Дуучин Ука “Don’t stop” хэмээх шинэ хип хоп дууныхаа клипыг цацлаа. Тэрбээр дөрөв дэх бие даасан шинэ цомогт багтсан дууныхаа клипыг дүрсжүүлсэн байна. Дууны үгийг Quiza, аяыг Oceans grey студи бүтээжээ. Мөн ирэх сарын 9-ны өдөр BE брендээс зохион байгуулж буй тоглолтоор сонсогчидтойгоо уулзахаар болжээ.
Yearly Archives: 2017
August, 2017
-
26 August
Ч.Саранзаяа: Д.Гантулгаас авсан 20 сая төгрөгөөр хуулийн байгууллагаар явах ажлуудад зарцуулж байгаа
УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох бусдыг хүчирхийлсэн гэх дуулиант хэрэг өнгөрсөн зургадугаар сараас эхлэлтэй. Олны анхаарлын төвд байгаа энэхүү хэргийн талаархи гомдол анх Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн. Тус цагдаагийн газраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар дүүргийнхээ прокурорт шилжүүлсний дагуу хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор хэрэгсэхгүй болгосон. Улмаар хохирогч бүсгүйн эгч Ч.Саранзаяа Улсын Ерөнхий Прокурорын газарт гомдол гаргаад …
-
26 August
Э.Мөнхтөр:Хүний гоо сайхан дотоод сэтгэлдээ байдаг гэдгийг харуулахыг зорьсон
“Оюунлаг” продакшны дэлгэцийн тав дахь уран бүтээл болох “Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны кино өчигдөр Хүннү кино театрт нээлтээ хийлээ.Энэ үеэр киноны гол дүрд тоглосон жүжигчин СТА Э.Мөнхтөртэй цөөн хором ярилцлаа. – “Царайлаг өдрүүд” кино нээлтээ хийж байна. Та энэ киноны голд дүрд тоглосон. Энэ дүрээрээ юуг харуулахыг зорьсон бэ? -“Царайлаг өдрүүд” киноны гол дүр болох Төгөлдөр гэдэг залуу төрөлхийн …
-
26 August
“Азийн хатан хаан” Г.Оюунгэрэл шилдэг гуравт шалгарчээ
Монакогийн Гүнт Улсад энэ сарын 23-нд зохиогдсон “Madame The Glam Monaco” тэмцээний сүүлийн шатанд загвар өмсөгч Г.Оюунгэрэл шалгараад байсан билээ. Тэрбээр шилдэг зургаан оролцогчийн нэг болж, тус тэмцээний шилдэг гурван оролцогчдын нэгээр шалгарчээ. Европын хамгийн баян тансагт тооцогддог Монакод болж буй энэхүү тэмцээний 2016 оны ялагчаар Украйны супер модель Жулия шалгарч байжээ. Энэхүү тэмцээнд Ази модель тун цөөн оролцдог бөгөөд …
-
26 August
Харвинг арилгах энгийн найман арга
Унжсан харвин, гэдэстэй байна гэдэг эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийн хүний хувьд таатай хэрэг биш. Хувь хүний гадаад гоо сайхан, өөрийгөө үнэлэх үнэлэмжинд сөргөөр нөлөөлдөг энэ зүйл хоол хүнсний буруу хэрэглээ, амьдралын буруу хэв маяг, дасгал хөдөлгөөний дутагдлаас үүсэн бий болдог. Хүн бүхний таашаадаггүй энэ зүйл нэгэнт таны биед бий болчихсон бол одооноос эхлэн арилгах арга хэмжээнүүдийг авч эхлэх хэрэгтэй. …
-
26 August
Чөлөөт бөхийн жингийн ангилал өөрчлөгджээ
Францын нийслэл Парис хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Удирдах товчоо хуралдаж, хэд хэдэн чухал шийдвэр гаргажээ. Нэн түрүүнд, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл болон сонгомол бөхийн барилдааны олимпийн ба олимпийн бус жинг шинээр хэлэлцэн баталсан байна. Мөн ирэх 2018 онд олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээн, уралдааныг зохион байгуулах …
-
26 August
Багш нар ирэх долоон хоногт цуглаан зохион байгуулна
Монголын 30 гаруй мянган багшийн цалинг нэмэгдүүлж, амьжиргааны түвшинг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газарт тавиад буй. Тэд шаардлагаа энэ сарын 17-нд Засгийн газарт хүргүүлжээ. Түр хорооноос 2017 оны 9 дүгээр сард багтаан багшийн цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэх, 2020 он гэхэд 3500 ам.долларт болгох, багшийг төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд хамруулах шаардлагыг таввсан. Энэ шаардлагын хариуг Засгийн газар …
-
26 August
Ардын намын бүлэгт барьсан АТГ-ын “бэлэг”
Хууль, хүчний байгууллага улс төржиж, эрх мэдэлтнүүдийн захиалгаар ажилладаг болсон тухай нэг бус хүн ярьдаг. Урьд нь хэн нэгнийг унагаах нүх ухдаг байсан хүчний байгууллага харин өнөөдөр засаг төрийг унагах, татах, нэг намын даргыг солих асуудалд хүртэл гар бие оролцож, бусдын захиалгаар ажлаа хийдэг болсныг гэрчлэх мэт үйл явдлууд хөвөрч байна. Одоогоос арав гаруй хоногийн өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдах яг …
