Yearly Archives: 2017

September, 2017

  • 8 September

    М.Уранцэцэг:ДАШТ-ээс алтан медаль авна гэсэн зорилготой очиж барилдсан

    Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдсан жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монгол Улсын баг тамирчид өчигдөр эх орондоо ирлээ. ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч, МУГТ М.Уранцэцэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсан билээ. Бахархам амжилтын эзэн болж дэлхийн аваргын медалиа “ихэрлүүлээд” ирж буй түүнийг Цагдаагийн ерөнхий …

  • 8 September

    Ким Кардашианы гурав дахь хүүхэд ирэх онд төрнө

    АНУ-ын реалити шоуны од  Канье Уэст, түүний нөхөр Канье Уэст нар гэрлээд  хоёр хүүхдийн эцэг эх болсон юм. Харин Ким Кардашианыг гурав дах хүүхдээ төрүүлэхээр бэлдэж байна гэсэн яриа шар хэвлэлүүдээр газар авлаа. Тэгвэл дээрх мэдээллийг хосуудын хэвлэлийн төлөөлөгч баталж гурав дах хүүхдээ төрүүлнэ гэхдээ тээгч эхийн тусламжтайгаар төрүүлнэ гэж мэдээлжээ. 36 настай  Ким Кардашиан, 40 настай Канье Уэст нар …

  • 8 September

    Наран дээр 12 жилд ажиглагдаж байгаагүй хүчтэй тэсрэлт болжээ

    Наран дээр есдүгээр сарын 6-ны өдөр сүүлийн 12 жилд ажиглагдаж байгаагүй хүчтэй тэсрэлт болжээ.  Энэхүү тэсрэлт нь Наран дээр ажиглагдаж байгаа хоёр бүлэг толбоны нөлөөгөөр бий болсон байна. Тэсрэлт нь Х9.3  баллын хүчтэй байжээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд Наран дээр хүчтэй таван тэсрэлт бүртгэгдсэн ба түүний хамгийн сүүлчийнх нь одоогоос яг 12 жилийн өмнө буюу 2005 оны есдүгээр сарын 7-нд  …

  • 8 September

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр их, дээд сургуулиудтай хамтран ажиллана

    Нийслэлийн цагдаагийн газраас их, дээд сургуулиуд тэр дундаа Монголын үндэсний их сургуультай 2012 оноос хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчинд хэв журам сахиулах чиглэлээр “Оюутны эргүүл”-ийг амжилттай зохион байгуулж байна. Монголын Үндэсний дээд сургуульд “Оюутан цагдаа-2017” их, дээд сургуулийн оюутны эргүүлийн нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд Нийслэлийн цагдаагийн газар, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн удирдлага, …

  • 8 September

    Х.Баттулга:Монголын баялгийг дэлхийн жишигт нийцсэн үнээр зах зээлд гаргах зорилго биелж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ. Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар илтгэгчээр оролцсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Энд хамтдаа илтгэгчээр оролцож байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон …

  • 8 September

    Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг 57.5 хувийн саналаар огцрууллаа

    УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  хуралдаанд оролцсон гишүүд байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Хүүхэд бүрт Хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасныхаа төлөө, УИХ-ын баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь Ерөнхий сайдыг огцруулах гурван үндэслэлийн нэг болж буйд харамсаж буйгаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн О.Содбилэг: “Хүнд нөхцөлд Засгийн газар хангалттай …

  • 8 September

    Өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 15-нд дуусна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр /2017.09.07/ боллоо. Хуралдаанаар 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, Нийтийн биеийн тамир спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Улаанбаатар хотын эрчим хүчний эх үүсвэрийн бэлтгэл 84, магистрал шугамуудын засвар 95 хувьтай байгаа. Инженерийн хангамжийн байгууллагууд болох Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, …

  • 8 September

    УИХ-ын гишүүн С.Жавхлан: “Эх оронч” Засгийн газрыг 10 хоногийн дотор томилохыг онцгойлон анхааруулъя

