Monthly Archives: December 2017

December, 2017

  • 22 December

    Хурд хамтлаг “ШИНЭ ЖИЛ”-ийн дахин нэг шинэ дуутай боллоо

    Энэ орчлонд нэг насыг нэмлээ Цэцэг ургах шиг цасан охид өслөө Гоёл чимгээ зүүсэн ногоон гацуур Гоо сайхан аз жаргал гялалзана Надад чамд нэг оныг авчирлаа Намуухан орчлонд шинэ жил айлчлан ирлээ хэмээх энэхүү дууг хүн бүхэн сайн мэдэх биз ээ. Хурд хамтлагийн хувьд шинэ жилийн хоёр дуутай. Тус хамтлаг шинэ оны босгон дээр “Шинэ жилийн мэнд хүргэе” хэмээн дуугаа …

  • 22 December

    Солонгосын ерөнхийлөгч агсан Ро Мy Хёны гар бичмэлийг дуудлага худалдаанд оруулжээ

    Өнгөрсөн лхагва гаригт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч агсан Ро Мy Хёны “Бидний амьдардаг дэлхий ертөнц” гэж бичсэн гар бичмэлийг дуудлага худалдаанд оруулж 16 сая вон буюу 14,720 ам.доллараар заржээ. Ро Мy Хён үүнийг 2002 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр буюу Сөүлд болсон ардчилсан намын сонгуулийн сүүлийн өдөр бичсэн байна. Тэрээр гар бичмэлийг дэлхийг илүү энх тайван болгохыг зорьж бичсэн аж. Солонгосчууд Ро Мy …

  • 22 December

    Малчдын гар дээр хямд үнээр өвс, тэжээл нийлүүлэгдэж эхэллээ

    Улсын хэмжээнд дутагдалтай байгаа 51 мянган тонн өвс, тэжээлийг ОХУ-аас импортоор оруулж ирэхэд зориулж нийт 40 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Энэ ажлыг гүйцэтгэхээр 34 аж ахуйн нэгж шалгаран ХХААХҮ-ийн яамтай “бодлогын гэрээ” байгуулсан. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-аас малын тэжээл импортлохоор шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй уулзлаа.Уулзалтаар хямд үнээр худалдаалагдах өвс тэжээлийн хүрэлцээ хангамжийг илүү нэмэгдүүлж ажлаа шуурхайлахыг “бодлогын гэрээ”-ээр үүрэг хүлээсэн аж …

  • 22 December

    Бид мартсан Бөртэ чонууд

    Монгол Үндэсний Олимпийн хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно 2017 наадам болж өндөрлөлөө. Энэ жил амжилттай, одтой байсан тамирчид маань Бөртэ чонын эзэн болж, баярласан талархсан сэтгэлээ илэрхийлж харагдав. Д.Сумьяа мундаг байсан. Д.Отгондалайгийн амжилттай ч маргах юм алга. Тэгээд ч спортын сэтгүүлчдийн саналыг үндэслэж, Бөртэ чонын эзэнг тодруулдаг учраас энэ жил хамгийн одтой хиймортой байсан нь л цомын эзэн болох …

  • 22 December

    Иракийн мисс селфи зурагнаасаа болж заналхийлэлд өртөв

    Иракийн мисс Сара Идан (баруун гар талд) instagram хуудсандаа Израилийн  мисс Адар Ганделсмэний хамт авахуулсан зургаа оруулсан нь Олон улсын асуудлыг хөндөнө гэж төсөөлөөгүй. Түүний дээрх зургийг албаныхан шүүмжилсэн бөгөөд олон хүн сөрөг сэтгэгдэл бичсэний дунд амь насанд нь халдана хэмээсэн сүрдүүлгүүд ч байгаа аж. Сара хэлэхдээ “Миний Израилийн мисстэй хамт авахуулсан зураг хүмүүсийг ингэж их уурлуулна гэж мэдээгүй” гэжээ. Тэрээр …

  • 22 December

    Зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрлийг хөнгөлөлттэй үнээр цөөрүүлж олгоно

    Сард хоёр удаа худалдаалдаг хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалдаг болох асуудлаар өчигдөр Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд мэдээлэв. Эм үйлдвэрлэл технологийн газрын дарга Л.Мөнхтулга “Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн хүртээмж хангалтгүй байгаагаас иргэд эрүүл мэндийн даатгалын үр шимийг хүртэхгүй байгаа асуудлыг, судалж шийдэх албан даалгавар өгсөн. Даалгаврын дагуу бид эрүүл мэндийн Төрийн …

  • 22 December

    УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг охиныхоо асуудлаар гомдол гаргалаа

    Г.Номуундарь охин хүчирхийлэл болон хар тамхины талаар ноцтой мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Энэ хэрэгт олон “томчуудын” хүүхэд холбогдсон учраас олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг гэр бүлд нь энэ асуудал ямар хүнд тусч байгаа талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Тэгвэл тэрээр Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржав, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт хандан гомдол гаргасан байна. …