-
26 August
Байрны хажууд амьдарч байсан эмэгтэйг төрийн бус байгууллагад хүлээлгэн өгчээ
Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс энэ дугаар сарын 23-ны өдөр дүүргийн Нийгэм халамжийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудтай хамтран Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 47 дугаар байрны хажууд амьдарч байсан О гэх эмэгтэйг эмнэлгийн үзлэгт хамруулж “Заюу Тайж” төрийн бус байгууллагад байршуулахаар хүлээлгэн өгчээ. Дээрх эмэгтэй өөрийнхөө нэрээс өөр мэдээллийг өгөхгүй, юм ярьдаггүй, биед нь ямар нэгэн …
-
26 August
“Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” үндэсний чуулганыг есдүгээр сард зохион байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх есдүгээр сард үндэсний чуулган зохион байгуулна. Уг үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулах юм. Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй …
-
26 August
“Барилга, орон сууц-2017” үзэсгэлэн болж байна
Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойн баярын хүрээнд “Барилга, орон сууц-2017” үзэсгэлэн наймдугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болж байна. Уг үзэсгэлэнд барилгын материал үйлдвэрлэгчид, импортлогчид, дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид, орон сууц, хот тохижилт, интерьер, экстерьерийн үйлчилгээ үзүүлэгчид, амины орон сууц барьдаг 130 гаруй компани оролцож байгаа аж. “Барилга, орон сууц-2017” үзэсгэлэнгээс: Шинэ орон сууцны үнэ …
-
26 August
Алим хөхний хорт хавдраас хамгаална
Америкийн судлаачид саяхан өөрсдийн судалгааны үр дүнг нийтэлсэн байна. Судалгаанаас хөхний хорт хавдрын эсрэг тэмцэхэд алим сайн нөлөөтэй болохыг баталжээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар алимд флавонойд хэмээх бодис агууллагддаг бөгөөд энэ нь хавдрын эсийн өсөлтийн явцыг удаашруулдаг юм байна. Мөн энэхүү гайхамшигт жимсний найрлага дахь бодисууд нь хөхний хавдрын тархалтыг зогсооход тустай гэнэ. Уг туршилтыг харханд явуулсан бөгөөд алим идээгүй хархнуудын …
-
26 August
“Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны кино нээлтээ хийлээ
“Оюунлаг” продакшны дэлгэцийн тав дахь уран бүтээл болох “Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны кино Хүннү кино театрт өчигдөр нээлтээ хийлээ. Тус киноны зохиолчоор Хайрын рекорд, Намрын синдром, Омарын эрэлд зэрэг кино бүтээлээрээ олонд танигдсан “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр ажилласан бол киноны ерөнхий найруулагч, продюсераар Д.Отгонбаяр, Г.Сэр-од нар ажилласан байна. Гол дүрүүдэд “A-Cappella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, АЖ Г.Мягмарнаран, МУГЖ …
-
26 August
Есөн дүүргийн 500 орчим залуу чууллаа
Жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын Залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийн хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүдийн хамт “Эерэг амьдарцгаая, Залуучууд аа!” сэдэвт уулзалтыг Монголын Хүүхдийн ордны их танхимд 15-39 насны 500 орчим залуучуудын оролцоотойгоор зохион байгууллаа. Энэхүү уулзалтыг залуучуудын амьдрах, сурч боловсрох, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэх, хотын хөгжил, нийслэлийн бүтээн …
-
26 August
Банкууд нийт 661 зээлдэгчид 39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ
2017 оны долоодугаар сарын байдлаар банкууд нийт 661 зээлдэгчид 39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон тухай Монголбанкнаас мэдээллээ. Ингэснээр нийт 4.186 их наяд төгрөгийн ипотекийн зээл гарч, зээлд хамрагдсан иргэдийн тоо 92.1 мянга болжээ. Нийт зээлийн үлдэгдлийн 96.4 хувь нь хэвийн, 1.7 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй зээл байгаа аж. Харин зээлийн дундаж хугацаа нь 11 жил, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл