллийн арга, …

  • 30 November

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр баталлаа

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” Үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан мэргэжил, аргазүйн удирдлага, зохицуулалтаар ханган хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгалаа. Хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар мэдлэг, ойлголтыг нийгмийн бүх түвшинд түгээх, төрийн болон орон нутгийн бодлого шийдвэрт асуудлыг тусгах, тэдэнд хүргэх …

  • 30 November

    АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр Дэнжийн мянга болон Дамбадаржаа дэд төвийг хөгжүүлнэ

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хоёрдахь үе шатны төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авч Дэнжийн 1000 болон Дамбадаржаа дэд төвийг хөгжүүлэхэд зарцуулах юм. Дэнжийн 1000 дэд төв нь Чингэлтэй дүүргийн 11, 12, 13 дугаар хороо, Дамбадаржаа …

  • 30 November

    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлжээ

    2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 336 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган …

  • 30 November

    Чингэлтэй хайрханы явган аяллын замыг тохижууллаа

    Нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох, байгалийн сайханд, эрүүл орчинд амрах зугаалах нөхцөлийг бүрдүүлэх, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор Чингэлтэй хайрханы нэгдүгээр явган аяллын замыг тэмдэгжүүлэх, амрах цэгүүдийг тохижуулах ажлыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хийж гүйцэтгэлээ. Тус явган аяллын замын дагуу ширээ сандалтай сүүдрэвчүүд, мэдээллийн самбаруудыг байршуулж, зүг заасан, анхааруулах тэмдгүүдийг суурилуулан тохижуулснаар иргэд …

  • 30 November

    Тарган байх зургаан шалтгаан ба турахын тулд юу хийх ёстой вэ?

    АНУ-ын насанд хүрэгчдийн 35.7 хувь нь илүүдэл жинтэй буюу таргалалттай байгаа нь тогтоогджээ. Энэ тоо 2030 он гэхэд 32 саяар өснө гэсэн тооцоолол гарчээ. Америкчууд хурдтайгаар жин нэмж байгаа нь дараах хүчин зүйлүүдээс шалтгаалж буйг Womanitely.com сайтад бичжээ. Тарган байх зургаан шалтгаан ба турахын тулд юу хийх ёстой вэ? 1. Хүнсний бүтээгдэхүүний олдоц Хаашаа л харсан түргэн хоолны газар, амтат …

  • 30 November

    “Хийморь 11” орон сууцны хороолол дунд баригдаж эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

    Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамж, “Хийморь 11” орон сууцны зүүн талын нийтийн эзэмшлийн талбай дээр барилгын норм норматив болон холбогдох бусад хуулийг зөрчин эхлүүлсэн барилгын ажлыг зогсоох шийдвэрийг хотын дарга гаргалаа. Уг шийдвэрт …Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэр, Денверийн гудамжны дагуу орон сууцны 12а байрны зүүн талд үйлчилгээний зориулалтаар 300м2 иргэн Ц.Батбаатарт эзэмшүүлсэн нь Хот, …

  • 30 November

    Муланы дүрд Хятадын жүжигчин Кристофер Лю тоглохоор боллоо

    Дисней кино компанийн Мулан хүүхэлдэйн киноны Муланы дүрд Хятадын жүжигчин Кристофер Лю /Лю Ифэй/ тоглохоор сонгогджээ. Тэрбээр өдгөө 30 настай бөгөөд БНХАУ-д томоохон жүжигчдийн нэгд тооцогддог бүсгүй юм. Тус киноны гол дүрийн шалгаруулалтад 1000 гаруй жүжигчдээс сонгон шалгаруулалт явуулж тулааны урлагийн ур чадвар, англи хэл дээр цэвэр аялгаар ярьж чадах шалгуурыг тавьсан байна. Мулан киног Ники Каро найруулагчаар ажиллаж ирэх …

  • 30 November

    Төвдийн “Цасны арслан”

    Нэлээд эртний үүлдрийн уг нохой Төвдийн хийдүүд болон Гималайн уулсын нүүдэлчин ардын хоточ нохой нь байсаар иржээ. Төвдөөс Казакстанд ирэх хүртлээ их түүх туулсан билээ.   Александр Гритсков хэмээх эрхэм Төвд рүү түүх, соёл, уламжлал судлахаар явжээ. Дарамсалад таван жил амьдрах  хугацаандаа Төвдийн түүх соёлыг сонирхон, Тантарын уламжлалт сургуульд элсэн орж Буддизмын философийг судалжээ. Далай ламтай ч уулзаж байсан байна. Александр Төвдөд мастифф …