  • 22 December

    Налайх дүүргийн 2018 оны төсвийн орлогыг баталлаа

    Налайх дүүргийн ИТХ-ын долоодугаар хуралдаан 2017 оны 12-р сарын 21-ны өдрийн 10 цагт 66,6 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар Налайх дүүргийн 2018 оны төсөв батлах, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт батлах, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө батлах, ИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай гэсэн асуудлыг хэлэлцэн баталлаа. Төсвийн урсгал зардлын тухайд: …

  • 22 December

    Ханхүү Харри, Меган Маркл нар сүйн зургуудаа дэлгэлээ

    Их Британийн ханхүү Харри, Америкийн нэрт жүжигчин Меган Маркл нар өнгөрсөн сарын эхээр Лондонд сүй тавьснаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд хуримаа ирэх оны хавар хийнэ. Ханхүү Харри сүйт бүсгүйдээ гэрлэх санал хэрхэн тавьснаа хуваалцахдаа “Энэ үйл явдал хэдэн долоо хоногийн өмнө, бидний амьдардаг Ноттингхем дахь байшинд болсон юм. Бидний хувьд энэ өдөр энгийн л нэг үдэш байсан бөгөөд тухайн үед …

  • 22 December

    Д.Өлзийбаатар:Төрийн шагнал авсныг маань манайхан зурагт үзэж мэдсэн байна лээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрөгч бямба гаригт Төрийн шагнал хүртсэн түүхч Д.Өлзийбаатартай уулзаж хөөрөлдлөө. Энэ жилийн Төрийн шагналыг монгол түүхийнхээ жимээр зорчсон эрхэм хоёр хүмүүнд олгосон нь нүдээ олсон шагнал боллоо гэж шуугицгааж байна. Дэмбэрэлтэй сайхан өдөр өлзийтэй алтан одонг зүүлгэнэ гэж баатар их түүхээ судалж байв уу? -Энэ их гэнэтийн шагнал байлаа. Би төрийн шагнал авна гэж бодож ч …

  • 22 December

    Өмнөд Солонгост гал түймэр гарч 29 хүн амиа алджээ

    Өчигдөр Сөүлээс зүүн өмнө зүгт 170 км-т орших Жичоний найман давхар байшинд гал гарсны улмаас 29 хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархтжээ. Чунбук гал командын удирдлагын мэдээлснээр гал үдээс хойш 03:53 цагт гарсан ба хүчтэй дүрэлзсэний улмаас байшин доторх фитнесс, саун, ресторан болон гадаах хэсэг шатсан байна. Амиа алдсан хүмүүсийн 15 нь байшингийн хоёрдугаар давхрын саунд байсан хүмүүс аж. …

  • 22 December

    Ө.Энхтүвшин Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөлийн ирэх оны төлөвлөгөөг дахин хэлэлцүүлэхээр товлов

    Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны дөрөвдүгээр хуралдаан  боллоо. “Олон нийтийн оролцоотой гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх тогтолцоог Монгол орон даяар бэхжүүлэхэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд, нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгжүүдэд чиглүүлэх шаардлагатай” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдааныг нээж хэлсэн үгэндээ онцолсон. Хуралдаанаар зөвлөлийн 2017 оны ажлын хэрэгжилт, 2018 онд хийх ажлын төлөвлөгөөний төсөл болон …

  • 22 December

    “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”-ыг шалгарууллаа

    Нийслэлийн 2017 оны “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа  өчигдөр  Хангарди ордонд боллоо. Тус арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсын, ялангуяа Улаанбаатар хотын хамгийн үнэт баялаг, юугаар ч сольшгүй нандин эрдэнэ нь монгол хүн, хүүхдийн эрүүл мэнд, амьдралын аюулгүй орчин билээ. Нийгэм эдийн засгийн зорилтын хүрээнд үйлчилгээний байгууллагууд …

  • 22 December

    Нийслэлийн Засаг дарга “Зах зээл судлалын хүрээлэн”-тэй хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ”Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, нийслэл хотод бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтын хүрээнд “Зах зээл судлалын хүрээлэн”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан …

  • 22 December

    Ес эхэллээ

    Өнөөдрөөс ес эхэлж байна. Монголчууд эрт дээр үеэс өвлийн цаг агаарын төлөв байдлыг есөн ес 81 хоногоор ангилж ирсэн билээ. Ингэхдээ өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг Балчир гурав, Идэр гурав, Өтөл гурав гэж хуваадаг ажээ. Нэг есөөс эхлэн есөн ес хүртэл хүйтний эрч чангарч оргилдоо хүрээд зөөлөрч хавартай золгодог гэж үздэг байсан нь Ус цаг уур орчны …