Yearly Archives: 2017

June, 2017

  • 17 June

    Хойд Солонгос дотооддоо 19 төрлийн ухаалаг утас үйлдвэрлэдэг

      Хойд Солонгос улс  2004 онд анх удаа зөвхөн төрийн дээд албан тушаал хашдаг хүмүүс болон тэдний гэр бүлийнхэн, мөн гадаадын иргэдийг гар утас хэрэглэхийг зөвшөөрч байсан бол 2008 оноос эхлэн бүх нийтийн хэрэглээ болгожээ.     Эдүгээ Хойд Солонгост 3 сая 240-н мянган хүн гар утас хэрэглэж байгаа ба гар утасны хэрэглэгч болохын тулд дунджаар 50 евро буюу дунджаар 130.000 төгрөгийн …

  • 17 June

    УИХ-ын гишүүн Б.Саранчимэг эрх зүйч мэргэжлээр төгслөө

    УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгслөө. Тэрбээр өөрийн нүүр номын хуудаснаа “Дөрвөн жил хамт байсан эрдэмтэн багш нар, ангийн хамт олондоо баярлалаа. Баярыг минь хуваалцсан гэр бүл, найз нөхөддөө талархаж байна” гэжээ. Б.Саранчимэг гишүүний хувьд  боловсрол өндөр эмэгтэй төрийн түшээгийн тоонд багтдаг. Тодруулбал, тэрбээр ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн …

  • 17 June

    Засгийн газар “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцааг худалдаж авна

    “Эрдэнэс Тавантолгой”  компанийн хувьцааг төлбөртэйгөөр худалдаж авсан аж ахуйн нэгж, иргэд нэрлэсэн үнээр нь энэ оны есдүгээр сарын 1-нээс өмнө Засгийн газарт буцаан зарах, төлбөрөө эргүүлэн авах боломжтой болсныг Сангийн яамнаас мэдэгджээ. Уг мэдэгдэлд, “Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 154 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 201 тогтоолын дагуу “Эрдэнэс таван …

  • 17 June

    Хот иргэдээ орон сууцтай болгохыг дэмжих сан байгууллаа

    Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1.2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдлээ. Улаанбаатар хотод 216.000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байна. 216.000 өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол, өвөл агаарын бохирдлын голомт болдогийг бид сайн мэднэ. Байгаль Орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг …

  • 17 June

    Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх 800 зөвшөөрөл олгоно

    Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээг хүргэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран нэгдсэн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллахаар болоод байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, …

  • 17 June

    Увс аймагт 1000 тонн мах бэлтгэх үйлдвэр барина

    Увс аймгийн Тариалан суманд махны  үйлдвэр байгуулна. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Увс аймагт ажиллах үеэрээ “Хүмэн нэгдэл” ХХК-ийн санаачилгаар Австри улсын “BERTSCH LASKA” компанийн тоног төхөөрөмж суурилуулан Европын Холбооны стандартын дагуу мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн шавь тавих ёслолд оролцлоо. Мах боловсруулах үйлдвэрийг 11 сарын хугацаанд барьж,  ашиглалтад орсноор нэг ээлжиндээ 40-50 бод, 120-150 бог бэлтгэж, жилдээ 1000 тн малын мах, …

  • 17 June

    Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 17. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 23. Санчир гараг. Могойг хүлэгч одтой, Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Сансар Суудал: Огторгуй Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ …

  • 17 June

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар түр зуурын бороо орж, сэрүүснэ. 2017 оны 06 дугаар сарын 16-ны 20 цагаас 06 дугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав, …

  • 16 June

    Д.Ширэндэв: Хэн ч өөрийн дур зоргоор бусдыг тагнаж, чагнаж болохгүй

    Улсын Их хурлын 2016 оны сонгуулийн өмнө Монгол Ардын намын удирдлагууд 60 тэрбум төгрөг босгож төрийн албыг хэрхэн хуваарилаж байгаа талаарх ярианы бичлэгийг хийсэн гэх иргэн Г.Доржзодовыг хууль хяналтын байгууллагаас баривчлах гэж байна, түүний оршин сууж байгаа гэр, орон сууцыг цагдаагийн алба хаагчид бүсэлсэн байдалтай байна гэх мэдээлэл олон нийт, сошиал орчинд нэлээд шуугиан болж олны анхаарлыг татаж байна. Тиймээс …