  • 30 November

    Японы хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд /фото/

    “Top-antropos” сайт олон нийтийн санал асуулгад үндэслэн Японы хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйг шалгаруулжээ. Японы хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд дуучид, загвар өмсөгч, жүжигчин, модель нар багтдаг. Сайя Ирие-жүжигчин Эрика Тода-жүжигчин Реон Кадена- фотомодель Микиэ Хара- фотомодель Юри Эбихара- фотомодель, жүжигчин Эрина Мано-дуучин Ю Хасебе- фотомодель, жүжигчин Сатоми Ишихара- жүжигчин Мива Оширо-фотомодель, жүжигчин Коу Шибасаки-дуучин, жүжигчин Нацуми Абэ-дуучин, жүжигчин Рина Учияма-жүжигчин Кана Цугихара-фотомодель, жүжигчин  Юи Ёсиока-дуучин Маюко Иваса-фотомодель, …

  • 30 November

    Х.Баасансүрэн: Савлуур шиг амьдралд луужин шиг бай

    1.Утсан хүүхэлдэй Хэн нэгний хэлсэн хэдхэн үг чамайг зовлонд унагадаг уу? Хэн нэгний хэлсэн цөөхөн үгс чамайг жаргалд аваачдаг уу? Хэрэв тийм бол хэн дуртай нь чамайг зовоож, хэн дуртай нь чамайг жаргаадаг байх нь ээ. Чи бусдын аясаар бөмбөрч байдаг утсан хүүхэлдэй юм биш үү? Чамд өөрийн гэсэн эзэн байна уу? Чи дандаа бусдаас хамааралтай байдаг боол юм уу? …

  • 30 November

    Х.Баттулга:Монгол Улс дэлхийн хамгийн баян мөртлөө хамгийн ядуу улс боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Нээлттэй хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны Академи, Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний 36 байгууллагын нийт 100 гаруй эрдэмтэд оролцож илтгэл сонсож, байр сууриа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг нээлттэй хэлэлцүүлэгт оролцож үг хэлсэн юм. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Улсын хөгжил, …

  • 30 November

    Топ модель Х. Бадамгэрэл: Хүсэл минь биеллээ

    “Гоёл 2018” наадам өчигдөр шилдгүүдээ шалгарууллаа. Энэ жилийн наадмын Топ моделиор загвар өмсөгч Туяацэцэгийн Халиун тодорсон. Т.Халиун Топ модель Х. Бадамгэрэлийн багш билээ. Топ модель Х. Бадамгэрэл багшийнхаа талаар цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрбээр “Хүсэл минь биеллээ. Намайг загварын салбарт хөтлөн оруулж дэмжиж хамгийн гоё үгээр урамшуулж намайг өдий зэрэгтэй болоход багш минь анх зөв чиглүүлсэн юм аа. Мундаг сайхан …

  • 30 November

    Таны үсэнд сам нөлөөлдөг гэдгийг мэдэх үү

    Таны үс сайхан байх эсэх нь шампунь, лак, будаг зэргээс шалтгаалдаггүй. Үс сайхан байхад хамгийн чухал нь өөрийн үсэнд тохирсон самтай байх ёстой. Үсний сам олон янз байдаг. Хурц үзүүртэй самаар нялх болон бага насны хүүхдийн үсийг самнаж болохгүй. Жишээ нь: модон, металл, хуванцар сам гэх мэт. Төмөр сам нь эдэлгээ сайтай олон жил хэрэглэгддэг, шүд нь хугардаггүй сайн талтай …

  • 30 November

    Өчигдрийн онцлох фото агшинууд

    Мьянмар, Яангон Ромын пап Франчис Бадданта Кумарабивасма ламтны хамт өндөр хэргэм зэрэгтэй лам нарын уулзалт болж буй Каба Аая төвд ирлээ. Африк, Зактуби Фасо Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нээлтэд үг хэллээ. Энэтхэг, Хааядерабад Иванка Трамп хувиараа бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтад ирлээ. Хятад, Са’айн Жиансу аймагт цагдаагийн сургуулилттай нохой цэргүүдийн хамт. Энэтхэг, Колката Хүү өглөөгүүр тагтаа хооллож …