     Өчигдөр болсон Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар  Засгийн газрыг огцруулах эсэх асуудалд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Жавхлан “Усан бороо их орсон намар орой ургац маш хүнд байгаа  хахир өвөл дөхөж байгаа ийм эгзэгтэй үед Засгийн газрын тухай асуудал яригдаж байна. Миний бие улс орны хэцүү байгаа байдлаас гаргаж чадна гэсэн итгэл төдийлэн  харагдаагүй учраас огцруулах тал дээр саналтай байгаа. Энэ Засгийн …

  • 8 September

    Утаа ихээр ялгаруулж буй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж байна

    Автотээврийн Үндэсний Төв, Замын Цагдаагийн Алба, Нийслэлийн агаарын чанарын албанаас хамтран утаа их хэмжээгээр хаяж буй тээврийн хэрэгслүүдийг торгож, зөрчлийг арилгах хүртэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж байна. Улсын хэмжээнд 437 000 гаруй автомашин техникийн хяналт, үзлэгт хамрагдсан нь нийт хамрагдах ёстой тээврийн хэрэгслийн тоотой харьцуулбал 88 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт 9531 тээврийн хэрэгсэл тэнцээгүйгээс утаагаар 1229, өнгө үзэмжээр 5284, …

  • 8 September

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна

    Маргааш нутгийн төв хэсгээр, 10-нд нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүснэ. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо шивэрнэ. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар …

  • 8 September

    Хонины ордныхон шинэ хүмүүстэй танилцахад тааламжтай

       ХОНЬ (3/21-4/19) Хамтран ажиллах, ирээдүйтэй шинэ хүмүүстэй танилцахад тааламжтай. Таны уриалагхан нийтэч зан итгэл төрүүлнэ. Хичээл сурлага, бизнестээ ихээхэн амжилт олно. Чухал баримт бичигт гарын үсэг зоригтой зур. Эргэн тойрныхондоо өгөөмөр сайхан сэтгэлээр ханд. Тусламж гуйсан хүмүүст бүү татгалз. ҮХЭР (4/20-5/20) Залуу хүмүүсийн хувьд жинхэнэ ажиллах өдөр. Олонхи нь онцгой эрсдэлтэй алхам хийх чадвартай байна. Түрэмгий үйл ажиллагаа шинэ …

  • 8 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс доройтно

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 08. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 17. Сугар гараг. Дэлгэрүүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй шар нохой өдөр.                       Өдрийн наран 6 цаг 25 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн …

  • 7 September

    “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны кино бүтсэн түүх

    “Фантастик” продакшн, “Монгол Контент” ХХК-ийн хамтын бүтээл Манжийн дарлалын үеийн тухай “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны киног энэ сарын сүүлээр нээх гэж байна. 1867 оны үеийг харуулах тус бүтээлд олон хүний бүрэлдэхүүнтэй томоохон баг ажиллаж, дөрвөн улирал дамнан зураг авалтыг нь хийжээ. Энд тэмдэглэн хэлэхэд “Зүрхний хилэн”-г Төрийн шагналт зохиолч Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” романаас сэдэвлэн хийж буй кино хэмээн андуурах хүмүүс …

  • 7 September

    Шинзо Абэ Орос, Монголын Ерөнхийлөгчдийг жүдо барилдуулахыг хүсэв

    Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Дорнын Эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарыг хамт Япон улсад айлчлахыг урилаа. Шинзо Абэ  “Бид бүхэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг жүдо бөхийн спортын хар бүстэй гэдгийг сайн мэднэ. Дээр нь нэмээд, би энэ завшааныг ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч гэсэн жүдогийн хар бүстэй гэдгийг олон …

  • 7 September

    Цагдаагийн алба хаагчид гурван хүний амь насыг аварчээ

    Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Энхбаяр, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Х.Ганзориг нар “5 ханатай Монгол гэр шатаж байна” гэх дуудлагын дагуу шуурхай ажиллаж шатаж байсан гэрээс иргэн Н-ийг 2 охины хамт гаргаж амь насыг нь эрсдэлээс аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.Цагдаагийн албанд өргөсөн тангарагтаа үнэнч, хоёргүй сэтгэлээр зүтгэж, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө өдөр …