  • 16 June

    Шөнийн хэдэн цагт сэрж байгаагаар таны сэтгэл зүйн байдал тодорхойлогдоно

    Хүн шөнийн цагаар унтаж амрах ёстой байдаг. Харин амрах цагаараа сэрж байгаа нь таны бие болон сэтгэл санааны байдал зүгээргүй байгааг илэрхийлдэг. Тодруулбал судлаачид  Хятадын уламжлалт анагаах ухааны ойлголтыг сайжруулан  хүний бие ба цаг  судалгааг хийсэн. Судалгааны дүнд та шөнийн хэдэн цагт сэрж байгаагаас сэтгэл зүйн байдал тань тодорхойлогдох юм. 23:00 -01:00 цагийн хооронд сэрдэг бол  Та Өөртөө итгэх итгэл …

  • 16 June

    Гэрийн ажил хийнгээ илүүдэл жингээсээ салах арга

    Сүүлийн үеийн судалгаагаар гэрийн ажил хийх нь эмэгтэйчүүдийн сэтгэл санааг тайвшруулахаас гадна хөдөлгөөний дутагдлаас сэргийлдэг болох нь тогтоогджээ. Нэг сумаар хоёр туулай буудна л гэсэн үг. Та хэр их хичээл зүтгэл гаргана, төдий чинээ үр дүн нь сайн гарна. -Арчих, гөвөх, шүүрдэх, шалаа угаахад гарын ажиллаж, ялангуяа шууны унжсан өөх алга болдог. Мөн цонх, гэрийнхээ тоосыг арчих, шалаа гараараа угаах, …

  • 16 June

    Сонгиноор утсаа цэнэглэж үзсэн үү

    Тог цахилгаан тасарсан үед гар доорх материалаар хэрхэн утсаа цэнэглэж болох вэ. Үүний тулд таньд сонгино, автерк, USB цэнэглэгч болон хүч нэмэгдүүлдэг ундаа буюу энержи дринк хэрэгтэй. Хийх заавар: Сонгиноо 2-4 удаа автеркаараа нүхлээд энержи дринк дээрээс нь хийж 15-20 мин байлгасны дараа сайтар арчиж аваад USB цэнэглэгчээ залгаад л бэлэн болно. Та гэртээ туршаад үзээрэй.  

  • 16 June

    Орон орны алдартай хоолны жорууд

    Орон орны хамгийн амттай, хамгийн их хүмүүсийн таашаадаг хоолыг та ч бас гэртээ хийж идэх боломжтой юм шүү. Шинэ сонирхолтой,  эрүүл мэндэд сайн хоолны жоруудыг хүргэхээр бэлдлээ. Удон гоймонтой шөл /Taiwanese beef noodle soup/ Энэхүү шөлөнд олон төрлийн өвөрмөц амтлагч ордог. Олдоц ихтэйгээр нь Хуа Жиао болон синамоноор амтлаад гэртээ хийж идвэл зохимжтой. Орц: Үхрийн мах 500-600 гр Лууван 200 …

  • 16 June

    Далай багшийн эрдэнэт сургааль

    Дээрхийн гэгээн 14-р Далай лам Данзанжамцын хүн төрөлхтөнд хандан хэлсэн эрдэнэт сургаалиас хүргэе. Итгэл найдвар Хүний сэтгэлд мянга мянган итгэл найдварын цог бий. Нэг нь унтарлаа гэхэд бүгд унтрах албагүй. Нэгээхэн бүтэлгүйтлээс болж амьдрах итгэлээ алдсан хүмүүстэй би цөөнгүй таарч байсан. Гэхдээ хүний амьдрал баялаг, оюун санаа цаглашгүй гэдэгт би итгэдэг. Ганц найдвар дээр хамаг амьдралаа тохох нь харалган явдал. …

  • 16 June

    Унтахын өмнө хөлийн уланд массаж хийх давуу талууд

    Массаж бол хамгийн эртний анагаах урлагуудын нэг юм. Эртний Хинду, Перс, Египетчүүд олон өвчний улмаас массаж хийлгэх арга хэрэглэсэн. Хөлийнхөө уланд массаж хийж унтах нь хамгийн сайн амралт болдог. Мөн бие эрхтний эрүүл мэнд, үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг болохыг нотолжээ. Хөлийн уланд биеийн эд эрхтнүүдтэй холбоотой олон цэгүүд байдаг. Тухайлсан цэгүүд дээр унтахын өмнө массаж, иллэг хийж өгснөөр ямар …